Увс, Архангай, Өвөрхангай аймгийн
түншлэлийн хорооныхон манайд ажиллав
Зургадугаар сарын 28,29-ний өдрүүдэд Ховд аймаг дахь “Гурван талт түншлэлийн хороо”-ны үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах дөрвөн аймгийн уулзалт боллоо. Тус уулзалтанд Архангай аймгаас ирсэн ийн ес, Өвөрхангайн долоо, Увс аймгийн зургаа, Ховд аймгийн арван зургаан төлөөлөгч оролцож, арга туршлагаа хуваалцан, мэдээлэл солилцож ажилласан байна. Гурван талт гэрээний уулзалтыг “Мерси кор – Монгол” олон улсын байгууллагын Ховд дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан ажээ.