Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Танин мэдэхүй Хүүхдийн албанаас мэдээлж байна

Хүүхдийн албанаас мэдээлж байна

Аймгийн Цагдаагийн газраас Их, дээд болон Ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, баар, зоогийн газруудаар насанд хүрээгүй хүүхэд, залуучуудад согтууруулах ундааны зүйлээр үйлчилж, улмаар гэмт хэрэг, зөрчилд холбогдон өртөж болзошгүй тул тэдэнд хяналт тавих, оройн цагаар гудамж, талбай, голын эргээр дэмий сэлгүүцэж, буудал, баар, зоогийн газраар явж буй насанд хүрээгүй хүүхдийг олж илрүүлэн, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хүлээлгэн өгч, хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Мөн сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт суларч хүүхэд сураггүй алга болох, төөрөх, эрүүлжүүлэгдэх явдал ихэсч байна. Иймд та бүхэн хүүхдээ хаана юу хийж, хэнтэй байгааг асууж лавлан, насанд хүрээгүй бага насны хүүхдийг гэртээ ганцаараа үлдээхгүй байх хэрэгтэй. Оюутан сурагчид, бага насны хүүхдүүдийг эцэг, эх, ар гэр, асран хамгаалагч нарт хүүхдийн албаны зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон холбогдох хуулийн заалтуудаар яриа таниулга хийж гарын авлага тарааж байна.

Манай Хүүхдийн албанаас “Хүүхэд- Архидан согтуурахтай тэмцэх” сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээ 14 хоногийн хугацаатай явуулсан. Согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг үйлчилгээний төв, дэлгүүр, баар, цэнгээний газар, ресторануудын дарга, эрхлэгч нарт Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд зааснаар”...21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэхгүй байх” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд үйл хжиллагаагаа явуулахыг анхааруулж байна. Дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд тухай бүр хяналт тавьж, хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэх тул хуулиа мөрдөн, хамтран ажиллахыг хүсэе.

Цагдаагийн газрын хүүхдийн алба

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ