“Ховд 80” Цэцгийн баяр” шилдгүүдээ тодрууллаа
“Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцгийн баяр”-ыг зохион байгууллаа. Энэхүү цэцгийн баярт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 775 төрлийн 1465 цэцэг Ард-Аюушийн талбайд алаглаж, Морин хуурийн аялгуу, дуу, бүжиг гээд цугласан олны сэтгэл хөдөлгөсөн үйл ажиллагаа болов. Аймгийнхаа төвийг өнгө үзэмжтэй болгохын тулд 1000 ширхэг нэг наст цэцгийг цэцгийн мандалд суулган ургуулсан. Сүүлийн жилүүдэд гэр орон, байгууллага албан тасалгаандаа цэцэг тарих сонирхолтой болж, цэцэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иймээс цэцэг тарих сонирхолтой иргэд, аж ахуй нэгжийг шалгаруулах зорилгоор энэхүү баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярьсан. Мөн ирэх жил аж ахуйн нэгж байгууллагуудыг олон настын үрээр шинээр зүлэгжүүлсэн талбайн хэмжээгээр байр эзлүүлж шагнаж урамшуулахаар болжээ.
Үзэсгэлэнд оролцсон байгууллага, иргэдийг шалгаруулж байр эзлүүлснийг толилуулж байна.
“Ховд 80 цэцгийн баяр”-т шалгарсан байгууллага: 1-р байр 12 жилийн II сургууль, 2-р байр Прокурорын газар, 3-р байр “Хөх цөцгийт” хоршоо
“Ховд 80 цэцгийн баяр”-т шалгарсан иргэн: 1-р байр н.Лхамхүү, 2-р байр А.Оюундэлгэр, 3-р байр н.Эрдэнэчимэг
“Ховд 80 цэцгийн баяр”-ын тусгай байрын номинац: 12 жилийн II сургууль /хамгийн өндөр цэцэг/, А. Оюундэлгэр /гоёмсог цэцэг/, Лхамхүү /ховор цэцэг, Цэдэнбал /өндөр настан цэцэгчин/, Баясгалан /залуу цэцэгчин/
Г.Энхжаргал