Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Сайн хүн

Манай сонин дэргэдээ “Өсвөр үеийн хөгжлийг дэмжих зөвлөл”-ийг ажиллуулж, дунд сургуулийн хүүхдүүдийг хамруулан өсвөрийн сэтгүүлч бүлгэмийг хичээллүүлдэг. Сэтгүүлч олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд өсвөр үеийнхэнд энэ талын суурь төсөөлөл олгох зорилгоор явагдаж буй энэ ажлын хүрээнд сэтгүүл зүйн сургуулийн багш, оюутнуудтай холбогдон эчнээ хичээл, эчнээ дадлагын ажлыг нийтлэж эхлэхээр болов. Энэ удаа Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежийн оюутан Т.Цолмонсайханы бичсэн ярилцлагыг жишээ болгон нийтлэж байна.   
Хүн бүхэн биенээ хайрлавал сайхан
“Сайн хүн” булангийн энэ дугаарын зочиноор Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн оюутан О. Мичидмаа оролцож бидэнтэй цөөхөн хором ярилцлаа. -Сайн хүн гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?
-Бурхан хүнийг үхэхэд нь там эсвэл диваажинлуу илгээхийн тулд үйлдсэн буяныг нь асуудаггүй. Харин хүмүүсийг хэр их хайрласан бэ гэж асуугаад хүн бүхнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан хүнийг диваажинлуу илгээдэг гэнэ лээ. Тиймээс миний бодлоор хамгийн сайн хүн бол бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг хүнийг хэлнэ.
- Та өөрөө  сайн хүн мөн үү?
- Намайг хэр сайн хүн болохыг хүмүүс дүгнэх байх.
- Хүн заавал “сайн хүн” байх ёстой гэж бодож байна уу?
- Уг нь хүн бүхэн бие биенээ хайрладаг бол үнэхээр гайхалтай. Энэ дэлхий өөрөө диваажин шиг болох байх. Ямар ч гэмт хэрэг байхгүй амгалан тайван.
- Өнөөгийн нийгэмд сайн хүн хэр олон бэ?
- Миний бодлоор сайн хүн их олон байгаа. Гэхдээ цөөхөн хэдэн муу хүмүүс байгаа. Тэд л манай нийгмийг цочироож биднийг түгшээж байна.
- Тэгвэл сайн хүн байхад бусдыг сэтгэлээсээ хайрладаг байхад л хангалттай гэж ойлгож болох уу?
- Тиймээ бусдыг сэтгэлээсээ хайрладаг хүн хэзээд сайн үйл хийнэ. Бусдад хохирол учруулахгүй. Яагаад гэвэл түүний сэтгэл бүгдийг хайрлаж, өрөвдөж, хамгаалж байгаа учраас. Үе тэнгийхэндээ хандаж нэг зүйлийг чухачлан захимаар байна.
-Тэгэлгүй яахав. Таны захиасаар бидний ярилцлага өндөрлөж байна.
- Баярлалаа. Монголын ирээдүй болсон залуучууд бид аливаад чин сэтгэлээсээ хандаж хүн бүрийг, амьд бүхнийг хайрлаж яваарай гэж хэлмээр байна.
Т. Цолмонсайхан

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ