Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг 19 цэцэрлэгийн 168 бөх бяр, мэхээ уралдуулав

19 цэцэрлэгийн 168 бөх бяр, мэхээ уралдуулав

Аймгийн төв болон сумуудын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн анхдугаар барилдаан явагдлаа. Аймгийн  төвийн спортын ордонд болсон уг барилдаанд 19 цэцэрлэгийн 168 “бөх” мэх, бяраа уралдуулан барилдсанаас Булган  сумаас оролцсон Б.Далайцэрэн түрүүлж, 4-р цэцэрлэгийи Г.Төмөртогтох, А.Алдархишиг нар үзүүрлэж, цом, алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн дайчин барилдаант бөх, уран дэвэгч бөх, тэргүүний цоллооч, засуул хүүхдүүдийг шалгаруулан урамшуулсан ба шагналыг бөхийн холбооны дарга Д.Энхболд, ахмад багш Б.Шоовдой нар гардууллаа. 

Энэ барилдаан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит болон явагдсан ба Г.Оюунчимэг эрхлэгчтэй Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн хамт олон  маш сайн зохион байгуулсан. Багш Баасанхүү “Эрийн гурван наадам” зохиомж бүжиг, урлагийн тоглолт явуулсан нь тэмцээнийг улам чимж, олны талархал хүлээсэн юм.
Аймгийн Биеийн спотын газар болон Бөхийн холбооноос тэмцээнийг сайшаан дэмжиж, зохион байгуулж явуулсан 2-р цэцэрлэгт түншлэгч байгууллагын гэрчилгээ гардуулсан. Тэмцээнийг аймгийн Боловсрол соёлын газар, Жаргалант сумын ЗДТГ мөн хамтран зохион байгуулалцсан юм.

Б.Бямбажамц

Comments 

 
#2 deegii tsegii 2011-09-18 16:17
goe goe bn bayarlaa 2 tsetserleg hamt olon
Quote
 
 
#1 Unshigch 2011-05-21 22:20
Hoohhon um b.na hehe
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ