Download Firefox
Download Firefox

Thursday, Jun 29th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ТАНД ЗӨВЛӨХӨД Ажилгүй дээд боловсролтнуудыг эрх зүйн ухуулагч болгоно

Ажилгүй дээд боловсролтнуудыг эрх зүйн ухуулагч болгоно

Энэ сарын сүүлчээр манай аймагт Хууль зүйн дотоод хэргийн яамнаас сумдын Засаг дарга, хэлтсийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нарт зориулсан Үндэсний хэмжээний хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан.Нийт 17 сумын Засаг дарга, хэлтсийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нарыг хамруулсан  уг сургалтын зорилго нь “Цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, “Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийг холбогдох хүмүүст ойлгуулан сурталчилах явдал юм байна.

Мөн энэ үеэр эрх зүйн хөтөч /ухуулагч/ иргэдийг бэлтгэх сургалтыг хамтатган зохион байгуулсан ба энэхүү сургалтад 17 сумын 40 гаруй иргэн хамрагдсан. Эдгээр иргэд эрх зүйн ухуулгыг иргэдэд хийснээрээ цалин урамшуулал авах юм байна. Тиймээс дээд боловсролтой, эрх зүйн мэдлэгтэй ажилгүй иргэдийг хамруулахыг чухалчилжээ.Сургалтуудыг Хууль зүйн дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар ахлахчтай ЦЕГ-ын төлөөлөл, түүнчлэн Нийслэлийн дүүргүүдийн хуулийн зөвлөхүүдээс бүрдсэн сургагч багш нар удирдан явуулсан юм.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ