Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Хуурын таталт

Хуурын таталт


Хуурын таталт, хөөмийн
түрлэгтэй 80 жилийн ойн баяр


Өглөөн наран алсын тэртээгээс шаргалтан мандсаар өнө мөнхийн тэнгэрт нэгэн шинэхэн өглөө ирснийг дуулгах шиг. Уяан дээр хүлэг морьд үүрсэж, унаач хүүхдүүдийн сэтгэл гэгэлзээд л хэдэн шөнө хугасалсан нойр нь энэ өглөө хамгаас түрүүнд сэргэв гэлтэй эртлэн босно. Ямар хүлэг өнгөтэй байгааг хэн хүнгүй явсан газартаа харсан морьдоо шинжиж явах. Яг л ингэж наадмын өглөөд хүүхэд, хөгшидгүй догдлох. Хүч бяраа үзэж хурсан олныг цэнгүүлэх хүчит бөхчүүд ч гэсэн наадмын өглөөд битүүхэн яарах. Нум нь хүчтэй, сум нь мэргэн харваачдын уухайн түрлэг хаа тэртээгээс чихэнд хоногшсон мэт сонсогдох нь наадмын өглөө болсныг дуулгах.
Өнгө зүс, үзэмж жавхаагаар алагласан Ховд хотын цэнгэлдэхийн өргөөнд асар майхан дэрвэх нь алсаас ирсэн зочдоо даллан дуудах мэт наадамчин олны сэтгэлийг гэгэлзүүлнэ. Уухайн түрлэг хуурын таталтаар аялгуу түгэж хөөмийн эгшиг, хурсан олны уухайгаар хөг нэмсэн Баруун Монгол түмний баяр наадам ийн эхэллээ.
SANY0086Индэрийн тэртээд хөтлөгчид уран үгээрээ ирсэн зочид, наадамчин олноо суудлын зүг зална. Эрээн асар, ногоон дэвжээ, эр бяр амтагдсан бөхчүүд гээд энэ бүгд наадмын нэгэн өнгийг цогцлооно. Буянт голоо дуулан бүжиглэх балчир үрс, буурлын үеэс улбаатай морин хуурын айзам, баруун монголын бахархал болсон хөөмийн түрлэг гээд л хурсан олныг цэнгүүлэх нь юутай гайхамшиг.
Баруун монголын соёлын өв, бахархал болсон түүхийн улбаа, баатрын үеэс заяагдсан соёл, өв уламжлалаа Ховдчууд хадгалан үлдсэн нь эндээс илхэн харагдах. Ингэж цэнгэх наадамчдын бахархал, гайхширал, алга ташилт дуусаагүй байхад эрээн асар, ногоон дэвжээг тойрсоор Ховд аймгийн олон ястнуудын төлөөлөл сум сумаараа орж ирж үүх, түүхээрээ гайхуулсаар наадмын талбайг тойрч хурсан олныг баясган цэнгүүлнэ. Түүхийн улбаа, үндэсний хэлхээ олон ястануудынхаа тухай болон аймгийн 80 жилийн түүхэн замналын тухай манай сонины эрхлэгч яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх, Ховд их сургуулийн багш доктор, дэд профессор М.Ганболд нарын бэлтгэн зохиомжилсноор хөтлөгчид яруу тодоор үгүүлэн наадамчин олонд сонордуулж байв.      Буурал түүхтэй нутаг маань ийн 80 нас хүрлээ. Бурхадаас заяагдсан газар нутагт минь баярын түрлэг ирлээ. Босоо явсан эрсийн бүтээж өгсөн улсыг бүр тэртээх Хүннү гүрний улбаагаас ярьвал 2220 жил, Эзэн Чингис хаан, Их монгол улсын үеэс нь хэлбэл 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаас тоолбол 100 жил, Ардын хувьсгал мандан бадарснаас үзвэл 90 жилийн ой гэх мэтчилэн тэгш ойн жилээ угтацгаав. Буурал түүхтэй өвгөдийнхөө босгосон хот, бүтээсэн байгууламжуудыг нь үеийн үед үүх түүхээрээ залгамжлуулан авч яваа Ховдчууд 80 насныхаа ойг хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.  


Ж. Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ