Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг Философийн хичээлийг хичээнгүйлэн судалвал сайн сэтгүүлч болно

Философийн хичээлийг хичээнгүйлэн судалвал сайн сэтгүүлч болно

Манай сонин дэргэдээ “Өсвөр үеийн хөгжлийг дэмжих зөвлөл”-ийг ажиллуулж, дунд сургуулийн хүүхдүүдийг хамруулан өсвөрийн сэтгүүлч бүлгэмийг хичээллүүлдэг. Сэтгүүлч олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд өсвөр үеийнхэнд энэ талын суурь төсөөлөл олгох зорилгоор явагдаж буй энэ ажлын хүрээнд сэтгүүл зүйн сургуулийн багш, оюутнуудтай холбогдон эчнээ хичээл, эчнээ дадлагын ажлыг нийтлэж эхлэхээр болов.

Энэ удаа Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежийн оюутан Т.Цолмонсайханы бичсэн ярилцлагыг жишээ болгон нийтлэж байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн философийн багш Л.Өнөржаргалтай уулзаж цөөхөн хором ярилцлаа.

-Философийн багш гэдэг универсаль мэргэжил шиг санагддаг. Та мэргэжилийнхээ талаар яриач?

-Намайг оюутан байхад багш нар “Философийн багш бол универсаль мэргэжил. Та нар Улс төр, Түүх гэх мэт хичээлийг зааж чадна. Харин түүх юмуу улс төрийн багш нар философийг зааж чадахгүй” гэж хэлдэг байсан юм. Тэр үед багшийгаа худлаа яриж байна гэж боддог байлаа. Тэгээд одоо энэ сургуульдаа багшлаад мэргэжлийнхээ онцлогийг мэдэрч, багшийгаа үнэнийг хэлж байсныг ухаарч байна даа. Хэдийгээр дээрх хичээлүүдийг нарийвчлан заахгүй ч удиртгал маягаар анхан шатны мэдлэг олгож чаддаг. Энэ бүхний гол суурь нь философи юм шүү дээ.

-Философич хүн аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Энэ нь таны амьдралд хэр нөлөөлж байна?

-Нөлөөлөлгүй яахав. Асуудал болгонд шүүмжлэлт байр сууринаас хандана. Заримдаа ойр дотны хүмүүс маань уурладаг./инээв/ Гэхдээ аливаад шүүмжлэлтэй хандана гэдэг муу талаас харж өөг нь хайхыг хэлдэггүй. Тухайн асуудал хэр олон замаар хөвөрч аль нь илүү үнэ цэнэтэй байна гэдгийг нь мэдэхийг хэлдэг юм.

-Оюутнуудад философийн хичээл их уйтгартай санагддаг гэж ярилцдаг юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг бэ?

-Өмнө нь би тийм дүр төрхтэй их таардаг байсан. Оюутнууд хичээлд идэвхгүй хандаж нэг л нойр нь хүрсэн янзтай суудаг. Харин энэ сургуульдаа ирж багшилж эхэлснээс хойш эсрэг дүр төрхийг хардаг болсон. Манай оюутнууд хичээлдээ идэвхтэй оролцож, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг. Ер нь энэ хичээлд яаж хандаж байгаа нь хувь хүний суурь боловсролоос шалтгаалдаг гэж боддог. Мөн философийн хичээл уйтгартай явагдах нь багшийн ур чадвараас ихээхэн хамааралтай байх. Тиймээс тухайн хичээл хэр сонирхолтой, идэвхтэй явагдах нь багш, оюутан хоёрын аль алинаас нь шалтгаална.

-Таны бодлоор философи сэтгүүлзүй хоёрт ижил төсөөтэй шинж бий юу?

-Тиймээ философи болон сэтгүүлзүй хоёрт ижилхэн зүйл бий гэж бодож байна. Сэтгүүлзүй бол аливаа асуудлын үнэнг олж бусдад хүргэдэг. Өөрөөр хэлбэл тухайн асуудал бүрт тэнцвэртэй хандаж байх нь сэтгүүлзүйн мөн чанар шүү дээ. Харин философид асуудалыг тал талаас нь харж үнэ цэнийг нь олдог. Тэгэхээр энэ хоёрт ижил чанар байгаа биз дээ. Иймээс би сэтгүүзүйн салбарын оюутнуудад философийн хичээл зааж байгаадаа баяртай байдаг. Мөн сэтгүүлч болох гэж байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд философийн хичээлийг хичээнгүйлэн судалвал сайн сэтгүүлч болж чадна гэж хэлмээр байна

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Т.Цолмонсайхан

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ