Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Миний эх орон

Миний бодлоор эх орон гэдэг өглөө босоод цайгаа чанаад өндөр хангайдаа өргөхөөс эхэлдэг болов уу гэж би бодож байна. Алтан дээр суусан гуйлгачид гэж биднийг нэрлэдэг шиг бид удахгүй шороон дээр суусан гуйлгачид болох вий дээ. Яагаад би ингэж хэлэх болсон бэ гэхээр бид өөрсдийн баялгаа харийнханд хямд үнээр үнэлж хэтэрхий их зараад байна уу даа. Манайд хохирсон бас хорогдсон жишээ олон бий. Хамаг алт нүүрсээ зөөлгөчихөөд одоо түүнийхээ хор уршгаар уух ус, гишгэх газаргүй, дээрээс нь өөрсдөө тахир дутуу болоод хоцорч байгаа гашуун туршлага бий. Томоохон улс оронд гэрээ хийхдээ заавал байгалиа нөхөн сэргээдэг. Харин манай улсад тийм заалт байдгаас биш хэрэгжихгүй байгаа нь юутай харамсалтай вэ? Энэ том гашуун сургамжийг анхаарахгүй явсаар байгаад удахгүй уух усгүй, гишгэх газаргүй гуйлгачид болох вий дээ, бид. Миний эх орон Эх орон… Ээж, эх орон бид гурав нэг хүйн холбоотой Эцэг тэнгэрээс биднийг бүтээхдээ нэг цул болгож хийсэн юм Халуун цээжээрээ харийн түрэмгийлэгчдээс өмгөөлөн босоход Манлай баатрыг босоогоороо үхэхэд Мандуухай хатныг балчир хүүтэй суухад Миний эх орон омголон байгаа цагт Монгол түмэн минь босоо явна гэж бодсон юм тэд.

Цаст алтай цогцолбор сургууль 10в ангийн сурагч Г.Оюуномин

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ