Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Санхүүгийн шийдвэр гаргах нь

Санхүүгийн шийдвэр гаргах нь

1414

Харилцагч санхүүгийн байгууллагаа сонгох нь
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын тоо нэмэгдэж, үйлчилгээний төрөл олширч, өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь сайн талтай. Гэвч харилцагчийн хувьд найдвартай түншээ олж сонгох нь тийм ч амар хялбар асуудал биш билээ.
Банкны хувьд мэдээж санхүүгийн тайлан балансыг нь үзэх хэрэгтэй. Ялангуяа монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангасан болохоо банкууд

 улирал бүр олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг тул уг үзүүлэлтийн биелэлт, танд шаардлагтай байгаа үйлчилгээний нөхцлүүдийг харьцуулан судалж сонголтоо хийх нь зүйтэй.

Даатгалын компани, ББСБ, ХЗХ-ны хувьд СХЗ-оос олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзэх шаардлагтай. Харин шинэ хөгжиж буй хөрөнгийн зах зээл, ялангуяа үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос түншээ сонгох нь хамгийн түвэгтэй. үнэт цаас худалдах, худалдан авахад тань хөрөнгийн биржийн гишүүн брокер диллерийн компани зуучилна. Брокер Таны захиалгын дагуу шударга үйлчлэх үүрэгтэй. Тухайлбал, өөрийн компаний захиалгыг биелүүлэхээс өмнө харилцагчдын захиалгыг биелүүлэх буюу өөрөө Таны захиалсан үнэт цаасыг худалдах, худалдан авах сонирхолтой байх ёстой. өөрөөр хэлбэл, сонирхлын зөрчил байгаа бол энэ тухайгаа танд шударгаар мэдэгдэх үүрэгтэй байдаг. Хэрэв хариллцагч хувьцаа эсвэл бондоо зарах захиалга өгсөн бол брокер зах зээл дээрх боломжит хамгийн өндөр ханшаар, харин авах захиалга өгсөн бол хамгийн хямд үнээр олж өгөх үүрэгтэй. Орчин үеийн олон улсын туршлагаас үзвэл брокерууд дараах нэмэлт үйлчилгээ үзүүлж байна:

• Харилцагчийн захиалгыг онлайнаар авах электрон үйлчилгээ
• Хувьцаа, бондын судалгаа, шинжилгээний мэдээлэл бэлтгэж харилцагчдад өгөх
• Зах зээлийн чиг хандлагын талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.
Та үнэт цаасны арилжаанд оролцохоор брокероо сонгох гэж байгаа бол юуны өмнө хөрөнгийн биржийн гишүүн брокерийн компаниудын хаягийг судлаарай.
Брокероо сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгож болно.
• Брокерийн үйлчилгээний шимтгэлийн хэмжээ
• Таны хөрөнгийн хэмжээ
• Брокерийн чадавхи, туршлага
• Брокерийн нэр хүнд
• Брокероос үзүүлэх нэмэлт үйлчилгээ: судалгаа, зөвлөгөө, электрон арилжаа гэх мэт.
Танд хамгийн ойрхон байрладаг брокерийн компаниар ороод үз. Цагийн хуваарийн дагуу ажиллаж байна уу, үгүй юу, ажилтнууд нь таныг хэр анхаарралтай хүлээн авч сонсож, зөвлөж байна гэдэг нь багагүй чухал шалгуур шүү. “Би үйлчлүүлэх брокероо сонгох сонирхолтой байгаа юм. Танай компаний санхүүгийн үзүүлэлтүүдтэй танилцаж болох уу”  гэж асуугаад үз. Энэ бүхэн Танд эерэг сэтгэгдэл төрүүлж байх нь чухал. Өгч байгаа мэдээлэл нь бодитой юу, үгүй юу гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн сайтад байгаа мэдээлэлтэй тулган шалгаад үзэх нь зүйтэй.
Рейтинг буюу зээлжих чадварын үнэлгээ
Олон улсын практикт хувьцаа, бонд гаргагч, санхүүгийн байгууллагууд болон улс орнуудын засгийн газрын зээлжих чадварын үнэлгээ тогтоох үйлчилгээ байдаг. Энэ нь тухайн байгууллага мөнгөө эргүүлэн төлөх чадвар хэр байгааг харуулдаг. Зээлжих чадварын үнэлгээгээр мэргэшсэн Standard and Poors ( S&P )8 Moody’s, Fitch Rating гэх зэрэг компаниуд байдаг. Зээлжих  чадварын үнэлгээг Standard and Poors болон Moody’s нь дараах шатлалаар тодорхойлдог.

Үнэлгээний тайлбар

Том гүрнүүдийн Засгийн газар, үндэстэн дамнасан корпорациуд ААА/ Ааа зэрэглэлтэй байдаг бол Монгол Улсын Засгийн газар В зэрэглэлтэй байна АНУ гэх зэрэг өрнөдийн орнуудад ихэнх иргэд хувийн зээлжих чадварын үнэлгээтэй байдаг. Зээлийн түүх сайтай иргэд элдэв барьцаагүйгээр зээлээ богино хугацаанд авах боломжтой байдаг.
Энэ төрлийн үйлчилгээ Монгол Улсад Төдийлөн хөгжөөгүй байна: Монголбанкны дэргэд улсын мэдлийн Зээлийн мэдээллийн сан байдаг боловч цар хүрээ бага, үр ашиг сул хэвээр байна.  Монголын Банкуудын Холбоо дэргэдээ хувийн өмчийн Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг Монголд хөгжүүлэх эхлэл болж байна. Таны зээлийн түүх сайн байна гэдэг нь санхүүгийн ямар нэг зөрчил гаргадаггүй, зээлээ хугацаанд нь төлдөг, санхүүгийн үйлчилгээг авч сурсан, сайн харилцагч гэсэн үг.

Comments 

 
#1 uuu 2016-04-15 00:42
:sigh:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ