Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн захирал, клиникийн профессор П.Эрвээхэйтэй ярилцлаа.

-За, танд Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргье. Энэ өдрийг хэдийнээс хэрхэн тэмдэглэж ирсэн тухай сонирхуулахгүй юу?

-Баярлалаа, Дэлхийн эмч нарын баярын өдйр гэж тэмдэглэдэг. Үүнийг анх удаа АНУ-д мэдээгүйжүүлгээр хагалгаа хийсэн нь амжилттай болсон учраас энэ өдрийг дэлхийн эмч нарын баярын өдөр гэж тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол улсад тэмдэглээд долоо дахь жилдээ явагдаж байна. Эл өдрийг тохиолдуулан бид нар “Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэнд” гэсэн сэдвээр нийтэд мэдээлэл хийж байна. Манай эрүүл мэндийн газар, яамны хэмжээнд энэ оныг “Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэнд”-ийг дэмжих жил болгон уриалга дэвшүүлсэний хүрээнд бүх байгууллагуудын оролцоотойгоор ард иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гэсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Одоо бол иргэдийн дунд маш их өвчлөл бий болж байна. Хөдөлгөөний дутагдлаас үүдсэн янз бүрийн өвчлөлүүдээс эхлээд чихрийн шижин өвчин гэсэн их газар авсан байгаа юм.

-Иргэдийн дунд гэхээрээ яг ямар ажил зохион байгуулах вэ?

-Аймгийн төвийн байгууллагуудыг манай хамт олон нэг нэгээрээ хариуцан авч өвчллййс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, таниулга сурталчилгаа хийж байхаар болсон юм. Энэ нь нэг ёсондоо эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээ юм л даа. Манай байгууллага одоогийн байдлаар 70-аад эмчтэй. Тэгэхээр эмч нар маань тухайн очсон байгууллага дээрээ та эрүүл мэндийнхээ төлөө юу хийж чадах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ, ер нь нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир гэж юуг хэлээд байгаа юм гэдгийг ойлгуулж чадвал бидний гол зорилго тэр байх болно.

-Эмч нарын энэ баярын өдрийг та бүхэн хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Бид нар бол тэгж нэг их баярлаад байгаа зүйл алга. Гэхдээ ер нь бол хүний эрүүл мэнд гэдэг зүйлийг та өөрөө юуг нь хариуцах ёстой юм, эмч хүн юуг нь хариуцах ёстой юм гэдгийг иргэддээ ойлгуулж байх ёстой л доо. Тэр ч үүднээсээ бид энэ өглөө байгууллага дээрээ нээлтээ хийлээ. Мөн бас нэг ажлыг эхлүүлээд байгаа. Тэр нь юу юм гэхээр шинэ төгсөж ирсэн залуу эмч нараа ахмад туршлагатай, зөвлөх эмч нарт багш шавийн барилдлага бариулах буюу дагалдангаар явуулах юм. Нэг ёсондоо тэр эмч нар маань ч гэсэн өөрийн залгамж халаагаа бэлдэж байна гэсэн үг л дээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ