Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Яг одоо зогс - цөлжилт дэргэдүүр чинь урагшилж байна ...

Яг одоо зогс - цөлжилт дэргэдүүр чинь урагшилж байна ...

6.1270934818.sand-dunes

Жилээс жилд цаг уурын өөрчлөлт улам улмаар мэдрэгдэж зундаа гандуу, өвөлдөө хэт хүйтрэх нь элбэгшив. Тэр дундаа алслагдсан баруун бүс нутагт гэдэг утгаараа Ховд аймагт маань хүн амын нягтрал төдий их биш ч байгаль орчин, газар дэлхийн “доройтол” таагүй үзэгдэл бусад хүн ам төвлөрсөн томоохон суурин бүхий газраас ялгалтгүй болсон нь сэтгэл эмзэглүүлнэ.
“Газрын гарц гандуу, гадаах мал зутруу” гэдэг үгийг хэлэхээс ч цэрэвдэг байсан өвгөдийн үг өдгөө жирийн л нэгний хэлэх үг, хийсэн үйлдэлийн бодит жишээ болсоор.

Бусад аймгуудтай харьцуулахад цөлжилт хамгийн ихээр явагдаж буй аймгуудын тоонд Ховд аймаг зүй ёсоор орох болсон. Гэтэл хэлэх, анхааруулахаас өөрөөр хийж, сэргээж байгаа зүйлс тийм ч хангалттай биш юм шиг. Гарын хуруунд багтахаар хэдхэн ажлуудыг л дурдах байх. Төр засгийн бодлого төлөвлөгөөнд тусгагдсан зүйлсийг харахад ашиглах, олборлох гэх нь нөхөн сэргээх, ургамлжуулах, хамгаалж тордох гэхээсээ хувь илүү. Тухайлбал ашигт малтмал, уул уурхайн олборлолтын болон томоохон үйлдвэрлэлийн төсөл хэрэгжлээ гэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлыг нь судлах, үнэлэх, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх тал нь байнга  хоцроно. Судлаад төлөвлөгөө гаргалаа гэхэд түүнд чиглэгдсэн хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөхгүй. Чоно харайхын УЦС гэхэд л байгаль орчныг нь хамгаалах төлөвлөгөөг хийсэн мөрт хэрэгжүүлэх хөрөнгийг нь Засгийн газраас гаргаж өгөлгүй өчнөөн олон жил болсныг мэргэжлийн хүмүүс ярьсаар ирсэн. Манайдаа саалийн үнээ гэгдэж буй Хөшөөтийн уурхайд үйл ажилагаа явуулж буй Мо Эн Ко компани ч бас л уурхайн ашиглалт, олборлолтын шатны байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийлгэх, хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухайд хойргодуу хандсаар ирсэн. Ер нь энэ  мэт уурхай ч юм уу үйлдвэрлэлийн төслийг хийхийн тулд эхлээд байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг нь судалж, үнэлгээ өгдөг байж болохгүй гэж үү?   Түүнээс гадна ойжуулалт цэцэгжүүлэлт ногоон зурвас хэмээн яригдах боловч, яг цөжиж байгаа, сэвэл цөлжилт үүсэх магадлла ихтэй газрыг нэг бүрчлэн судлаж тогтоосон, түүнийхээ дагуу бодлоготойгоор цаг хугацаатай өрсөж арга хэмжээ авч чадаж буй эсэх нь эргэлзээтэй юм шиг санагддаг.   Аймгийн төв, сум сууринд хашаа, гудамжинд ганц нэгээр мод тарина. Тарихаас ч яахав. Харин хөдөө зэлүүд тал хээр нутаг, тэрхүү байгалийн унаган төрхийг хадгалан үлдэх онгон зэлүүд нутгийг авч үлдэх, бий болгоход анхаарч байгаа нь аль хэр вэ?
Гэхдээ цөлжилттэй тэмцэх гэдгийг зөвхөн мод тарихаар хязгаарлаж болохгүй. Бидний алхам тутамд цөлжилт үүсгэх шалтаг шалтгаан ундарч байна. Бид тог цахилгааныг хэтэрхий ихээр замбараагүй хэрэглэх, усыг хэтэрхий гамгүй ашиглах, хэмнэлтгүй урсгах, бохирдуулах, байгаль орчинд хөнөөлтэй янз бүийн хэрэгсэлийг ихээр хэрэглэх зэрэгтээ алхам тутамдаа анхаарч, ядахдаа амьдралын зөв дадал хэвшилтэй байх нь цөлжилттэй тэмцэх бас нэг гол арга зам юм. Захын л албан байгууллагын ариун цэврийн өрөөнд ороход карант болон нойлын суултуураас ус нь хоржигнон гоожиж л байх жишээтэй. Тэгээд дээр нь гэгээн цагаан өдрөөр гэрэл асаалттай. Энэ байдал орон сууцны айл өрхүүдэд бас давтагдана. Тэр бүрт хичнээн хэмжээний эрчим хүч зарцуулагдаж, хэдий хэмжээний цэвэр ус хий дэмий урсаж бохирын системд орж байгаа бол. Ховд аймгийн хувьд ус цэвэрлэх байгууламж сүүлийн жилүүдээс ачааллаа даахаа больж хальж урсах нь бишгүй их болсон.
Бид байгаль, дэлхийтэйгээ гэхээс илүүтэй энгийнээр ойлговол өөрөө өөртэйгөө, ирээдүй хойчистойгоо хэтэрхий хүнлэг бус харьцаж байна уу даа. Байгалийн нөөц, баялаг ч гэсэн шавхагдах нөөц. Харин хүний шунал хүсэл л шавхагдахгүй хяслан юм. Өнөөдөр Ховдчуудын хувьд байгалийнхаа баялгийг ашиглахаас өөрөөр аймаг орон нутаг, иргэдийн амьдралыг дээшлүүлэх нөөц боломж бий. Үгүй гэхэд чацаргана тариалж түүнийгээ үр ашигтай үйлдвэрлэл болгоход л ямар их ашиг олж болохыг манай сонины өмнөх дугааруудад гарсан ярилцлагуудад дурдагдсан байгаа. Жишээ нь,  Чацарганаас гарах 1 гр никтины хүчил 26 мянган юаньтай тэнцэнэ. 1 тн чацарганаас 7.5 гр никтины хүчил авдаг. Тэгэхээр 1 тн чацарганы шүүсийг аваад үзэхээр 35-32 сая төгрөгийн өөрийн өртөг шингээж байх жишээтэй. Чацарганаас 78 хувь нь шүүс гарч, 22 хувь нь хар үр гардаг байна. Бас францад чацарганы хальсаар фудрны баяжуулагч хийдэг бөгөөд хальсандаа өөрөө Е витаминтай байдаг аж. Тэгэхээр чацарганад хүний бие махьодийг залуужуулуулах үйлчилгээтэй бодис байна гэсэн үг. Бас америкийн технологиор хар үрийг наранцэцэг шиг шахаад тосыг нь шахаж гаргадаг. Тиймээс бид хар үр, хальсаар нь хоёр тусдаа бүтээгдэхүүн гаргавал нөөц боломж байгаа юм. Ховдод ердөө 200 га газар чацаргана тариад түүнийг аймгийнхаа 70 мянган хүнд хуваавал нэг хүнд 15 мянган ам.долларын орлого хүртээх боломжтой. Мөн чацарганы үр, хальсаар үхэр тэжээвэл сүү нь  өтгөрдөг. Хүний биед цэвэр амин дэм болох тэр их микро элемент идсэн үхрийн сүү тэр чигээрээ эм байх жишээтэй.
Энэ мэтчилэн бид байгалиа сэндийлж уул уурхай руу хэтэрхий түрэн орохоосоо урьдаар байгаль орчиноо эрүүлээр авч үлдэх, ард иргэдийнхээ амьдралыг бодитоор дээшлүүлэхэд чиглэгдсэн аливаа үйл ажиллагааг шаргуу дэмжиж, сайн үйлс, гэгээлэг зүйлсийн жишээ болгон иргэн бүхний ой тоонд суулгаж өгвөл бидний ирээдүй тэр чинээгээр гэрэл гэгээнд ойртож, цөлжилт хэмээн хий дэмий амны уншлага болгох, айдас хүйдэст автахын аюулаас гэтлэх зам бага багаар ч гэлээ нээгдэнэ гэсэн үг.
Ховд аймгийг нэн хүчтэй цөлжилтийн бүс хэмээн судалгаагаар тогтоосон бөгөөд улс орон даяар цөлжилт жил ирэх тусам өсч байгаа. Тухайлбал, цөлжилт жил тутамд  0.6 хувиар нэмэгдэж байгаа дүн мэдээ бий. Щвейцарийн хөгжлийн агентлагаас баруун бүсийн аймгууд нэг хүнд ногдох орлогоороо их доогуур байна гэдгийг судалгаагаар тогтоосон байсан. Хэрэв бид яг энэ байдлаараа урагшилбал онгон дагшин байгаль дэлхий маань оргүй хоосон тал нутаг болж, оройгоосоо цайх өндөр сүрлэг уулс маань цагаан дуулгаа тайлж, тал хөндий нутаг нь усгүй ангахад ойрхон байгаа билээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ