Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Технологи Утас цэнэглэхэд цахилгаан шаардлагагүй

Утас цэнэглэхэд цахилгаан шаардлагагүй

Гар утасны цэнэг дуусчихаад цэнэглэгч, залгуур хайн сандардаг цаг түүх болон үлдэх нь. Сөүлийн эрдэмтдийн бүтээсэн түүхэн дэх хамгийн сонирхолтой нээлт хэмээн онцолж буй төхөөрөмж хэрэглэгчдэд гар утасны шинэ эринийг авчирч байна. Тус хотын Сункюнкваны их сургуулийн эрдэмтдийн баг дуу

авиаг цахилгааны энерги болгодог төхөөрөмж бүтээснээ өнгөрөгч долоо хоногт нийтэд танилцуулжээ.

Уг төхөөрөмжийн тусламжтайгаар гар утас хэрэглэгчид утастайгаа ярих төдийд л цэнэглэх бөгөөд хэдий чанга ярих тусам цэнэглэх хүчдэл нэмэгдэх гэнэ. Шинжээчдийн таамаглаж буйгаар уг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх нь олон нийтийн газар чанга чанга хашгичин утсаар ярих хүмүүсийн тоо нэмэгдэх сөрөг талтай хэмээн үзэж буй юм. Хэрэв та ярихаас түвэгшээж байгаа бол утсандаа хөгжим “сонсгож” ч болох гэнэ.

 Энэ тухай судалгааны багийн ахлагч Санву Ким “Хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж буй сэргээгдэхгүй эрчим хүчний асуудлыг шийдэхэд бидний нээлт багагүй тус болно. Учир нь дуу чимээ гэдэг хүний өдөр тутмын амьдралд байнга бий болдог хүчин зүйл. Үүнийг эрчим хүчний эх үүсвэр болгоно гэдэг чухал ач холбогдолтой” гэжээ.

У.ТЭНҮҮН

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ