Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Технологи Интернэтээр үнсэлцэнэ

Интернэтээр үнсэлцэнэ

Бие биеэсээ хол байгаа хосууд цахим ертөнцийн гайхамшигт боломжийг ашиглан үнсэлцэх боломжтой боллоо.

Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн зохион бүтээгчдийн бүтээсэн алсын зайд үнсэлт дамжуулах чадвартай багаж ийм бололцоог олгох аж.

Шинэ төхөөрөмж харагдах байдлаараа дээрээ жижиг сэртэнтэй дөрвөлжин хайрцагтай төстэй бөгөөд компьютерт холбогдон ажиллах юм байна.

Багажны дээд талд байрлах хуванцар сэртэнг амандаа үмхэн хэлээрээ эргүүлэхэд нөгөө хос нь уг хөдөлгөөнийг тэр хэвээр нь хүлээж авах гэнэ.

Уг багаж удахгүй амт ялгаруулж, амьсгалах мэт дуу гарган, уруул, хэлийг бодит юм шиг мэдрүүлэх чадвартай болох гэнэ. Мөн компьютерээс хамааралгүй, бие даан ажилладаг болох цаг ч холгүй бололтой.

Энэ нь хосуудад хүссэн үедээ, хаанаас ч үнсэлцэх боломжийг олгох аж. Уг шинэ бүтээл зөвхөн хосууд төдийгүй найз, нөхдийн сүлжээнд ч нэн хэрэгцээтэй зүйлд тооцогдох магадлал өндөр байна.

Comments 

 
#1 ss 2012-01-14 16:38
Dongod
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ