Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Хоёр арслан, нэг харцага, таван начин

Хоёр арслан, нэг харцага, таван начин

Хоёр арслан, нэг харцага, таван начин

Таван их ой тохиосон энэ жилийн баяр наадамд Үндэсний бөхийн барилдаанд сум, улс, аймаг, цэргийн цолтой хүчит 512 бөх барилдлаа. Энэ жилийн бөхийн барилдаанд улсын гарьд Баяржавхлан, Улсын заан Ч.Батзориг, улсын заан Ч.Мягмарсүрэн, Улсын харцага н.Амартүвшин, Улсын харцага Бямбажав, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын өсөх идэр начин н.Лхагвасүрэн, Улсын начин Ч.Цогбаяр, Улсын начин Н.Батзаяа, Улсын начин Б.Заяамандах, Улсын начин И.Мөнхбаатар нар зодоглосон нь наадамчин олныг баясган, наадмын ногоон дэвжээг чимж байлаа.    
SANY0288Хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харъяат Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн аймгийн харцага З,Соёмбыг амлаж,, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын харцага Ц.Содномдорж Увс аймгийн Малчин сумын уугуул аймгийн харцага О.Гантулга нар тунаж үлдлээ.  Аймгийн харцага О.Гантулга, Монгол улсын харцага Ц.Содномдоржийг, Аймгийн харцага З.Соёмбо Улсын заан Мягмарсүрэнг  өвдөг шороодуулан үзүүр түрүүнд үлдсэн юм. Аймгийн харцага О.Гантулга ес даван түрүүлж аймгийн хурц арслан, З.Соёмбо үзүүрлэж аймгийн арслан цол тус тус хүртлээ.
Энэ жилийн наадамд Дөргөн сумын заан О.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын ажилтан Сумын заан С.Мөнх-Од, Дарви сумын заан Б.Тайван, Увс аймгийн Наранбулаг сумын заан З.Лхагвасүрэн, Мөст сумын заан Ц.Адъяа нар начин цолны болзлыг хангасан юм. 
Өсвөрийн 64 бөх хүч бяраа сорин барилдлаа. Идэрчүүдийн барилдаан  шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, Мянгад сумын Одгэрэл, Буянт сумын Мөнх эрдэнэ болон Даваажав нар тунаж үлдсэн. Б.Дэнзэнсамбуу, Одгэрэлийг даван идэрчүүдийн барилдаанд түрүүлэв.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ