Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Хичээлүүд ИРЭЭДҮЙН ХАРИЛЦАГЧ (Цуврал хичээл 4)

ИРЭЭДҮЙН ХАРИЛЦАГЧ (Цуврал хичээл 4)

Монгол банкны салбартай хамтран явуулж буй хүүхдүүдэд зориулсан хичээл Үнийн хэлбэлзэл нийгмийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ удаад бүгдээрээ үнийн тогтворжилт нийгэмд ямар ач холбогдолтой болох, үнийн хэлбэлзэлээс сэргийлэх асуудлыг хэн хариуцан, зохилуулж байдаг, түүнчилэн эдийн засгийн харилцааны зарим нэг түгээмэл ойлголтын талаар мэдэж авцгаая. Үнэ тогтвортой байна гэдэг нь нийгмийн байдал тогтвортой байна гэсэн үг юм. Инфляцийн үед үнэ таамаглашгүйгээр өөрчлөгддөг нь хүмүүст маш их алдагдал, хохирол учруулдаг. Жишээлэхэд инфляци бий болсноор хүмүүсийн хадгалсан мөнгөний үнэ цэнэ буурдаг.

Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс ийм эрсдэлд өртөх нь илүү байдаг. Тэдний хувьд инфляцаас өөрсдийгөө хамгаалах боломж нь хязгаарлагдмал байна гэсэн үг. Түүхэн үйл явцыг харахад инфляцийн өндөр түвшин нь байнга нийгмийн тогтворгүй байдлыг бий болгож байсан байна. Тиймээс инфляц үүсэхээс сэргийлэх, үнийн тогтвортой байдлыг хадгалах явдал маш чухал болох нь ээ гэдгийг та нар анзаарсан байх. Тэгвэл үүнийг чухам хэн хариуцаж, хийх вэ? Аль ч улс орны төв банк нь үнийг тогтвортой байлгах гол үүргийг өөртөө хүлээдэг. Манай улсын хувьд Монгол банк энэ асуудлыг хариуцаж, мөнгөний бодлогоороо жил бүрийн инфляцын түвшинг байж болох хамгийн доод хэмжээнд байлгахад үйл ажиллагааныхаа нэг гол хэсгийг зориулдаг. Өөрөөр хэлбэл таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг ирэх жил ч ялгаагүй өнөөдрийнхтэй адилхан байлгахыг зорьж ажилладаг гэсэн үг.

Одоо та бүхэнд эдийн засгийн харилцааны зарим нэг түгээмэл ойлголтыг танилцуулъя. Бартер: Хоёр тал өөртэй хэрэгтэй зүйлийг мөнгөөр биш тухайн хэрэгтэй эд зүйлс, бараа түүхий эд, бүтээгдэхүүнээр нь сольж авах арилжааны хэлбэр юм. Энэ нь чамд байгаа зүйл надад хэрэгтэй, харин надад байгаа зүйл чамд хэрэгтэй болсон тэр тохиолдолд л үүсдэг харилцаа. Хэрэглээний үнийн индекс: “Дэлгүүрийн сагсанд байгаа өргөн хэрэглээний бараа буюу өрх гэрт өдөр тутам хэрэглэгдэдг бараа бүтээгдэхүүний үнийн бүртгэл гэж ойлгож болно ийнхүү бүх төрлийн барааны үнийг сар тутам эмхэтгэн гаргаснаар дараа сард, улиралд, эсвэл жилд үнийн түвшин өссөн байна уу? буурсан байна уу? гэдгийг хялбар тогтоох боломжтой болно. Инфляци: Үнийн ерөнхий түвшний өсөлт Дефляци: Үнийн ерөнхий түвшний бууралт Хүү: хэн нэгэнд мөнгө зээлдүүлэх (банкинд хадгалах) эсвэл хэн нэгнээс мөнгө зээлснийхээ төлөө нэг ёсны шан харамж болгон төлж буй нэмэлт мөнгөн төлбөр Дараагийн хичээлээр Монгол банкны тухай ойлголт, мөн бичил санхүүгийн тухай үзэх болно

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ