Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Хичээлүүд Ирээдүйн харилцагч (Цуврал 5)

Ирээдүйн харилцагч (Цуврал 5)

Төв банк үнийн тогтвортой байдлыг хамгаалагч

Европын банк, төв банк, Монгол банк, Холбооны нөөцийн банк зэрэг улс орнуудын төв банкуудын гол зорилго бол үнийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Төв банк нв мөнгөний бодлогоороо жил бүрийн инфляцийн түвшинг байж болох доод хэмжээнд байлгахыг зорьж, үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл таны худалдан авсан 2 ширхэг дискний үнийг ирээдүйд одоо байгаатай харьцангуй адил үнэттэй байлгахыг зорьж ажилладаг гэсэн үг юм.

Монгол банк

Монгол улсын хэмжээнд төрийн  мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бөгөөд үндсэн зорилт нь үндэсний  мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, засгийн газрын санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэх, банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Монгол банк нь 7 газар 2 бие даасан алба, орон нутаг дахв 17 салбар, Лондон дахь төлөөлөгчийн газар бүхий бүтэц зохион байгуулалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Бичил санхүү

Бичил санхүү гэж ядуу, бага орлоготой болон хөдөөгийн өрх гэрүүдэд орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулах өөрөөр хэлбэл жижиг бизнесийг нь өсөхөд туслах зорилгоор бага хэмжээний (бичил зээл)-ийг олгох үйл ажилагааг явуулах үзэгдэл юм.  
Дэлгэрэнгүйгээр авч үзвэл санхүүгийн байгууллагуудын үйлчилгээнээс хоцрогдсон иргэдэд хүргэж буй санхүүгийн цогц үйлчилгээ, /зээл, хадгаламж, даатгал гэх  мэт / юм. харин бичил санхүүгийн байгууллага (БСБ) нь дээрх үйлчилгээнүүнийг үзүүлэгч байгууллага юм. Бичил санхүүгийн салбарт маш олон чиглэлийн байгууллагууд хамрагддаг. Тэдгээрийн зарим нь иргэдэд санхүүгийн үйлчилгээнээс гадна төрөл бүрийн сургалт, зөвлөгөө,  мэдээллээр үйлчилдэг. Үүнд Төрийн бус байгууллага, (ТББ), Хадгаламж зээлийн хоршоо, (ХЗХ), банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Арилжааны банк, төсөл хөтөлбөрийн газрууд гэх мэт байгуулагууд багтдаг.       
Дараагийн хичээлээр бичил санхүүгийн хөгжлийн сан гэж юу болохыг мэдэж авцгаая.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ