Download Firefox
Download Firefox

Tuesday, Jun 02nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС Ногоон бизнес

Ногоон бизнес

Ногоон хөгжил, ногоон үйлдвэр рүү орохын дэлхий дахин шаардах болсон 

Тавдугаар сарын 30-нд Ховд аймгийн ХАҮТ, МҮХАҮТанхим хамтран манай аймгийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгж болон салбар бүрийн төлөөллийг оролцуулан “Цэвэр үйлдвэрлэл баг ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх” сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтыг голлон зохион байгуулж бизнес эрхлэгч болон оролцогчдод мэдлэг олгосон  МҮХАҮТанхимын Цэвэр хөгжил цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга Г.Түмэнжаргалтай ярилцлаа.


-Энэхүү сургалтынхаа гол агуулгын талаар сонирхуулаач? 
-МҮХАҮТанхим Ховд аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад “Цэвэр үйлдвэрлэл ба ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх” сургалт зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийнх нь байгаль орчны нөлөөллийг хэрхэн зохицуулах, бохирдлыг яаж бууруулах, урьдчилан сэргийлэх, нөөцийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачиллуудыг таниулах гэх зэрэг агуулгыг багтаасан байгаа. Ерөөсөө  орчин үеийн  хандлага бол хэрвээ таны хэрэгжүүлж буй үйлдвэрлэл, үйл ажиллагаа цэвэр, ногоон үйлдвэрлэлийн дагуу хэрэгжээгүй бол олон улсын болон гадаадад гарах бүтээгдэхүүнээ борлуулах боломж улам багасч байгаа. Цаашид бол бүр байхгүй болно. Тэгэхээр тухайн үйлдвэрлэлийн нэгдсэн бодлогын салшгүй нэг хэсэг нь байгаль орчинд ээлтэй байх явдал. Нийтлэг хандлага нь байгаль орчны асуудлыг л үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанаас салгаж ойлгоод байгаа нь буруу асуудал л даа. Байгаль орчны асуудал гэдэг бол үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийг бий болгох, усны хэрэглээний үр ашиг, материал баялгийн үр ашгийг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах зэрэг нь тэр хэмжээгээрээ зах зээлд үр ашигаа өгч байдаг учраас эдийн засаг, байгаль орчин хоёрыг салгаж ойлгож болохгүй.
-Бизнес гэхээр зөвхөн эдийн засгийн үр ашгийг нь тооцдог байсан бол өнөөдөр дэлхий нийтээр тэр хандлагыг өөрчлөхийг зорьж түүний сацуу ногоон үйлдвэрлэл, ногоон хэрэглээ үр ашигтай зарцуулалт гэх зэргээр цогцоор нь авч хэрэгжүүлэх талаар ярих боллоо?
-Тийм. Зөвхөн үйлдвэрлэлийн байр, хашаан доторх асуудлыг цэвэр үйлдвэрлэл гэж ойлгож хэрэгжүүлж ирсэн бол цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээ гэх зэргээр илүү өргөн хүрээнд ярих болж байна л даа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг чинь бүгдээрээ байгаль орчин доройтуулахгүй гэсэн үг. Нэг ёсондоо эргэх холбоогоо сайн тооцож тэр бүрт цэвэр үйлдвэрлэл буюу ногоон хэрэглээ явж байх ёстой гэсэн утгыг илтгээд байгаа юм.
-Ховд аймагт ажиллах хугацаанд болон хүмүүст хичээл заах явцад ажиглаж байхад Ховд аймагт цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг бий болгох алхам хэр тавигдсан байна. Ер нь таны нүдэнд хэрхэн тусч байна вэ?
-Би 2007 онд бас Ховдод ирж байсан. Тэгэхээр түүнээс хойш 5 жил болох гэж байгаа юм байна. Ерөнхий дүнгээр нь харах юм бол дунд явж байгаа гэж хэлж болно. Энэ сургалтанд салбар бүрээс хүмүүс оруулахыг хичээлээ. ХАҮТанхим бизнес эрхлэгчдийг нэгтгэх, аймгийн удирдлагуудад дуу хоолойг нь хүргэх асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр хичээж ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нийт дүнгээр нь харвал ногоон хөгжил, ногоон бизнесийг аж үйлдвэртээ нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талын мэдлэг дутмаг байна. Тэгэхээр орон нутгийн удирдлагаас энэ танхимаар дамжуулж бизнес эрхлэгчдэд нөлөөлж ногоон хөгжлийн зарчмуудыг үүн дотроосоо ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжихэд санаачлагатай ажиллах шаардлага байгаа юм байна гэдгийг ойлгож байна. 2010 онд МҮХАҮТанхим ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил болгон зарласан энэ жил бас тэр уриа үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээний эдийн засгийн өсөлт, зорилтуудыг тавихдаа жижиг бизнесийг дэмжих, төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны асуудлуудыг авч үзэх төдийгүй чухал ач холбогдол өгөх хэрэгтэй.
-Ховд аймаг бол төвөөс алслагдсан зах хязгаар нутаг. Тийм ч учраас импортийн тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн хятад улсынх байдаг болохоор ногоон бизнес, ногоон эдийн засаг, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд голлон сөргөөр нөлөөлж байна уу даа?
-Магадгүй. Би бас сонирхоод зах болон хүнсний дэлгүүрүүдээр явж үзсэн. Тэгэхэд ажлын байр бий болгосон тогтвортой үйлдвэрлэлийг бий болгосон бүтээгдэхүүн үйлчилгээ сайн хөгжөөгүй байна. Ганц хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй хөнгөн үйлдвэрлэл ч гэсэн. Ихэнх нь хятадын бараа бүтээгдэхүүн байна.
-Сая сургалтан дээр хүмүүс санал зөрөлдөөд байсан. Органик бүтээгдэхүүн ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэл  хоёрын ялгаа нь юу вэ гэдэг дээр?
-Органик бүтээгдэхүүн, ногоон үйлдвэрлэл гэдэг дээр хүмүүс нэг нийтлэг ойлголттой байгаа юм. Органик бүтээгдэхүүн гэдэг бол цэвэр байгалийн гаралтай янз бүрийн химийн найрлага, бордоо цэвэр монгол хөрсөн дээр ургасан бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм л даа. Тэгэхээр үүнийгээ Ховдын ард түмэн хадгалан авч үлдэхийн тулд хаа хаанаа сайн анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас эко бүтээгдэхүүн, ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол бүгдээрээ өөр. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эдийн засаг, шинжлэх ухаан, амьдралын мөчлөгийн явцад тухайн хүрээндээ буюу үе шат болгондоо байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь хамгийн бага байх ёстой гэж хэлээд байгаа юм л даа. Тэгэхээр эко бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүн гэдэг маань хоёр өөр зүйл. Нэг нь байгаль орчны нөлөөллийг нь харж үздэг байхад нөгөө нь байгалийн гаралтай гэдгийг нь харж үздэг. Үүнийг л хүмүүс салгаж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо бид нар олон улсын зарчимд нийлүүлэх гээд байгаа юм шүү дээ.
-Цаашид МҮХАҮТ-ын зүгээс барих томоохон бодлого буюу төсөл хөтөлбөр юу байна. Ер нь бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх зүйл байгаа юу?
-Үндэсний танхим бол нэгдүгээрт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хоёрт дээр хэлсэн байгаль орчны чадавхийг дээшлүүлэх үүднээс ногоон бизнесийг өргөтгөх чиглэлээр Монгол улс аль аль шатандаа анхаарч ажиллах ёстой байгаа юм. Тэгэхээр үүнийг заавал ганц захиргааны аргаар шийдвэрлэх ёстой биш бизнес эрхлэгчид маань ч гэсэн өөрсдөө ажлаа үүнтэй уялдуулж өгөх хэрэгтэй.
-Ховд аймгийн ХАҮТанхимийн ажил хэр явагдаж байна. Гадны хүний нүдээр харахад цаашид анхаарах гол асуудал юу байх юм?
-ХАҮТанхим дээр бид нар ирээд ажиллаж байхад урьд урьдыг бодвол үйл ажиллагаа нь идэвхтэй явагдаж санаачлагатай ажиллаж байгаа юм байна. Шинэ шинэ ажлуудыг өрнүүлээд бизнес эрхлэгчдээ хамруулан хэлэлцүүлэг, уулзалт, сургалтууд нэлээд зохион байгуулж байгаа юм байна гэж ойлголоо. Ерөнхийдөө бол бусад аймгууд ч гэсэн нэг иймэрхүү байдалтай ажиллаж байгаа. Тиймээс заавал дээрээс өгсөн заавар чиглэлийн дагуу тэр хүрээнд л ажиллах биш. Өөрсдөө бас шинийг санаачлаад ажлууд зохион байгуулах боломж их байгаа юм. Тэгэхээр Ховд аймгийн төр захиргааны байгууллага, ХАҮТ, бизнес эрхлэгчид хамтраад яагаад ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийн загвар гаргаж болохгүй гэж. Боломж бол байна. Ховд аймаг бол байгалийн нөөц боломж ихтэй газар шүү дээ. Ус гол, газар нутаг нь байна. Байгаль орчноо хамгаалъя, тогтвортой хөгжие гэсэн нийтлэг хүлээлт ард иргэдийн дунд ч гэсэн байна л даа.
                                                                                                                                                                   

 

   Ж. Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ