Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС Манайхаас ажлынхаа гарааг эхлээд

Манайхаас ажлынхаа гарааг эхлээд

А.Сэржханд: Манайхаас ажлынхаа гарааг эхлээд сайн ажиллаж яваа хүмүүс олон бий

Бид энэ дугаарынхаа Бизнесийг дэмжих булангийн зочиноор “Буянт үйлийн шим” хоршооны дарга А.Сэржхандыг урьж ярилцсан юм. Орон нутгийн хөгжил, өсөлт дэвшилтэт тодорхой хувь нэмрийг оруулж яваагийн хувьд энэ салбар руу орон нутгийн бодлогыг тодорхой хэмжээнд анхаарч хандуулах нь зүйтэй харагдсан. Тэр дундаа хувийн хэвшилийг бодит байдлаар дэмжээд өгвөл олон хүний ажлын байр бий болж орон нутгийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэх нь гарцаагүй.
-Анх хоршоо байгуулагдаж байсан тухайгаа сонирхуулаач?
-1996 онд анх 9 хүнтэй хоршоо байгуулж байсан. Би Ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийг serjhand_000Орост төгсөж ирээд Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчин, мастер хийж байгаад 1990 оны хувьчлалаар гараад гэрээр юм оёдог байсан. Оёдолчин гэдэг бол угаасаа хэрэгцээ их байдаг учраас үйлчлүүлэгч тасардаггүй. Эхлээд гэрээр юм оёж байгаад ачаалал ихсэхээр нь нэг хүн аваад байр түрээслэн хамт ажиллаж байгаад тэгээд нэг нэгээр нэмэгдсээр байгаад таван хүнтэй болоод хоршоо байгуулсан даа. Хоршоо байгуулаад эхэндээ бид нар түрээсийн байруудаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан тэгж байгаад 2000 онд энэ байрыг худалдаж авсан. Байр хямдхан байх үед өөрт байсан мотоциклоо зараад нэг сая төгрөгөөр хоёр өрөө байр авч байлаа. Тэгээд 2006 онд хажуугийн өргөтгөлөө хийсэн.
-Одоо хичнээн ажилтантай вэ?
-16 ажилтантай. Манайх ихэнхдээ захиалгаар хувцас оёдог. Монгол дээл хувцас, европ хувцас, ажлын хувцас, машины бүрээс гээд хүний хэрэгцээний бүхий л зүйлийг оёно. Албан байгууллагуудын ажлын хувцас хийдэг. Жишээлбэл, Дөргөний УЦСтанцын хувцасыг хийж байна. Цэцэрлэгүүдийн ажилчдын хувцасыг хийдэг. Ер нь аймгийн хэмжээнд цэцэрлэгүүд манайхтай их хамтарч ажилладаг. Бас гэрийн бүрээс оёдог. Одоо манайх Дарви сумын сургуулийн багш нарын формын хувцас хийх гэж байна. Өмд, фиджак, майк, юмба гээд дөрвөн хос хийнэ. Бид сумуудад өөрийн салбар нээх юмсан гэж боддог. Материал, машин техникээр хангаад ажиллах боломжтой. Бас үндэстэн ястануудынхаа хувцасыг хийдэг. Сүүлийн үед залуучууд хурим найр хийхдээ үндэстэнийхээ хувцасыг их өмсдөг болсон байна.
-Ажилчдын цалин дунджаар ямар байдаг вэ?    
-Дунджаар 150-250 орчим байдаг. Тэгээд хийснээрээ залинжаад явдаг л даа. Ажлын цаг ээлжээр явдаг. Өглөө 9 цагаас гараад өдөр хоёр цагт бууна. Өдөр хоёр цагт гарсан нь орой 10 цагт буугад маргааш өдөр нь хоёр цагт гарна.
-Машин, тоног төхөөрөмжийн хувьд хэр вэ?
-Бид нар чинь анх ахуйн үйлчилгээнээс хувьчилж авсан ногоон машинтайгаа л байсан. Тэгээд сүүлд нь Германы хөгжлийн албанаас 10 машин төслийн шугамаар өгсөн. Өөрсдөө бол хэрээсний машин хоёр, савхины машин, индүү зэргийг авсан л даа.
-Та бүхэнд тулгамдаж байгаа бэрхшээл юу байна?
-НӨТ-ийн татварын босго их өндөр байгаа байхгүй юу. 10 хүртэлх төгрөгийн борлуулалт хийнгүүт НӨТ-ийн татвар өсчихдөг. Жишээ нь 50 мянгаар юм оёж байлаа гэхэд НӨТийн татвар тооцохоор 55 мянга болоод явчихдаг. Тэгэхээр хүмүүс их гайхаад яагаад ингэж нэмэгдээд байна гээд үйлчлүүлэхээ боличихдог. Одоо бараг төсвийн байгууллагын томхон цалин авдаг хүн л 10 сая төгрөгийн орлого олоод байгаа ш дээ. Тиймээс хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол НӨТ-ийн татварыг 50 юмуу 100 сая болговол зүгээр байгаа юм. Бас зээл, зээлийн хүүний асуудал хүнд ш дээ. Нэг банкнаас олон удаа зээл авч байж хүү нь буудаг. Банкны бодлого их хэцүү.
-Танайх одоо зээлээр явж байна уу. Аль банкнаас авсан бэ?
-2009 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн шугамаар 15 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд банкнаас болохоор өөрсдийн нэр дээр зээл авдаг. Байгууллагын нэр дээр авах гэхээр барьцаа хөрөнгө хүрдэггүй гэх зэрэг асуудал их байдаг л даа.
-Мерси кор олон улсын байгууллагад төсөл бичиж өгч үзсэн үү?
-Уг нь бичиж өгч байсан. Гэтэл дэмжигдээгүй. Харин одоо нөгөө халамжид бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийг авч ажиллуулбал 650 ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэсэн тэгээд тэндээс хоёр хүн авч ажиллуулж байгаа.
-Танайд зээлээ төлөх, ажилчдийн цалин тавьж чадахгүй байх зэрэг хүндрэл гардаг уу?
-Гайгүй. Ямар ч байсан зээлээ төлөөд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд тавиад явж байгаа. Ирэх хавар манай тэр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл дуусна. Тэгээд болвол дахиж авах санаатай байгаа.
-Сум хөгжүүлэх сангийн шугамаар тэр төслийн зээл олгогдож байгаа ш дээ. Та түүнийг сонирхож үзсэн үү?
-Тийм үү. Тэгээд өгч байгаа юмуу. Тэрийг яаж авах юм бол? Тэр тухай сайн мэдээлэлгүй байгаа. Хүмүүсийн ярианаас сонсоход банкаар дамжигдахгүй энэ тэр гэж байсан. Гэхдээ тэр тухай сайн мэдээлэл авч чадаагүй байна. Ер нь ийм тийм төсөл орж ирж байна гэх зэрэг бизнес эрхлэгч, ард иргэд рүү чиглэсэн мэдээллийг Жаргалант сум бараг өгдөггүй юм ш дээ. Хэзээ хойно нь л сонсогдож байдаг. Ямар сайндаа л манайхан ярьж байхав. Хандив авах болохоороо л гүйгээд ирдэг, мэдээ мэдээлэл болохоор таг чиг байдаг гэж. Жаргалант сумын мэргэжилтэн нэг хүн ирээд хандив өг, гаднах орчноо тохижуул гээд явсан. Гаднах орчин ч яахав. Манайх цэцэг, мод тариад, хаягаа солих гэж байгаа. Харин тэр хандив чинь л хүндхэн байна гэхэд заавал өгөх ёстой гэсээр байгаад манай ажилтнаас бичгээ ирж авахдаа мөнгө бичүүлээд явсан байна лээ. Ер нь хандив энэ тэр гуйх болохоороо бичиг авч ирээд шаардаад зогсчихдог. Харин мэдээ мэдээлэл болохоор таг чимээгүй болчихдог баймааргүй л байгаа юм. Сая нөгөө үндэсний хувцасны уралдаан болоход түүнийг би огт мэдээгүй өнгөрсөн. Тэгсэн яг болохынх нь өмнө сонсоод яаруу сандруу орж байгаа юм.
-Танайд одоо цаашид үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого, төлөвлөгөө юу байна?
-Ахуйн үйлчилгээний төв болж өргөжих бодолтой байгаа. Энэ жил бас аймагт улсын төсвөөр ахуйн үйлчилгээний төв байгуулагдахаар болсон байна лээ. Тэр тендерт л орох бодолтой байгаа. Ингээд үйлдвэрлэл байдлаар ажиллаад ирвэл ажлын хувцас болон эмнэлэгийн цагаан хэрэглэл зэргийг хийгээд эхлэх юм. Би энэ эмнэлэгийн цагаан хэрэглэлийг олон жил мөрөөдөж байгаа юм. Бас одоо Хөшөөтийн уурхайн ажилчдын хувцасыг хүртэл манайхнаар оёулаад орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих байдлаар ажиллавал зүгээр л байгаа юм.
-Танай оёдолчдын ур чадвар хэр вэ?
-Сайн. Ур чадвар сайтай. Бас дээр нь ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан туршлагатай  таван хүн байгаа. Тэр хүмүүс маань голлоод аваад явдаг. Орж ирсэн залуучуудаа ажлын байран дээрээ сургаад авчихдаг. Манайх одоо Ховд хотод үйл ажиллагаа явуулаад өөрийн байр сууриа олчихсон. Ер нь манайхтай дүйцэхүйц үйлдвэр байхгүй.
-Материалаа хаанаас авдаг вэ. Үнэ нь нэмэгдэж байна уу?
-Үрэмчээс бас Улаанбаатар хот, Эрээнээс авдаг. Сүүлийн үед бензин шатахуун нэмэгдсэнтэй холбоотой үнэ нэмэгдээд байгаа.
-Машин тоног төхөөрөмжийн эвдрэл хэр гарах вэ. Гарвал засдаг хүн байна уу?
-Эвдрэл гаралгүй яахав. Машин эвдэрсэн тохиолдолд засварчин ховор байдаг учраас их бэрхшээлтэй. Манай аймагт оёдлын машины хоёрхон засварчин бий. Манайд ажиллаж байгаад гарсан нэг хүүхний нөхөр нь гарын ур дүйтэй хүн байдаг. Бид нар тэр хүнийг цалинжуулж машинаа засуулдаг. Тийм учраас тэр чиглэлээр хүмүүс суралцвал хэн хэндээ хэрэгтэй л байгаа юм.
-Сүүлийн үеийн залуучуудын талаар ажил олгогчид нэлээд сэтгэл дундуур байдаг. Та тэр талаар юу хэлэх вэ?
-Ер нь сүүлийн үеийн залуучууд их залхуу болж байна. Ажил хийх ямар ч сонирхолгүй бэлэнчлэх л сэтгэлгээтэй. Дээд сургууль төгсөөд ширээний ард л сууж байх сонирхолтой. Түүнээс гадна эхлээд цалин их голно. Дөнгөж  оронгуутаа хоёр гурван зуун мянган төгрөгийн цалин авах юм шиг ойлголттой байдаг. Гэтэл тэр хүн эхлээд ажилдаа дадлагажиж гарших хэрэгтэй биз дээ. Ер нь бол тухайн ажлыг хийгээд сурч байгаа нь тэр цалингаас илүүтэй хөрнгө оруулалт шүү дээ.  Одоо энэ залуучуудын толгойг цэнэглэхгүй бол монгол улс үнэхээр хөгжихгүй. Хүн гараа хөдөлгөж байж амьдардаг юм гэдгийг маш сайн ухааруулахгүй бол хүндрэлтэй байгаа юм. Манайхаас ажлынхаа гарааг эхлээд дадлагажаад гарсан олон сайхан ажилтай яваа хүмүүс байна. Улаанбаатар хотод хоёр ч хүн салон ажиллуулж байна. Одоо энэ зах дээр Цэрэнчимэг, Баянбүрдэд Цэцэгээ, Цэцэгсүрэн гээд бүгд манайд ажиллаж байсан хүмүүс. Бас их буян дээр хүмүүс байна. Ингээд ажлаа хийгээд явж байгаа нь сайшаалтай. Хийхгүй тэрийгээ хаяад явж байгаа нь үнэхээр харамсалтай байгаа юм. Тэгж ажлаасаа гарчихаад энд тэнд үйлчлэгч, тогооч хийгээд тогтворгүй яваад байдаг байхгүй юу. Түүнийхээ оронд тогтвортойхон шиг нэг зүйлийг хийж сураад өөрийн болгох хэрэгтэй.
-Танай ажилчид нийгмийн даатгал төлдөг үү?
-Төлнө. Ажилчдын 30 гаруй хувь нь нийгмийн даатгал төлдөг. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүсийг даатгалд хамруулаад явдаг. Гэтэл зарим хүмүүс чинь нэг жил шахам ажилчихаад гараад явчихдаг.
-Үнэнийг хэлэхэд төр засгийн зүгээс та бүхнийг дэмжиж байгаа бодит зүйл байна уу. Ажиглаад байхад үгүй л юм шиг харагдах юм?
-Бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Манайд одоо урьд нь надтай хамт ажиллаж байсан хоёр гурван туршлагатай сайн хүн бий. Тэд нар бол орж ирсэн хүмүүсийг их сайн сургадаг. Би тэр хүмүүстээ олигтой сайн урамшуулал ч өгч чаддаггүй. Тэглээ гээд тэд нар ажлаа орхиод явж байгаа юм алга. Ажлаа сайн хийгээд явж л байна. Юу ч мэдэхгүй хүүхэд орж ирээд манайд дадлагажиж юм сураад Их буян дээр очиж ажиллаад хоолоо олоод идэж байгаа хүн ч байна. Тэглээ гээд бидэнд хүн сургасны төлөө урамшуулал өгч янз бүрийн байдлаар харж үзэж байгаа юм алга. Хамаг материал, машин тоног төхөөрөмж дээрээ дадлагажуулах зэргээр багагүй зарлага гарч байгаа юм л даа. 
-Та бүхэнд одоо хамгийн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж юу байгаа вэ?
-Хувцасан дээр бичдэг бичгийн машин хэрэгтэй байгаа. Манайд одоо жижиг нь байна. Энэ бол олон хувцас эдлэл дээр ажиллаж болдоггүй. Бүр том нь 10 сая төгрөгийн өртөгтэй байдаг юм байна лээ. Бидэнд тэр машин л их хэрэгцээтэй байгаа. Цаашдаа манайх сав, баглаа бодол, хаяг шошго оёж нийлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгаа. Зургадугаар сарын 24-нд бид гурван хүнээ өөрийн зардлаар Улаанбаатар хот руу 14 хоногийн сургалтанд явууллаа. Одоо энд чинь бидэнд зориулсан сургалт энэ тэр зохион байгуулж байгаа юм алга. Явууллаа гээд багш нар ирэхээр дөнгөж анхан шатны бидний мэддэг юмыг заадаг. Тэгээд нэг л үр дүнтэйгээр хүрч өгдөггүй л дээ. Бид нарт одоо нарийн технологи хэрэгтэй байгаа байхгүй юу.
                                                                                                                                Ярилцсан: Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ