Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! “Мэдлэг - миний ирээдүй” эсээ бичлэгийн уралдаан

“Мэдлэг - миний ирээдүй” эсээ бичлэгийн уралдаан

Манай сонины “Ирээдүйн толь” хавсралт дугаарт хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан ИРЭЭДҮЙН ХАРИЛЦАГЧ цуврал хичээл нийтлэгдсэнийг уншигчид маань мэдэж байгаа.

Өсвөр үеийнхнийг хэрэглээний  эдийн засгийн тодорхой мэдлэгтэй болгоход чиглэгдсэн тус хичээлийн үр нөлөөг лавшруулан дэлгэрүүлэхийн тулд Манай сонины редакци болон Монгол банкны салбараас “МЭДЛЭГ МИНИЙ ИРЭЭДҮЙ” эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Тавигдах шаардлага:

Ирээдүйн толь сонинд нийтлэгдсэн Ирээдүйн харилцагц хичээлийн 6 цувралыг сайтар уншиж ойлгосон байх ба цуврал хичээлүүдэд эдийн засгийн болон банк санхүүгийн ямар ямар үндсэн ойлголтуудыг заасныг сэргээн санаж тэдгээр ойлголтуудыг бүгдийг нэгтгээд ямар мэдээлэл мэдлэгтэй болсон тухайгаа 300-аас 500 үгэнд багтаан. Товч тодорхой, ойлгомжтой байдлаар санаагаа оновчтой илэрхийлж бичсэн байна.
Хичээлээс олж авсан мэдлэгийн түвшин, түүнийгээ оновчтой зөв илэрхийлсэн байдал, мөн бичлэгийн хэлбэр ур чадварыг гол шалгуур болгоно.
Уралдаанд ирүүлэх материалыг  Arial mon ба Taimes new roman фондоор, үсгийн   хэмжээ 12-оор  компьютерт  бичиж хэвлэсэн байна.

Шагнал:

Эхний 5 бүтээлийг шалгаруулан “Ховдын толь” сонин, Монгол  банкны Ховд салбарын нэрэмжит шагналаар шагнах ба эхний 10 бүтээлийг сонин, болон цахим хуудсанд нийтлэж олны хүртээл болгоно.

Бүтээлийг хүлээн авах:

Уралдаанд 5-аас 11 – р ангийн бүх хүүхэд оролцож болох ба бүтээлийг 5 сарын 15 хүртэл Ховдын толь сонины редакци, аймгийн ЗДТГ-ын байр 419 тоот өрөөнд хүлээн авна.
Харилцах утас 99726542, 99477142, 98704586

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ