Download Firefox
Download Firefox

Friday, Aug 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Архаг чулуутай цөсний хүүдийн үрэвсэл ба дурангийн мэс засал

Архаг чулуутай цөсний хүүдийн үрэвсэл ба дурангийн мэс засал

Монголчууд дорно дахины анагаах ухааныг үндэснийхээ өвөрмөц арга ухаантай хослуулах замаар ардын эмнэлгийг үүсгэж, баяжуулан судлах талаар их зүйлийг бүтээж иржээ. XVI зууны сүүлчээр Монгол эмч нарыг бэлтгэх сургууль сүм хүрээ хийдийн дэргэд байгуулагдаж байсан бөгөөд тийм сургуулийг лам оточ нар удирдаж, эмийн ном зааж, эмчилгээний дадлага хийлгэдэг байжээ. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг зөөлөн засал, хатуу засал хэмээн хувааж авч үздэг байсан ба зөөлөн засалд бариа засал, бумба, эм тангийн гэх мэт харин хатуу засалд зүү, хануур төөнүүр гэх мэт заслууд орж байсан аж. Тэгэхээр монголчууд хатуу засал буюу одоогийн нэрлэж байгаагаар мэс заслын эмчилгээг эрт үеэс эзэмшсэн нь ойлгомжтой бөгөөд дайн байлдаан хийгээд ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан нь тодорхой байна. Цөсний хүүдийн чулуу Хүмүүс биеэ өвдөхөд болон урьдчилан сэргийлэх үзлэгээр ЭХО буюу хэвлийн хэт авиан оношлогооны аппаратанд харуулахад таны цөсний хүүдий чулуутай байна гэсэн онош гардаг. Энэ нь мэдээж хүнийг их бага хэмжээгээр стресс, бие сэтгэлийн зовиуртай байдалд хүргэдэг.

Жишээ нь би яагаад цөсний чулуутай болчихов?, яахаараа чулуу үүсдэг байнаа?,заавал хагалгаанд орох шаардлагатай юм болов уу?, эмчид үзүүлбэл авахуул гэх боловуу? хайлуулах хөөх арга байдаг боловуу?, хоол ундаа яаж тохируулах вэ? гэх мэт олон талын асуулт эргэлзээ үүсэж эхэлдэг. Тиймд энэ цөсний чулуу үүсэх өвчний талаар зарим нэг ойлголт өгье. Цөсний хүүдийд чулуу үүсэх өвчин нь дэлхийн улс орнуудад газар нутаг,ахуй амьдрал,хооллох онцлогоос шалтгаалан их бага харилцан адилгүй тохиолдоно. Өөх тос их хэрэглэдэг газар энэ өвчин элбэг тохиолдоно.Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол өвчлөх нь олонтоо бөгөөд энэ нь биеийн хүчний ажил хөдөлгөөний онцлоготой холбоотой байж болох юм. Цөс чулуужих өвчний шалтгаанд энэ тэргүүнд өөх тос ихтэй, эсвэл хэт их хооллох зэргээр хоолны дэглэмийг баримтлахгүй байх, витамин ялангуяа А витамины дутагдал зэрэг нь чухал нөлөөтэй гэж үздэг.

Мөн цөсний хүүдийд нян орох, бодисын солилцооны болон дотоод шүүрлийн эмгэг, халдвар (гепатит), цөс тогтонгошил, үрэвсэл зэрэг нөлөө бүхий хүчин зүйл олон. Түүнчлэн удамшлын хүчин зүйлийн ач холбогдлыг судалсан мэдээ, судалгааны талаар нилээн яригдах болсон. Элэгний үйл ажиллагаа суларч, цөсний хүчил багадахаар цусанд ууссан холестерин, лецитин гэгдэх өөхний хүчилүүд тунаж бөөгнөрдөг.Цөсний чулуунд чухам ямар тогтоц нь голлосон болохыг харгалзаж цөсний чулууг холестериний,нөсөөт болон холимог чулуу гэж ялгадаг. Цөсний чулуу элсэрхэг, шар будаа шиг жижгээс эхлээд тагтааны өндөг шиг том янз бүрийн хэмжээтэй байхаас гадна чулууны тоо зарим хүнд 1,2 байхад заримд нь 100-аас 200 хүртэл ширхэгтэй ч байдаг. Бөөрөнхий, зууван, олон талт ер нь янз бүрийн хэлбэртэй, бас олон чулуу хоорондоо үрэгдэсээр байгаад зассан эрхи шиг хэлбэртэй болох ч байдаг. Цөсний чулуу ихэвчилэн цөсний хүүдийд үүсдэг бөгөөд хааяа цөсний ерөнхий сувганд үүсэж болдог. Нэг зүйлийг онцлож үгүүлэхэд нэлээн дээрхэн манай аймагт ирээд Цамбагарав буудалд буудаллаж, хүмүүст үйлчилж байсан нэг бариач, зайран ЭКО телевизээр “Би цөсний чулуутай хүнийг 1 удаа бариад, дахиад ЭХО-д харсан чинь чулуу нь нарийсаад, гонзгойроод бараг гарах шахаж байсан тэгээд эмч нар нь үзээд мэл гайхаж цэл хөхөрсөн гэж ирээд л.. тэгтэл хажуунаас нь эхнэр нь харин тийм яг тэгсэн гадна талаас нь хувцастай байхад л 1-2 бариад л зүгээр болгодог, тиймээс манай нөхөрт ирж бариул гээд л ёстой нэг авч байна. Архаг чулуутай цөсний хүүдийн үрэвслийг хүндэрсэн буюу энгийн, хүндэрээгүй гэсэн 2 хэлбэрт хувааж үздэг. Энгийн хэлбэрээр зөвхөн цөсний хүүдий эмгэг өөрчлөлтөнд ордог бол харин удаан хугацаагаар өвдөснөөс цөсний хүүдийн хана уян чанараа алдаж зузаарч хатууран хэлбэрээ алдаж архаг хэлбэрт шилждэг.

Зарим цөсний хүүдий соривжиж жижгэрдэг байна. Олон дахин сэдрэх эмчилгээ дутуу хийлгэх, эмээ дутуу уух зэрэг шалтгаанаас болж цөсний хүүдий дотроо идээ агуулсан хүүдий болох ч хүндрэл үүсдэг. Өвдөлт хурц болон аажим ужиг хэлбэрээр илэрдэг. Гэхдээ ихэвчилэн удаан архаг явцтай байдаг. Хоол унданд дургүй болох, хоолны шингэц муудах, гэдэс хэвлийгээр дүүрч цардайх, хэхрүүлэх, дотор муухайрах, бие зарайх, халуурах зэрэг хоол боловсруулах эрхтэний бүхий л хямралын үед гардаг шинж тэмдэгүүд, мөн хэвлийн баруун хавирганы нум сүвээгээр хатгаж хөндүүрлэх, баруун талын гарын дал мөр.нуруугаар хөших, явах үед доргиж, хөндүүрлэх зэрэг гол шинж тэмдэг илэрдэг. Харин жижиг чулуу цөсний хүүдийн цоргонд орсон тохиолдолд цөсний хүүдий агшиснаас маш хүчтэй өвдөлт өгөх бөгөөд дотор муухайрч бөөлжих баруун сүвээ хэвлийгээр байж суухын араггүй өвдөлт өгдөг. Иймд дээрхи зовиур илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Чулуугүй цөсний хүүдийн хурц архаг үрэвслийг сум өрхийн эмч болон дотрын эмч нарын хяналтанд эмчилгээ хийлгэх бөгөөд ЭХО-д чулуу илэрсэн тохиолдолд мэс заслын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагтай байдаг. Жижиг хэмжээтэй, тоо нь цөөн, зовиур шаналгаа бага буюу бараг илэрэхгүй тохиолдолд заавал мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд эмийн эмчилгээ ,хоол ундны дэглэм бариад байхад хэвийн сэдрэл өгөхгүй байж болдог. Ялангуяа өндөр настай,зүрх судасны, уушиг, элэг бөөрний архаг өөрчлөлтэй хүнд мэс заслын эмчилгээ хийх нь хүндрэлтэй учир аль болох дэглэм барих, эмийн эмчилгээ хийдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж байж шийдвэрлэдэг.

Мэс заслын эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд хамгийн чухал асуудал бол хоол ундны дэглэм юм. Дэглэм гээд тийм ч айхтар санаа зовоогоод байх асуудал байхгүй Нэгд ходоод, нойр булчирхайн хавсарсан үрэвсэлт эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг оношлуулж эмчилүүлэх шаардлагатай. Ер нь ходоод элэг цөс, нойр булчирхай зэрэг эрхтэнгүүд хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг учир, нэг нь хямарахад нөгөө нь зайлшгүй дагаж хямарч өвчилж байдаг онцологтой. Хоёрт:Өөх тос ихтэй, хайрсан, хуурсан, шарсан хоносон өнжсөн, хоол идвэл тэсрэх бодис л гэсэн үг. Мөн халуун, нялуун ногоо, элдэв амтлагч, шимтэлэгч энэ тэрээс ямагт эмээж бай. За тэгээд хэлээд захиад байхад л за за гэж гараад маргааш нь орилоод ороод ирдэг хүмүүс дээ. Ингээд олон дахиад сэдэрч өвдөөд байгаа тохиолдолд зайлшгүй мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.цөсний чулуу хайлуулах эмийн эмчилгээ нь тухайн чулууны хэмжээ онцлогоос хамаарах бөгөөд 0.1-0.6см ээс багагүй хэмжээтэй, чулуутай үед уухыг зөвлөдөг. Ийм эмийг маш урт хугацаагаар, 6-сараас нэг жилийн хугацаатай тогтсон дэглэм цагаар уудаг учир их хугацаа, тэвчээр шаарддаг. Цөсний хүүдийн чулуу авах мэс засал эмчилгээ.Манайхан цөсний чулуугаа авахуулна гэж яриад байдаг болохоос биш угтаа чулуутай цөсний хүүдий авах мэс засал гэж ойлгох хэрэгтэй. Цөсний чулууг нээлттэй болон дурангын мэс засал гэсэн 2 үндсэн аргаар авдаг Энэ 2 аргын унтуулга, наркоз өгөх, дотор хэвлийд хийгдэх ажилбар зэрэг ерөнхий зарчим нь адилхан бөгөөд гол нь хэвлийг зүсдэг цоолдог хэмжээгээрээ л ялгаатай юм. Нээлттэй аргаар бол хэвлийн хөндийг нээх нилээн хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд өвчний үе шат, өвчтөний бие махбодийн онцлого зэргээс хамаарч эмч нар ямар аргаар хийхээ сонгодог .Дундажаар 8-12 см орчим зүслэг хийж цус тогтоож, хэвлийг үечлэн нээж, цөсөнд хүрдэг хагалгаа юм.

Олон жил өвдсөн ойр орчимдоо наалдац ихтэй, мөн цөсний ерөнхий цоргондоо чулуу үүссэн, цөсний хүүдий авахад бэрхшээлтэй байж болох зэрэгт энэ аргыг зайлшгүй хэрэглэдэг. Энэ аргыг хэрэглэсээр ирсэн одооч хэрэглэж байгаа бөгөөд сул тал нь гэвэл дурангын хагалгааг бодвол том гэмтэл шарх үүсгэдэг учраас өвчтөнд зовиур шаналгаа ихтэй,хэвтэх ор хоног уртасч, олон дахин боолт цэвэрлэгээ хийлгэдэг талтай байдаг. Тэгвэл дурангын хагалгаа гэж юу вэ? 1980-оны сүүл үеээс ерөнхий мэс заслын салбарт хэвлийн хөндийн дурангийн мэс засал амжилттай хөгжиж, энэ нь одоо цөс авах үндсэн арга болоод байна. 20-р зууны эхэн хүртэл хөгжиж ирсэн дурангийн аргыг зөвхөн оношлогоонд хэрэглэж байсан бол анх 1987-онд Францын эмч нар анх дурангаар цөсний хүүдий авсан байна. Одоогоор дурангын мэс засал дэлхийн олон оронд анагаах ухааны төрөл бүрийн салбарт оношлогоо эмчилгээны аргаар хэрэглэгдэж байгаа бөгөөд АНУ-д гэхэд л цөсний замын нийт хагалгааны 90-95 орчим хувийг дурангийн мэс заслаар гүйцэтгэж байна. Манай орны хувьд 1994-оны 11-сард УКТЭ-ийн мэс заслын эмч А.Отгондалай, Г.Нямхүү, С.Нэргүй нар анх удаа дурангаар цөсний хүүдийг авах хагалгааг амжилттай хийснээр хэвлийн дурангын мэс засал хөгжиж иржээ. Одоо УБ хотод хувь хувьсгалын нийлсэн олон эмнэлэгт хийгдэж байна. Манай аймагт 2009-онд АНУ-ын Свонсоны гэр бүлийн сангын тусламж хөрөнгө оруулалтаар иж бүрэн дурангын аппарат бэлэглэж АНУ болон УКТЭ-ийн хамтарсан эмч, сувилагч нарын баг бидэнд зааж сургаж бэлтгэж өгсөн нь манай улсын хэмжээнд аймаг орон нутгуудаас Орхон, .Дорнотийн дараа орсон том ажил болсон юм. Энэ бол манай аймгийн ард иргэдийн хувьд төдийгүй Баруун бүсийнхэнд гэж хэлж болох ёстой азтай хэрэг болсон юм. 2009-онд АНУ-ын эмч нартай хамтарч болон бие дааж нийт 43 хүнд дурангаар цөсний хүүдий авах мэс засал хийсэн бол 2010-онд 37, 2011-оны эхний улирал буюу одоогийн байдлаар 10 хүнд энэ хагалгааг ямар нэгэн хүндрэл гаргалгүй хийгээд байна.2010-онд H1N2 .вирусын халдвар тархаж төлөвлөгөөт хагалгааг түр хаасантай холбоотой тоо цөөрсөн. Энэ он гарсанаар хийгдэх хагалгааны тоо хэмжээ нилээн ихсэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь ард түмэн дурангын хагалгааны давуу талыг мэддэг болсон төдийгүй зэргэлдээх аймгаас зорьж ирэх хүмүүсийн тоо ихсэж байгаатай холбоотой байна. Дурангын хагалгааны гол онцлог давуу тал нь өвчтөнд 0.5-1.0 см 4 ширхэг жижиг зүсэж хэвлийг цоолж хийдэг бөгөөд энэ нь хагалгааны дараа зовиур бага өгдөг эдгэрэлт хурдантай байдаг учир хагалгааны дараа шархны хүндрэл гардаггүй 1-2 удаа боолт хийлгэдэг онцологтой. Иймд олон хоног эмнэлэгт эмчилгээ боолт хийлгэж хэвтэх шаардлаггүй бөгөөд дундажаар 2-3 хоноод гарч байна.Зарим үед холбогдох шинжилгээ бүрдсэн тохиолдолд өглөө нь хэвтүүлээд хагалгаанд оруулж маргааш нь биеийн байдал сайн бол эмнэлэгээс гаргаж байгаа. Хэдий ийм ч төлбөр үнэлгээтэй холбоотой зарим нэг хүмүүс нээлттэй аргыг сонгох тохиолдол байна. Дурангын хагалгаанд зөвхөн нэг удаагийн тоног төхөөрөмжүүд хэрэглэдэг бөгөөд энэ нь маш их үнэ өртөгтэй байдаг бөгөөд нэг зүйлийг сануулахад манай аймаг УБ хотын эмнэлэгүүдийг бодвол бараг өнгөөр хийгдэж байгаа бөгөөд зөвхөн хагалгаанд хэрэглэж байгаа утасныхан үнээр хийж байгаа гэхэд бараг хилсдэхгүй. Энэ нь Америкчуудын бэлэглэсэн хэрэгсэлүүд хараахан дуусаагүй байгаа учраас тэр шүү дээ.Тэгээгүй бол хотын жишгээр лав 400-с 500 мянга хол гарсан үнээр хийгдэх биз. Хот явах бол ирж очих зардал энэ тэр гээд төсөөлөхөд л ямар байх нь ойлгомжтой. Одоо манай эмч нар дурангын мэс заслын аргаа улам өргөжүүлж дан цөсний замын хагалгаа хийхээс гадна өөр бусад хэвлийн хөндийн хагалгаанууд ивэрхий, элэг, ходоод, гэдэсний болон эмэгтэйчүүдийн хагалгаа хийх, мөн дурангын оношлогооны аргуудыг нэвтрүүлэх талаар судлаж, сургалт семенарт оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингээд эцэст нь хандаж хэлэхэд алив нэг өвчин эмгэгийг эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь амар гэдэг болохоор ямагт биедээ анхаарч, идээ ундаагаа тааруулан хэрэглэж, биеэ энхрийлж байвал зохистой хэмээн зөвлөх байна.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Ховд аймгийн БОЭТ-н мэс заслын их эмч Д.Цэрэнбадам, Ж.Ганхуяг, Утас 98208580 Мөн та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл БОЭТ-н мэс заслын эмч нартай уулзах буюу 95125050, 99830686, 99439712 утсаар харилцаарай 

Comments 

 
#18 Onita 2019-08-21 22:20
When someone writes an post he/she keeps the plan of a user in his/her mind that how a user
can understand it. Thus that's why this paragraph is
amazing. Thanks!

Here is my weblog dental: https://www.dentalshit.com
Quote
 
 
#17 Mike 2019-08-19 03:09
Do you mind if I quote a couple of your posts as long as I provide credit and sources back to your weblog?
My blog site is in the very same area of interest as yours and my visitors would truly benefit from a lot of the information you provide here.
Please let me know if this ok with you. Appreciate it!


Also visit my site tourident: https://www.dentalshit.com
Quote
 
 
#16 Cortney 2019-08-18 05:54
This post is invaluable. How can I find out more?

my web page - dentist: https://www.dentalshit.com
Quote
 
 
#15 Alberta 2019-08-17 00:37
Somebody necessarily assist to make seriously posts
I might state. This is the very first time I frequented your web page and up to now?
I surprised with the analysis you made to create this actual post incredible.
Fantastic activity!

Also visit my web site; dental: https://www.dentalshit.com
Quote
 
 
#14 Kris 2019-08-10 22:11
What's up mates, its wonderful article concerning tutoringand
entirely defined, keep it up all the time.

Look into my web page - Parkolas: https://www.origo.hu
Quote
 
 
#13 Shella 2019-08-10 07:27
Stunning story there. What occurred after? Take care!



my web blog :: parkolas: https://www.origo.hu
Quote
 
 
#12 Danilo 2019-08-09 10:21
Awesome! Its truly awesome post, I have got much clear idea regarding from this article.


my weblog - bulgaria: https://www.dentalshit.com
Quote
 
 
#11 Sherlene 2019-08-07 05:48
I got this web page from my buddy who shared with me regarding
this web page and now this time I am browsing this web page and
reading very informative content at this place.

My blog post; parkolas: https://www.origo.hu
Quote
 
 
#10 Alysa 2019-08-06 13:50
I simply couldn't go away your web site prior to suggesting that I extremely loved the standard info an individual supply to your
visitors? Is going to be again frequently to inspect new posts

My weblog: sofia: https://www.foxnews.com/
Quote
 
 
#9 Chloe 2019-08-05 18:08
Very rapidly this web site will be famous amid
all blog viewers, due to it's good articles or reviews

Feel free to surf to my blog - parkolas: https://www.origo.hu
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ