Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага сум мэргэн байв

сум мэргэн байв

Баян-Өлгийн харваачдын сум мэргэн байв


Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн Үндэсний сурын харваанд 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээн Үндэсний харваа /халх харваа/ эрэгтэй, эмэгтэй, Хүүхдийн харваа /халх харваа/, Урианхай сурын харваа /эрэгтэй/ гэсэн гурван төрлөөр явагдлаа. Үндэсний сурын харваанд улсын мэргэн найм, спортын мастер 16, дэд мастер 20 гаруй харваач оролцов. Харваачдаас хамгийн өндөр настай нь Ховд аймгийн Дуут сумын харваач 73 настай н.Төрбат, хамгийн залуу нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 настай Ж.Монхоо нар байсан юм.
SANY0202Үндэсний сурын /халх/ эрэгтэй харваанд 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос нэгдүгээр байранд  Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, спортын мастер О.Эрдэнэбилэг, дэд байранд Баян-Өлгий аймгийн Бугат сумын харваач, спортын мастер З.Нямсүрэн, гуравт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, спортын дэд мастер Ш.Нэргүй, дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач,  Улсын мэргэн Ч.Алтансум, тавд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харваач, спортын дэд мастер Б.Бумцэнд нар орсон.
Үндэсний сурын эмэгтэй харваанд 30 гаруй харваач цэц мэргэнээ сорьж нэгдүгээр байранд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч “Алтайн буйлааст” ХХК-ны харваач, сумын мэргэн Л. Номин, хоёрт Ховд аймгийн “Шим ус” ХХК-ний залуу харваач Б.Номинчимэг, гуравт Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харваач, аймгийн гоц мэргэн Т.Хулан, дөрөвт Баян-өлгий аймгийн Алтай сумын аймгийн мэргэн Т.Болорчулуун, тавд Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн багш, аймгийн мэргэн Д.Уранчимэг нар цэц мэргэнээрээ жагсав.
Хөвгүүдийн харваанд 50 гаруй хүүхэд оролцсоноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач спортын дэд мастер Б.Тэнгисболд түрүүлж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын залуу харваач Э.Энхсаруул удаалж, Ховд аймгийн Дуут сумын залуу харваач Б.Цогбадрах гутгаар байр, Ховд аймгийн Жаргалант сумын залуу харваач Г.Оргилболд, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр сургуулийн сурагч, залуу харваач Т.Тэмүүжин нар тусгай байранд орлоо.
Хүүхдийн эмэгтэй харвааны тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч “Алтайн буйлааст” ХХК-ны харваач сумын мэргэн Л.Номин, дэд байрыг 12 жилийн хоёрдугаар сургуулийн сурагч, залуу харваач Т.Нохойжав, гуравдугаар байрыг 12 жилийн гуравдугаар сургуулийн сурагч Т.Үрэл нар тус тус эзэлсэн юм.
Урианхай сурын харвааны төрөлд 200 гаруй харваач онч мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Бугат сумын харваач, спортын мастер З.Нямсүрэн нэгдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбаатар хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харваач, Улсын мэргэн Ч.Одонхүү гуравдугаар байр, Ховд аймгийн Дуут сумын залуу харваач Д.Чулуунбат, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач, сумын мэргэн Ц.Хилчинхүү нар тусгай байранд орлоо.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ