Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага 3 түрүү, 17 айраг авлаа

3 түрүү, 17 айраг авлаа

Ховдын уяачид 3 түрүү, 17 айраг авлаа

 

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойнуудтай хамтатган  тэмдэглэсэн Ховд аймгийн маань түүхт 80 жилийн ойн баяр наадамд даага, шүдлэн, хязаалан, соёолон, их насын морьд, түүнчлэн азрага, жороо морины уралдаанд нийт 630 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, унасан хүүхэд, уясан эзэн хуран цугласан нутгийн олныг цэнгүүллээ. Ойн баярыг зохион байгуулах хорооны шийдвэр ёсоор бүх насны хурдан морьдыг засаж бэлтгэсэн замын дагуу уралдуулж, дам усны эхэнд барьсан. Хурдан хүлгүүдийг гарааны газарт бүртгэж, унаач хүүхдүүдийг барианы дэргэдэх төв асрын хажуугаас автобусанд суулган, гарааны газарт хүргэж өгч байв.  Барианы зурхайд айрагдсан морьдыг барих морьтой таван хүнээс гадна зурхайн хоёр талд унаач хүүхдийн нөмрөгний дугаараар морьдын байрыг тэмдэглэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй морины комисс ажиллаж байсан юм. Хурдан морины ажлын хэсгийнхэн чанга яригчийн дэргэд байрлан морьд гараанаас гараад, барианд орох хүртэлх бүх үйл явцыг утсаар холбогдон шууд тайлбарлаж байсан нь уралдааныг улам ч сонирхолтой болгож байлаа. Түрүү болон айргийн морьдыг баяр наадам зохион байгуулах хорооны бай шагналаас гадна Улаанбаатар хотоос ирсэн нутгийн уугуул ивээн тэтгэгчдийн бай шагналаар давхар шагнасан юм. Унасан морь нь түрүүлж, айрагдсан унаач хүүхдүүдэд унадаг дугуй гардуулж байв. Нас насны морьдын уралдаанд Ховд, Говь-Алтай, Завхан, Увсын уяачдын уяж сойсон хурдан хүлгүүд түрүү, айргийг эн тэнцүүхэн авч, сайхан наадлаа.
SANY0205Та бүхэнд Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан морьдын цувааг нас насаар ангилан хүргэе.
Дааган насанд нийт 102 даага шандасаа сорьсноос  Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Баярсайханы цоохор даага түрүүлж, Буянт сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Хүрэлбаатарын халзан аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Ж.Энхсайханы шарга, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уяач Б.Лхагваагийн хонгор, Ховд аймгийн Зэрэг сумын уяач Ц.Пүрэвдоржийн хонгор тус тум айрагдав. Баян ходоодоор н.Лхаасүрэнгийн шарга даага тодорлоо.
Наадамд 117 хурдан шүдлэн уралдсанаас  Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын уяач Ж.Отгонбаатарын хээр түрүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор хоёрт хурдалж,  Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Баянмөнхийн сартай хүрэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн халтар, Говь-Алтай аймгийн уяач Б.Банзрагчийн халтар шүдлэнгүүд айрагдлаа. 
Хязаалан насанд 92 хурдан хүлэг хурд хүчээ сорьсноос   Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын уяач Ж.Отгонбаатарын шарга түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач Н.Батхуягийн цавьдар аман хүзүүдэн, Завхан аймгийн Сант маргац сумын уяач н.Магсаржавын сартай хар, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн хээр, Ховд аймгийн Жаргалант сумын уяач Б.Гагтогтохын ухаа хязаалангууд тус тус айргийн тавд давхисан.
Соёолон насанд 134 хурдан хүлэг уралдсанаас Говь алтай аймгийн Дарви сумын уяач Н.Буяндэлгэрийн шарга түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын Аймгийн алдарт уяач Ц.Даваасүрэнгийн хар аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач А.Цэцэнбандийн бор, Ховд аймгийн Жаргалант сумын Аймгийн алдарт уяач Д.Хүрэлбаатарын сартай хүрэн, Ховд аймгийн Ховд сумын Аймгийн алдарт уяач Н.Энхбаярын шар хээр соёолон тус тус айрагдлаа.  SANY0215
Их насны морьдоос Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр түрүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн удаалан,  Увс аймгийн Завхан сумын уяач н.Юнгэрэнгийн хээр,  Говь-алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн ягаан,  Ховд аймгийн Мянгад сумын уяач н.Оюунболдын халтар морьдууд айргийн тавд давхилаа. 
129 хурдан азрага уралдсанаас  Завхан аймгийн Сант маргац сумын Аймгийн алдарт уяач М.Даваагийн хүрэн түрүүлж, Ховд аймгийн Дарви сумын уяач А.Алтансүхийн хүрэн халзан аман хүзүүдэн,  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач А.Цэцэнбандийн хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хул,  Увс аймгийн Завхан сумын уяач Б.Наянтайн хүрэн тус тус айрагдав.
Жороо морьдын уралдаанд  Ховд аймгийн Жаргалант сумын уяач Ч.Гантулгын хул түрүүлэн торгон жолоогоо өргүүлж, Манхан сумын уяач Х.Хүжхүүгийн хүрэн аман хүзүүдэн, Алтай сумын уяач н.Батсүрэнгийн халтар, Манхан сумын уяач Т.Давхарбаярын хээр, Жаргалант сумын уяач Д.Бээжингийн халтар морьд удаалсан юм. .
Их ойн баяр наадмын хурдан морины уралдаанд Ховд аймаг нийт 3 түрүү, 17 айраг, Говь-Алтай аймаг 3 түрүү, 8 айраг, Завхан аймаг 1 түрүү, 1 айраг, Увс аймаг 2 айраг авлаа. Түүнчлэн энэ наадамд Мянгад сумын уугуул З.Мэндсайханы Их насны хээр морь нь түрүүлж, хул азрага нь дөрөв дээр давхисан. Ш.Адьшаагийн улсын наадамд  түрүүлсэн хонгор шүдлэн аман хүзүү, хар морь нь мөн аман хүзүүнд хурдалсан. Говь-Алтай аймгийн уяач Ж. Отгонбаатар хоёр түрүү авсан бол, Говь-Алтай аймгийн уяач Т. Ганзоригийн гурван морь айргийн дөрвөөр, Говь-Алтай аймгийн уяач А.Цэцэнбандийн хоёр морь айргийн гурваар хурдалсан нь ихэд сонирхолтой байснаас гадна жороо морины уралдаанд айргийн 5 морь бүгд Ховдынх байлаа.

Б.ЛХАГВА-ОЧИР

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ