Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Мартагдахад хүрсэн өвийг олонд таниулсан нь хамгийн чухал

Мартагдахад хүрсэн өвийг олонд таниулсан нь хамгийн чухал

Саяхан зохиогдсон аймгийн ардын урлагийн наадамд 17 сумын 200 гаруй ардын авъястнууд оролцож, 20 авъястнийг шалгаруулан Увс аймагт болж буй 3 дахь шатны наадамд оролцуулахаар явуулсан нь Мөнххайрхан сумын Н.Түмнээ, Буянт сумын Д.Эрдэнээ, Алтай сумын Х.Баяраа, Б.Цагаан, Дарви сумын Б.Баясгалан, Дуут сумын С.Хоролсүрэн, Н.Дамдиндорж, Ховд сумын Х.Нурбек, Мянгад сумын Н.Ганбат, Манхан сумын Э.Гомбожав, Б.Баясгалан, Мөст сумын Ц.Идэш, Үенч сумын А.Энхтайван, Жаргалант сумын Н.Банзайдорж, А.Доржпалам, Б.Цолмон, Дөргөн сумын Б.Баянмөнх, Чандмань сумын Батзаяа, Бямбасүрэн нар юм. Энэ удаагийн ардын урлагийн наадамд оролцогдын дотор бараг мартагдах дөхсөн, өв тээгчид хэд хэд байсан нь ихэд онцлогтой байв хэмээн зохион байгуулагчид болоод ардын авъястнууд онцлож байлаа. Тодруулбал Үенч сумын ардын авъяастан Ходгоогийн шавь нар товшуурын айзамт цохилгын аясаар “орог тэх наадуулах” гэгч нэн сонин үзүүлбэр үзүүлж, Мөнххайрхан сумын Н.Түмнээ ихэл хуурын жинхэнэ язгуурын буюу “натур” татлагыг түмэндээ толилуулсан нь тун ховор үзүүлбэрүүдийн нэг байв. “Найман настай балчираас наян настай өтгөс” хэмээн хэлэлцдэг бол энэ наадамд бүр дөрвөн настай балчираас зуудаа дөхсөн өндөр өвгөд хүртэл оролцож, олныг баясуулсаныг дурьдахаас аргагүй. Тодруулбал тэдгээрээс Эрдэнэбүрэн сумын дөрвөн настай биелээч Д.Нандинцэцэг, Алтай сумын 80 хол гарсан авъяастан Т.Хорлоо, Б.Цагаан нарыг хэлж болох байна. Наадамд залуу өв тээгчид олноор оролцсон нь урьд урьдынхаас онцлогтой байсныг зохион байгуулагчид мөн онцлож, үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Г.Мөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ