Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Төв барааны зах байдгаараа л байх уу?

Төв барааны зах байдгаараа л байх уу?

tub_baraanii_zah
DSCF6805

-Та, бидний халааснаас хумслах 50, 100 төгрөг хаашаа орж юунд зарцуулагддаг юм бол-

Өнөөдөр Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн гол худалдааны талбар болсон төв бараан захад өнгө үзэмж, эрүүл ахуйн шаардлага талаасаа нэг их гайхуулж гийгүүлээд байх зүйл алга. Энэхүү зах нь гурван хэсэгт хуваагддаг бөгөөд тус бүр өөр эзэнтэй. Хойд хэсэг буюу гурилын зах, төв хэсэг буюу бараан зах, урд хэсэгт байрлах техникийн зах зэргээр хэсэгчилэн хуваан эзэмшдэг байна. 


Түүнийг додомдож, зай талбайг  нь ашиглан зөв хувиарлаж байшин барилга босгох, өнгө үзэмжийг нь сайжруулах эзэн, заавар зөвлөгөө өгөх эрх мэдэлтэн ч гэж үгүй бололтой. Энэ газар тэгтлээ үр ашиггүй ажиллаад байр сав, байгаа байдлаа засч сайжруулах хөрөнгө хүчгүй байна уу гэтэ л үгүй юм. Наад захын л континер, лангуу түрээслэгчдийн татвар татаас, цаашлаад зах руу орсон хүн бүрээс авах 50 төгрөг, дээр нь  авто машин тус бүрээс хураах 100 – 1000 хүртэлх төгрөгийн хураамжыг сар, улирал,  жилээр нь тооцож үзвэл чамгүй мөнгө гарах ба өдөр тутам хэдэн сая байг гэхэд хэдэн зуун мянгаараа орж буй энэ орлогоос нь гарт барих юм үлдээлгүй татвар татаасанд хамаад явчихгүй байгаа нь  магад.  100 хувь биш гэхэд дийлэнх хэсэг нь хувь эзний халаасанд ордог гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Иргэн хүн бүр улс, нийгмийнхээ өмнө хүлээх үүрэг гэж байх ёстой. Энэ нь хүн чадах хэмжээгээрээ тухайн салбар, орчин тойрондоо өөрийн гэсэн зохих хувь нэмрийг оруулах явдал. Тухайн газрыг торолж аваад хашаа татсан л бол тэр түүний бүрэн өмч болж юугаа, яаж зарцуулах нь өөрийн дур гэсэн байдалтай байж болохгүй. Олсон болгоноо улсад тэр чигээр нь татаас болгон өгөөд байдаггүй юмаа гэхэд иргэдийн халааснаас гарсан тэр мөнгийг буцаагаад тухайн үйлчилгээг ая тухтай хүртэхэд нь зориулж болно шүү дээ. Хагарсан цемент, бургисан шороон дунд Ховдчууд хэдий хүртэл худалдаа наймаа эрхэлж, хоол хүнсээ худалдан авах вэ? Ер нь бол цаашид талын нэг тарсан эрээвэр хураавар, эмх замбараагүй континеруудыг цэгцлээд нэг томоохон барилга байгууламж босгох нь зүйтэй бизээ. Наанадаж Ховдод ирсэн гадна дотны зочид төлөөлөгчид ороод худалдаа наймаа хийх гэхэд нүүр улайхааргүй шиг байх цэвэр тохилог орчин бүрдүүлэх шаардлагатай.
Энэ жил Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болж байгаатай холбогдуулан тус объектийг засч сайжруулах болов уу гэтэл одоог хүртэл таг чиг л байна. Нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан нэг сарынхаа ч болов орлогоор орчин тойрноо сайжруулж яагаад болохгүй гэж. Тус захад ногоон байгууламж, мод ургамал гэх зүйл бүр ч байхгүй. Ер нь тэгээд Ховд аймагт эдгээр захаас өөр бохир, замбараагүй, өнгө үзэмж муутай үйлчилгээний газар ховор байна. 80 жилийн ойд зориулж айл өрх, албан байгууллага бүгд хашаа хороогоо будаж өнгө үзэмжээ сайжруулах үүрэг даалгавар өгсөн ч Баруун бүсийн төв зах гэсэн том нэрэндээ ташуурсан уу хамгийн түрүүн энэ талаар анхаарах ёстой зах маань л бахь байдгаараа. Аймгийн удирдлагууд тус газарт үүрэг чиглэл өгч санаа оноо хэлсэнгүй юу? Эсвэл өгсөн даалгаварыг захын эзэд биелүүлсэнгүй юу. Ямартаа ч захын энэ  мэт асуудлын талаар нийт олны аймаг орон нутгийнхаа хөгжил, сайн сайхныг дэмждэг нийт олны анхаарлыг хандуулах нь зөв гэж үзэв. Бид дараа дараагийнхаа дугааруудад энэ асуудлыг үргэлжлүүлэн хөндөх болно.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ