Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! Ховдын хүүхдүүдэд- Эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангалтгүй байна

Ховдын хүүхдүүдэд- Эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангалтгүй байна

Хүүхдийн эрүүл аюулгүй хөгжлийн орчин асуудлын хүрээнд  Ховд аймаг НҮБ-ын конвенцийг  бүрэн  хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлэн олон том  бүтээн байгуулалт хийн ажиллаж байгаа ч анхан шатны нэгж байгууллагууд хүүхдийн талаарх бодлогыг хэрэгжүүлэхдээ хангалтгүй байгааг онцолж үзэн дараах асуудлыг зөв зохистой шийдвэрлэж  ажиллавал Хүүхдэд ээлтэй орчин бүрдэнэ гэж үзэж байна.

1.Хүүхдэд зориулсан тоглоомын болон спортын талбай, чийрэгжүүлэлтийн байгууламжийн стандартыг боловсруулж хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүх газруудад мөрдлөг болгох  түүний дагуу  гэр хороолол болон хотын шаардлагатай газруудад хүүхдийн тоглоомын талбайг  олноор бий болгох. Энэ ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага,  бизнесменүүдийг татан оролцуулж тэдний хүрээнд аян өрнүүлэх,


2.Аймгийн төв болон суурингийн хүн амын ихэнх нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй усаар хэрэгцээгээ хангаж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд онцлон анхаарах, сургуулийн бие засах газар, нүүр гар угаах газрыг стандартын дагуу бүрэн ажиллагаатай болгон, өрөөг хүүхдийн тоонд хүрэлцэхүйц хэмжээгээр бий болгох. Эрүүл ахуйн тохилог орчин бүрдүүлэх,   
3. Дулаан, халаалт муугаас болж хүүхдүүд анги танхим гэр орондоо байнга даарч,  хичээлд суух нөхцөлгүй, хөлдөлтийн байдалд байдаг нь хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж буй асуудал тул дулаан хангамжийн систем, бохирын шугам сүлжээг сайжруулах асуудлыг дорвитой шийдэж, тав тухтай амьдарч, суралцах орчин бүрдүүлэх. 
4. Үйлчилгээний байгууллагууд, цэцэрлэг сургуулиудын үүдэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандартын  шат бий болгох. Баруун бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургууль байгуулах, хөгжлийн бэрхшээлээс нь хамааруулаад  нарийн мэргэжил олгох  сургалтууд явуулах, мэргэшүүлэх.
5. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд боловсруулж  гаргах.  Хүүхдэд үйлчилдэг цайны  газар болон бусад үйлчилгээний стандарт хангалтыг сайжруулах. 
6. Хүүхдүүдийн санал шүүмжлэлийг анхааран, хог хаягдал ялгах, боловсруулах цэгийг бий болгож, байнгын ажиллагаатай болгох. Айл өрх, сургууль, цэцэрлэг, албан байгууллага бүр гаднаа гэрэлтүүлэгтэй хаягтай байж хэвших, гадна орчноо цэцэрлэгжүүлсэн байгууллага, айл  өрхөд дэмжлэг үзүүлж, экологийн эрүүл, зохистой орчин бүрдүүлэх, хүүхдийг багаас байгалтай ойр байлгаж, хөдөлмөрт дуртай болгох ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон идэвхжүүлэх.
Мөн 6-р сургууль 4 жилийн өмнө байгуулагдсан ч одоог хүртэл явган хүний гарцгүй , зам нь хонхор, жалга ихтэй, тэмдэглэгээ байхгүйгээс хүүхдүүд энд тэндгүй дураараа замаар гардаг.
Талын хашаанд шинээр зам барисан ч, явган хүний замгүй, зарим газраа гэрэлтүүлэг байхгүй, хүүхдүүд харанхуй газраар явахад хүндрэлтэй байдаг зэргийг бодолцон  аймгийн төвийн засмал замыг дүрмийн дагуу тэмдэгжүүлэх, Хүүхдийн хүнсний аюулгүй байдал орхигдож итпортоор оруулж ирсэн чанаргүй бүтээгдэхүүнийг ихээр худалдаалж байгааг, эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн, тохилог , соёлтой үйлчилгээтэй болж, чанартай, эрүүл хоол хүнсээр үйлчлэх.
-Сургуулийн дотуур байруудыг хүүхдэд ээлтэй болгох аян өрнүүлэх
-Хөдөөнөөс аймгийн төвд шилжин ирж суралцаж байгаа хүүхдүүд ихэвчлэн айлд амьдарч, сурч байгаа нь хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бий болгож байгаа учир хөдөө сумуудаас аймгийн төвд ирж суралцаж байгаа сурагчдад зориулсан нийтийн дотуур байр барих, эрүүл, аюулгүй амьдрах эрхийг нь хангах.
-Аймгийн хүүхдийн Баянбулаг зуслангийн байршил, орчин нөхцөл нь тохиромжгүй болсон учир зусланг байгалийн үзэсгэлэнт газарт нүүлгэн шилжүүлэх. Ховдоос улсын  зусланд амрахаар очиход зардал өндөр, 18 хүртэлх насны хүүхдийн унааны тариф мөрдөгддөггүй. Том хүний адилаар үйлчилгээ хүртэх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй  байгааг шийдвэрлүүлэх.
7.Гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх, насанд хүрэгчид, өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг байх.
8.Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, тоглоомын талбай олноор байгуулах, сонгон, секц дугуйлангийн хамрах хүрээг өргөжүүлэх. Хүүхдийн номын сангийн үйлычилгээг өргөтгөх,  үйлчлүүлэх хүүхдийн тоог нэмэгдүүлж номтой нөхөрлүүлэх, хэлэлцүүлэг, ярилцлага олноор зохион байгуулах.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ