Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага “Нэгдэл гэдэг айл”-ын сонгодог загварыг санагалзав

“Нэгдэл гэдэг айл”-ын сонгодог загварыг санагалзав

Г.Төрмөнх

-“Монгол мал үндэсний хөтөлбөр – Хөдөөгийн хөгжил” бүсийн зөвлөгөөний үеэр-

Засаг төрийнхөн саяхнаас малчид болон мал сүргийн төлөө анхаарлаа чиглүүлэх сөгөөтэй болж, 2009 оны 6 сард Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, 2010 оны 5 сард “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн баталжээ.
Эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан заалтуудтай танилцвал малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэн, амьдралын түвшинг дээшлүүлэх, соёл иргэншлийн ололт, шинжлэх ухаан технологийн дэвшил, сонгодог арга туршлагыг нутагшуулах, уламжлалыг өвлөн хадгалах, эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бий болгох, малчдын өөрөө өөртөө тусалж, бие даан хөгжих зохион байгуулалтын оновчтой хэлбэрт оруулах, малын үржлийн ажлыг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, боловсронгуй болгож, биологийн төгс чанартай түүхий эд бүтээгдэхүүн үйлвэрлэх нөхцлийг нь бүх талаар дэмжих, мал аж ахуйн хөгжлийн тухай хуультай болох, мэдээллийн сүлжээ үүсгэх,  малчдын боловсролд чиглэгдсэн цогц хөтөлбөр, мал эмнэлэг, үржлийн ажил, мөн “Тэмээ”, “Бэлчээр тэжээл”, “Мах”, “Сүү”, “Ноос”, ”Ноолуур”, “Арьс шир” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэхчлэн өргөн хүрээтэй асуудлууд тусгагдаж, 2020, 2021 он гэхэд Монголын мал аж ахуйн салбар болоод малчдын амьдрал байдал нийгмийн бусад боловсронгуй тогтолцоо бүхий салбаруудтай энэ зэрэгцэж, зарим талаараа давуу байдалтай болсон байх гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Монгол  мал” үндэсний хөтөлбөр – Хөдөөгийн хөгжил” нэртэй улсын зөвлөгөөнийг Монгол улсын ерөнхий сайдын нэр дээр бүсчилэн явуулж байгаа ба 5 сарын эхний өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн зөвлөгөөн болж, тус аймаг болон Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын 400 гаруй мал аж ахуйн мэргэжилтэн малчид чуулав.

Төрийн зүгээс уг зөвлөгөөнд Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Балдан- Очир, ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле, болон холбогдох яамны газрын дарга нар, ХАА-н хоршоологчдын холбооны тэргүүн, Улсын Мэргэжлийн хяаналтын газар, Нийгмийн даатгалын газар зэргийн ажил хариуцсан хүмүүс оролцож, хөдөөгийнхөнд хэрэгтэй мэдээллийг өгч Төрөөс  малчдын талаар баримтлах бодлого болон “Монгол  мал” үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор  тухайн байгууллагуудаас баримтлаж буй бодлого, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж байв.  
Малчид,  мал аж ахуйн мэргэжилтнүүд төрөөс баталсан дээрх хоёр баримт бичгийн тухайд ерөнхийдөө ам сайтай байж, түүнийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь оролцоог дайчилж ажиллана гэдгээ илэрхийлсэн ба тэр бүр олдохгүй ховор завшааныг ашиглан санал бодлоо хэлээд авахыг хичээцгээж байлаа.
Монгол  мал хөтөлбөрийг санаачлан боловсруулж УИХ-аар батлуулахад үнэнхүү зүтгэл гаргасан хэмээн Балдан-Очир гишүүнийг сайшаах нь үг хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн хүн болгоны амнаас гарч байв. Харин уг хөтөлбөрийг боловсруулахад мэргэжил арга зүйн хувьд гол үүрэг гүйцэтгэж, “хар ажлыг” нь нугалсан эрдэмтэд, мэргэжилтнүүдийн тухайд огт дурсагдсангүй нь манай нийгэмд аливаа зүйлийг бүтээхэд хэн нэг УИХ-ын гишүүн л бүхнийг амжуулдаг мэт ойлгогдохоор байдаг сонин хэвшил тогтсонтой холбоотой бололтой. Гэхдээ УИХ-ын гишүүн Балдан-Очирын хувьд энэ талаар сэтгэл гаргаж зүтгэсэн нь ч үнэн бололтой. Монгол мал хөтөлбөрийг боловсруулах болсон зайлшгүй шаардлага шалтгаан, нийгмийн нөхцөл байдал, улс орны эрх ашгийн тухайд хэн бүхний сэтгэлд нийцмээр тайлбар үндэслэлүүдийг үгүүлж байсан ба үгийнхээ төгсгөлд малчид хөдөлмөрөө хоршиж, зохион байгуулалтанд орохын чухлыг онцлон, ардчилсан хувьсгалаас өмнө байсан “нэгдэл гэдэг айл” огт болохгүй болоод задарсан хэрэг бус мал аж ахуйн салбарын хувьд хамгийн сонгодог, оновчтой зохион байгуулалт гэх юм бол тэр байсан хэмээсэн нь нэлээд олон хүний сэтгэлд нийцсэн бололтой зөвлөгөөний завсарлага, чөлөөт цагаар үүнийг дэмжсэн өнгөтэй яриа хөөрөө хүмүүсийн дунд олонтаа сонсогдож байв.

Ноолуур худалдан авахад төрөөс
110 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зах зээлийн нөхцөлд уламжлалт мал аж ахуйгаа яаж зохицуулан авч явах вэ, өөрчлөгдөн хувьсаж байгаа байгалийн хүчин зүйлүүдтэй хэрхэн зохицох вэ гэдэг асуудал бидний өмнө нэг ёсны шалгуур болж гарч ирээд байна гэх утгатай үг хэлж дээрх асуудлыг шийдэх зорилгоор төрөөс ойрын хугацаанд хийх алхамууд гэвэл МАА-н гаралтай бүтээгдэхүүний зах зээл борлуулалтын тогтолцоог боловсронгуй болгохын тулд ХАА-н бирж байгуулах, малын удмын сангийн хуулийг өнөөгийн нөхцөлд нийцүүлж өөрчлөх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогод ХАА-н салбарын үйлдвэрлэлийг голлох суурь эзлүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт шилжүүлэн байршуулах зэрэг саналуудыг энэ зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгаж болох юм хэмээн зөвлөсөн. Сум бүрт 60-70 сая төгрөгийн сумын хөгжлийн сан байгуулах асуудлыг шийдсэн учир тэрхүү сангийн зарцуулалтыг аль болох үр өгөөжтэй болгоход анхаарч ХАА-н салбарт дутагдаж байгаа зүйлсээ шийдүүлэх боломж бий шүү гэдгийг бас онцлов.
Мөн УИХ-ын даргын амнаас сонссон чихэнд чимэгтэй үг гэвэл энэ онд төрөөс 110 тэрбум төгрөгийн сан бүрдүүлэн дотоодын үйлдвэрлэгчдэд олгох замаар малчдын гар дээрх ноолуурыг зах зээлийн хамгийн өндөр үнээр худалдаж авах тухай шийдвэр гаргаж байгаа хэмээв. Ийм шийдвэр гарвал нэгд  малчдад боломжийн дэмжлэг болохоос гадна дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, улс орныхоо үйлдвэрлэх чадавхийг хөгжүүлэхэд хэрэгтэй аятай шийдвэр гэдгийг хүн болгон сайшаан дэмжих нь  магад биз.
Тэрчлэн Д.Дэмбэрэл дарга ойрын хугацаанд Монгол улсын хэмжээнд 10-оод томоохон мах боловсруулах үйлдвэр байгуулах тухай дурьдагдсан ба зарим оролцогчид үүнд төдийлөн сайн итгэхгүй янзтай байх нь ч мэдрэгдэж байв. Тухайлбал Увс аймгийн ХХААЖДҮ-ийн газрын дарга Л.Тогоо энэ тухайд УИХ-ын даргын илтгэлд 10-аад  махны үйлдвэр байгуулна гэсэн нь үнэн бол үнэхээр хэрэгтэй л зүйл. Хэрвээ тийм бол тэр 10-аад үйлдвэрийнхээ  ядаж 3-4-ийг нь баруун бүс нутагт байршуулаасай гэдгийг чухалчилан захих байна гэсэн.

“10-аад мах боловсруулах үйлдвэртэй
болж үнэхээр чадах уу?”

Тэрчилэн Л.Тогоо хэлэхдээ улс орноо бодлогоор хөгжүүлэх л гэж байгаа бол анзаарахгүй хаягдсан, бодлого нь алдагдсан салбаруудынхаа төлөөллөөс ядаж нэг хоёр хүнийг УИХ-д заавал суулгаж байх нь зүгээр юм. Хөтөлбөр, баримт бичгүүдэд нэмэлт болгож оруулах бололцоо байвал бод малаа өсгөсөн малчин, бод малын удмын санг сайжруулах, хээлтэгч хээлтүүлэгчийн чанар, зохистой харьцааг бүрдүүлэх тухайд санаачлага гаргасан мал аж ахуйн мэргэжилтэн, малчид, бүлэг нөхөрлөл, баг, сумыг урамшуулах хөшүүрэг бий болгож тусгуулах санал байна. Энэ жил цаг агаар харьцангуй сайн байсан болохоор сум аймгуудад тэжээлийн нэлээд нөөц үлдэж байна. Тухайлбал Увс аймагт гэхэд ашиглагдаагүй 100 мянган тонн өвс нөөцөнд үлдсэн тооцоо бий. Тэр нөөцийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, ирэх өвөл хэрэглэх нөхцлийг нь бий болгох ядаж цаг хүндэрлээ гэхэд төвийн бүсээс өвс тэжээл татаж бөөн зардал чирэгдэл үүсгэхгүй байхын  тулд гар дээрээ байгаа энэ бололцоог ашиглая. Манайхан хайхрамжгүйгээсээ болоод үлдсэн энэ их нөөцөө хэрэггүй зүйл мэт сүйтгээд алга болгочихдог гашуун туршлага бий хэмээн анхааруулав. Түүнээс гадна өнөөгийн ХААИС-ыг төгсөж ирж байгаа мэргэжилтнүүд мал тарьж чаддаггүй, чагнаж үзэх тухай мэддэгүй нэг их том том нэртэй биотехнологич, удам зүйч гэх мэт мэргэжилтэй залуус гарч ирэх боловч ирсэн газартай хэрэг болох нь бага байна. Тиймээс ХААН салбарт хаана ямар мэргэжилтэн хэрэгтэй байна гэдгийг судлаж, эрэлт хэрэгцээнд суурилсан мэргэжилтэн бэлтгэе. Одоо бол хөдөөд жинэхэнэ эмнэл зүйч малын эмч нар маш их хэрэгтэй байна гэсэн юм.
Баян –Өлгий аймгийн мал аж ахуйн мэргэжилтэн Досан хагас эрчимжсэн МАА-г хөгжүүлнэ гэж ярих мөртөө бэлчээрийн хүрэлцээ хангамжын талаар зохицуулалт алга байна Үүнийг эрх зүйн хувьд шийдмээр байна. Хөдөөд шаардлагатай байгаа мал аж ахуйн мэргэжилтнүүд тухайлбал зохиомол хээлтүүлгийн технологичдийг бэлтгэх хэрэгтэй байна гээд сумдад байгуулагдсан Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэнүүдэд гартаа барих багаж хэрэгсэл гэж юу ч алга. Үнэхээр мэргэжилийн түвшинд ажиллуулах бодлоготой байгаа бол мэргэжлийн багаж төхөөрөмжтэй болгооч гэснийг үг хэлсэн бараг бүх хүн дэмжиж байв.

Бэлчээрийг хувьчлах хэрэггүй!!

Тэрчлэн санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дийлэнх нь бэлчээрийг хувьчлах хэрэггүй. Энэ бол Монгол орны онцлогт огт нийцэхгүй зүйл шүү гэдгийг анхааруулсан. Ховд аймгийн Булган сумын МАА-н тасгийн дарга Батаа хилийн хороо сумангууд бүгдээрээ нэлээд хэмжээний малтай, тэдгээрийг маллах  малчидтай. Гэтэл тэднийг ийм арга хэмжээнд огт оролцуулахгүй санал бодлыг нь сонсохгүй мартаж орхисон нь харамсалтай байна. Бас сумдад байгуулагдсан Мал үржлийн тасгийн ажилтнуудыг зарим нь төрийн албан хаагчдын цалингын сүлжээний ТЗ-6 аниллаар, зарим нь ТЗ-3-аар цалинжиж, бас зарим нь  сумын Засаг даргад, зарим нь орлогч даргад, зарим нь ЗДТГ-ын даргад ажлаа тайлагнаж байгааг нэг мөр болгон шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

“Битгий дахин дахин худлаа хэлээрэй!!”

Мөн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын малчин Алтан-Очир УИХ-ын даргад хандан ээлжит сонгуулийн хугацаа ойртож байгаа учир нэг зүйлийг та болон танай улс төрчдөд анхааруулъя. Битгий дахин дахин худлаа хэлж, олон түмнийг хуурах тухай бодоорой. Энэ чинь та нөхдийн эрх  мэдлээ олж авч, суудал эзэлсэн завшаанаас илүү олон түмэнд балаг тарьж байгааг ойлгомоор байна. Түрүүчийн сонгуулиар сая саяар нь мөнгө амлан ард олныг хуурснаас болж  ялангуяа малчид голцуу банкны өндөр хүүтэй зээлд баригдан одоо хүртэл өрнөөсөө салаагүй байна гэсэн ноцтой сануулга өгөв. Тэр бас энд тэмээний тухай огт яригдсангүй. Монгол малын тухай ярьж байгаа бол хэзээнээс нааш тал бүрийн ашигтай хэмээн дээдлэж эрхэмлэсээр ирсэн тэмээн сүрэг одоо ховордож, улаан номонд орох шахаад байгааг хэлэхгүй өнгөрмөөргүй байна.
Малын хулгайчид айлын тэмээг хулгайлж нядлаад махыг нь арилжих явдал байсаар байна. Болж өгвөл дулааны улиралд зах дээр тэмээний мах худалдаалахыг хоригломоор байна. Малчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх тухайд нэг зүйлийг хэлмээр байна. Өнөө цагт өндөр дээд албан тушаалтнууд болон улс төр хөөгсөдөд үйлчилж, дагаж давхисан болгон алдар нэр хүртдэг болсон нь бодит үзэгдэл. Гэтэл малчдын хувьд улс төрчдийг сурталчилж, дагаж үйлчилэх боломж ч байхгүй, тийм сэтгэл зүй ч байхгүй болохоор гавъяа шагнал гэдэг юм хол хөндий байх нь бараг хууль мэт санагдах болжээ. Одоо чинь дуучин болгон гавъяат болдог боллоо. Гэтэл малчдын тоог нь тэдэнтэй харьцуулаад үзсэн ч улс нийгэмд хийж бүтээж буй зүйлийнх нь эцсийн үр өгөөжийг харьцуулсан ч малчидаа бодолцох л ёстой. Төрийн бодлого тийм хөнгөн хийсвэр, хуурмаг зүйлд толгойгоо алдах тал руу хэлбийвэл тоогүй байна гэдгийг ч анхааруулав.
Завхан аймгийн Тэлмэн сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Батсайхан хууль тогтоомжид ажилд чөдөр  тушаа болсон заалтууд олон байгааг анхаарч үзнэ үү. Тухайлбал малын эрүүл  мэндийг хамгаалах хуулинд үржлийн ажлын зардлыг сумын Засаг даргын багцаас гаргна гэсэн нь хэрэгжих ямар ч боломжгүй. Засаг даргын багцад байх санхүүгийн нөөцийг хайрцагласан тодорхой хэд хэдэн зүйлд зараад дуусчидаг. Тиймээс энэ зардлын жил бүрийн төсөвт суулгах тухай хуульчилж дээрх заалтыг өөрчлөх хэрэгтэй байна. Сум болгоныг лабораторитой болгоно гэснээ яаравчилая. Тэгэхгүй бол өвчин гардаг, дээж аваад л аймгийн төв рүү явах гэж бас л зардал чирэгдэл үүсдэг, шинжлүүлж, дүгнэлт гаргахад хугацаа алддаг, тэгээд ямар ч үр дүнгүй юм болдог байдал давтагдсаар байх болно гэх зэрэг олон чиглэлээр санал асуудлуудыг гаргаж ирж байв.

Бэлчээрийг өмчлүүлэх саналаасаа буцахгүй

Зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан ба уг зөвлөгөөнд тусгуулах саналаа оролцогсод мөн илэрхийлсний дотор ДБХС-гийн МХГ-ын Ховд дахь салбарын захирал Цэвээнравдан бэлчээрийг өмчлүүлэх нь зүйтэй. Тэгвэл малчид бэлчээртэй хөрөнгө оруулалт хийдэг болно хэмээн өмнө нь аймгийн зөвлөгөөний үеэр оруулж ирж, бэлчээрийн тухай хуулинд тусгуулахаар уламж илж  байсан саналаа дахин дэвшүүлж, тодорхой тооны малаас илүү гарсан малын тоо толгойд татвар ногдуулах тухай саналаа мөн тусгуулахаар илэрхийлэв. Баян-Өлгий аймгийн Алтай  сумын Зассаг дарга байгалын нөөц газар, аялал жуулчлалын бүсэд орон нутгийн бэлчээрийн онцлогт тохируулан тодорхой хугацаанд мал бэлчээх тухай зөвшөөрлийг сумын түвшинд шийддэг байхаар хуулинд өөрчлөлт оруулах санал тавив.

“Малчдын талаар бид ийм зүйлийг хэрэгжүүлнэ”

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас малчдын нийгмийн асуудлыг дэс дараатай шийдэхийн тулд 2015 он гэхэд малчдын 70 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд албан ёсоор хамруулж даатгалын зардлыг төрөөс төлөх, 2015 оноос цааш энэ ажлыг үргэлжлүүлэн нийт малчдын даатгалын асуудлыг шийдэх. Хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж ХЭД сангаас 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болгох түүнийг үр дүн сайтай ашиглавал зээлийн төлбөрөөс чөлөөлөх, малчдын түр сургалтуудыг зохион байгуулах, мэргэжил олгох сургалтанд өргөнөөр хамруулах ажлыг эрчимжүүлэх 100 хүртлэх малтай, орлого багатай малчин өрхүүд нийт малчдын 60-гаруй хувийг эзлэж  байгаа тул дийлэнх олонхийн эрх ашигт нийцсэн дэмжлэг үзүүлэх цогц бодлогыг ойрын хугацаанд боловсруулж хэрэгжүүлж эхлэх, туслах малчин авч ажиллуулах зэрэг хөдөлмөрийн харилцааг заавал албан ёсны хөдөлмөрийн гэрээтэй болгож түүнийг нь үндэслэн ажил олгогчид дэмжлэг үзүүлэх хөшүүргийг хэрэгжүүлэх тухай Улсын мэргэжлийн хяналтын газраас мал малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нөхцлийг бий болгохын тулд олон улсын стандартад нийцсэн мал эмнэлэг, хяналтын тогтолцоог бий болгох энэ хүрээнд  сумдад байгуулагдсан Мал эмнэлэг үржлийн нэгжийн мэргэжилтнүүдийг улсын байцаагчын эрхтэй болгож, сургаж боловсруулах ажлыг үе шаттай хийх тухай гэхчлэн чухал мэдээллүүдийг тус тусдаа сонордуулсан.
Зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр тогтсон билээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ