Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Бизнес уулзалт

БНХАУ-ЫН ШУӨЗОрны Алтай аймагт хийсэн ажлын айлчлалаас

Манай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажлын уулзалт хийгээд ирсэн юм. Тус уулзалтанд Алтай аймгийн талаас тус аймгийн орлогч дарга Сүн Бин, Алтай аймгийн орлогч дарга Дэн Жан Ву, Мо Эн Ко компаний ерөнхий менежер Лю Фенг, Алтай аймгийн гадаад харилцааны дарга Юү Гуан Шин, Алтай аймгийн Засгийн ордны нарийн бичгийн дарга Цзянь Тин Вей, Такешикен боомтын дарга Ченг Ван Жүн болон бусад салбарын 20 гаруй төлөөлөгчид оролцжээ. Мөн манай аймгаас Аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Нарандорж, Аймгийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Нямаа, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын Захирагч М.Мягмарцог, Ховд Эко ТВ-ийн оператор М.Ууганбаяр нар явсан.
Энэхүү уулзалтаар Алтай аймаг болон Ховд аймгийн хооронд 2005 онд гарын үсэг зурсан санамж бичгийн биелэлтийг тооцож шинээр санамж бичигт гарын үсэг зурах, хөрш хоёр аймгийн харилцааг улам өргөжүүлэх, энэ оны 7-р сард болох Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын урилгаа Алтай аймгийн удирдлагуудад гардуулах, хил, гаалийн болон зарим асуудлаар санал солилцсон юм. Ингээд ажлын багийнхны гол хэлэлцсэн асуудлуудын талаар өгүүлье.
Хил боомтоор нүүрс тээвэрлэх замын асуудлыг даруй шийдэх
Дэн Жан Ву: “Такешикен боомт, газрын баялаг оруулах замын тухай. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард би Ховд аймагт очиж энэ тухай тусгайлан ярилцсан. Такешикен, Булган боомтоор Хөшөөтөөс нүүрс тээвэрлэх зам барьсан явдал хоёр орны харилцааг сайжруулж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд сайн хэрэг болж байна. Ийм учраас бид чармайн ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн оны 10-р сард танай аймагт очсоноос хойш хийсэн зүйл:
-Такешикен, Булган боомтын нүүрс тээвэрлэх замын төслийн зураг гаргаж,  ШУӨЗОрны удирдлагууд энэ замыг баталсан бөгөөд одоо Бээжингээс баталгаа авахаар хүлээж байна. Нүүрс оруулах зам нь 5/5 машин орж гарч байхаар барихаар төлөвлөсөн. Энэ зам анх хоёр талын ард иргэд, бизнес эрхлэгчдийн амьжиргааг сайжруулах гол зам байсан. Хоёр талаасаа илүү анхаарч санаа, сэтгэлээ солилцож хоёр талын ард иргэдэд адилхан ашиг орлого авч ирж байхыг хүсч байна.
-10 дугаар сард очихдоо хөрөнгө мөнгөний талаар манайх тусалж болно гэж бас хэлсэн. Одоо манай тал хөрөнгө мөнгө, техникийн талаар дээд удирдлагууддаа мэдээлж баталгаа авах үлдээд байна” гэв.
Үүний хариуд Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа: Такешикен боомтод зам барих хэрэгтэй. Саяхан манай УИХ-ын дарга  Д. Дэмбэрэл газар дээр нь ирж танилцаад зам барьж дуусгаад нүүрс гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Хоёр талдаа 6/6 км зам дутуу барьсан замыг яаралтай барих хэрэгтэй. Орчин үеийн гаалийн тоног төхөөрөмж тавих шаардлагатай. Замын талаар хил, гааль, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагуудыг уулзуулах хэрэгтэй. Бид танай саналыг холбогдох яамдад уламжилсан. Удахгүй 6-р сард Бээжин хотод болох Монгол, Хятадын хилийн боомтын дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын 2011 оны ээлжит хэлэлцээр дээр энэ талаар тодорхой ярилцаж нэг шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Хоёр улс хилийн баяр хийдэг болохоор тогтов 
2. Дэн Жан Ву:  “2011 оны 1-р сарын 13-ний өдөр Такешикен, Булган боомт байнгын үйл ажиллагаатай болохоор батлагдсан. Энэ сарын 26-ний өдөр Такешикен, Булган боомт байнгын үйл ажиллагаатай болсны баяр хийхээр шийдвэрлэсэн. Энэ баярт Шинжааны удирдлагууд, хил гаалийн болон цэргийн дарга нарыг оролцуулахаар төлөвлөж байгаа. Танай аймгаас Засаг дарга болон бусад албаны төлөөлөгчид оролцохыг урьж байна. Такешикены зүүн өмнөд хэсэгт хийхээр бэлтгэл хангаж байгаа”.
Г.Нямдаваа: “Манай хоёр аймаг Аялал жуулчлалын баяр хийдэг сайхан уламжлалтай болсон. 5-р сарын 26-нд хилийн баяр хийхийг дэмжиж байна. Манайд ирж байгаа жуулчид танайх руу явах санал тавьдаг. Энэ хилээр зөвхөн газар, уул уурхайн баялаг гарах биш эрдэмтэн судлаачид, соёл боловсролын салбарынхан болон жуулчид чөлөөтэй орж гарч байх хэрэгтэй. Соёлтой, хөнгөн шуурхай  үйлчилгээтэй боомт болох хэрэгтэй байна. Хилийн дээс алхан орж ирж байгаа хүмүүсийг хэрхэн угтан авч байгаагаас их зүйл шалтгаалдаг учраас хил дээр ажиллаж буй цөөн хэдэн хүний үйл ажиллагаанаас болж харилцаанд цөв сууж болохгүй. Манай хил гаалийханд ийм зүйл бас байгааг үгүйсгэхгүй. Хууль дүрэм зөрчөөгүй бол хурдан шуурхай үйлчлээд оруулж гаргах хэрэгтэй. Ийм учраас хоёр талын уулзалтуудыг тогтмол зохион байгуулж нээлттэй санал солилцдог байх нь чухал. Манай талд ямар нэг зөрчил илэрвэл гадаад харилцааны шугамаар мэдэгдэж байхыг хүсье” гэв.
Мо Эн Ко компаний үйл ажиллагааны талаар 
3. Дэн Жан Ву: “-Ховд аймгийн Авто тээврийн зохицуулалтын газар тээвэр хийж дийлэхгүй, зам барьж дуусаагүй.
- Манай тал нүүрс тээвэрлэлтийг 300 машинаар нэмэгдүүлэх саналтай байна. Энэ нь төдий чинээний ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Хөшөөтөөс Такешикен хүртэл 340 км явах учраас шатахуун хүрэлцэхгүй тул нэг бензин түгээгүүр барих хэрэгтэй.
- Булганд 5 км нүүрс буулгахад 500-600 му газар байх шаардлагатай.   
- Мо Эн Ко компанийг манай Засгийн газраас дэмжин ажиллаж байна.
Г.Нямдаваа: “Боомтоор нүүрс тээвэрлэх машины талаар ярилаа. Машин худалдан авч хамтран ажиллах жолооч нар манайд байна. Шатахуун мэдээж их шаардлагатай. Танай талаас нийлүүлэх нь дамжиггүй. Гэхдээ шатахуун түгээгүүр бол аюултай объект учраас хамтран хариуцлагаа хүлээхийн тулд монгол-хятадын хамтарсан компани байгуулах нь чухал. Тав таван машин орж гарах замыг Булган голын ойролцоо барихыг нутгийн ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хуулийн дагуу барих компанийг сонгон шалгаруулалт хийнэ. Байгаль, экологийн асуудлыг бодолцох хэрэгтэй. Булган гол танайх руу хар усаар урсан орж ирвэл яахав. Тэр голд байгаа загас, ургамал, амьтанд муугаар нөлөөлөхөөс гадна ард иргэдэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Цаг алдахгүйгээр судлах хэрэгтэй байна” гэсэн хариулт өгч асуудлуудын талаар ярилцсан юм.
Алтайн уулын ар, өвөр бэлээр оршин суугаа газрын баялаг
ихтэй хөрш аймгууд
4. Дэн Жан Ву: “Газрын баялаг манай аймгийн эдийн засгийн гол түлхэц болж байгалийн баялаг ашиглалт аймгийн нийт төсвийн 70 хувь, татварын 70 хувийг бүрдүүлж хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна. Энэ хүрээнд 30.000 ажлын байр шийдвэрлэгдсэн. Байгалийн баялаг ашиглалт нь улс орны хөгжлийн нэг гарц. Жнь: Итали зэрэг орон газрын баялагаа ашиглан хөгжсөн байдаг. Манай аймаг Зэсийн үйлдвэрээс нилээд ашиг олж байна. Нэг жилд татварт 4 дуншуур, цэвэр орлого 11 дуншуур юань оруулж, 2000 ажлын байр бий болгосон. Үүнээс гадна олон компани аймгийн эдийн засагт ихээхэн үр ашгаа өгч байна.  Газрын баялагаа ашиглах талаар хамтран ажиллаж хөгжлөө түргэтгэе. Хоёр аймаг  газрын баялагаа ашиглахад харилцан хөрөнгө оруулж хамтран ажиллах саналтай байна. Манай аймаг газрын баялагаа ашиглахад 5 дуншуур хөрөнгө оруулж нүүрс, төмөр, чулууны уурхайг ашиглаж байгаа төдийгүй нефтийн хайгуул хийхээр зэхэж байна. Энэ сайн цагийг ашиглан Алтай, Ховд  аймгийг хөгжүүлэхийг хүсье” гэсэн хамтран ажиллах хүсэлт бүхий санал гаргав.
Г.Нямдаваа: “Газрын баялагийг хамтран ашиглах талаар ярилаа. Манайд химийн ховор элементтэй Халзан бүргэдтэй уулаас гадна Хар ус нуурын орчимд нефть байх өндөр магадлал бий. Энэ чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй байна.      Хөшөөт шиг том, нөөц нь тогтоогдоогүй шохойн чулуу, шавартай орд газрууд бий. Тоосгоны болон цементийн хамтарсан үйлдвэр байгуулах боломж байна. Хар ус нуурын загас, зэгсийг ашиглан цаасны үйлдвэр байгуулах, загас үржүүлж болох юм. Хамтарсан байдлаар аж ахуйн нэгж байгуулж болох нэг жишээ бол Мо Эн Ко компани. Иймийн тулд харилцан явж үзэх нь чухал. Гэхдээ монгол улсын хуулийн хүрээнд  газрын баялаг хамтран ашиглах боломтой. Дэн Жан Ву даргын хэлсэн үгийн талаар товчхон хариулахад ийм байна” гэв.
Хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар 
Дээрх асуулдуудаас гадна Засаг дарга Г.Нямдаваа аймгийнхаа эдийн засгийн хөгжлийн талаар товч ярисан юм. Тухайлбал, “сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулахад нилээд ихээхэн анхаарч ажиллаж байгаагийн үр дүнд бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ахиц гарч байна. Жишээлбэл, Аймгуудыг асфальтан замаар холбох ажил эрчимтэй явагдаж байна. Бүх сумдыг өндөр хүчдэлийн шугамаар холбосноор байнгын цахилгаантай боллоо. Боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжиж ХоИС-д Шинжаанаас 20 гаруй оюутан, магистрант суралцаж манай аймгаас Шинжаанд түүнээс ч олон оюутан хувийн болон Күнзийн тэтгэлгээр суралцаж байна.
Барилгын болон аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, уул уурхай, газрын баялаг ашиглалт эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж байна. Засаг даргаар ажиллаж эхэлсэн цагаас хойш Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй Мо Эн Ко компанийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд ШУӨЗОрон, Алтай аймгууд ихээхэн хувь нэмэр оруулж хүчин чармайлт гаргаж байгаад баяртай байдаг. Төгсгөлд нь зарим нэг санал хэлье. Алтай аймаг, манай аймаг хоёр эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа. Энэ жил болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн ажлын хүрээнд төлөвлөсөн ажил их байна. Дараа жил Ховд хот байгуулагдсаны 250 жилийн ой болно. Алтай хотын гудамжаар явж байхдаа гэрэлтүүлгийн талаар хамтран ажиллах боломжтой юм байна гэж бодож явлаа. Манай аймгийн төвд казах иргэд амьдардаг районд гудамж, талбай тохижуулахад дэмжлэг үзүүлбэл сайн байна. Мөн хотын дотор зам тавих компанийг урьж байна. Эхэлж өөрсдийнхөө хөрөнгөөр бариад дараа нь мөнгөө авах хэлбэрээр ажиллах компани байвал манай тал хамтран ажиллахад бэлэн байна гэх зэрэг асуудлуудыг ярьсан бөгөөд Алтай аймгийн удирдлагуудын зүгээс “гудамжны гэрэлтүүлэг, зам барих талаар өөрсдийн саналаа удахгүй танайд ирүүлнэ. Алтай аймаг хөрөнгө ихтэй компаниудаа оролцуулах болно. Хөрөнгө оруулалтыг дэмжиж, зам тавих ажлыг хийнэ гэж бодож байна гэсэн хариулт хэлэв. Мөн дээрхээс гадна нэмж сонирхуулахад газрын баялагийн талаар санал бодлоо солилцох хэрэгтэй болж байна. Нүүрс гаргах, буулгах газрын талаар дахин ярилцана. Бидэнд бас өөр санаа бодол бий. Энэ талаар Монгол, Хонг-Конгийн компаний удирдлагууд уулзах шаардлагатай гэж бодож байна” гэв. Ийнхүү Алтай аймагт хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөсөн бөгөөд цаашид хамтран ажиллах олон үүд хаалга нээгдэх эхлэл болсон ач холбогдолтой уулзалт боллоо.
                                                                                                                                                Д. Нямаа, Ж.Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ