Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ “Ховд 80” яруу найргийн наадамдЖ.Төмөрчулуун, У. Батболд нар манлайлав

“Ховд 80” яруу найргийн наадамдЖ.Төмөрчулуун, У. Батболд нар манлайлав

2-р сарын сүүлчээр Ховд аймгийн ХДТ-т болсон Эгшиглэнт эх Яжинлхамын хишигт яруу найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит “Ховд 80” яруу найраг, богино үгүүллэгийн наадамд нийт 30 гаруй яруу найрагч, 10 гаруй зохиолчид оролцон, найргийн хурыг буулгаж, утгийн охийг шимтэгч олондоо толилуулснаас Мөнххайрхан сумын яруу найрагч Жамбын Төмөрчулуун, Уушийн Батболд нар “Эх орны өглөө”, “Гитарын дуу” шүлгүүдээрээ тэргүүн болон дэд байруудыг эзэлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Б.Баяраа, яруу найрагч Н.Ариунгэрэл, Б.Магсаржав нар удааллаа. Богино үгүүллэгийн наадамд МЗЭ-ийн гишүүн зохиолч А.Жаргалсайханы “Хоожиймаа үгүүллэг утгын цэцийг үзүүлэн тэргүүлсэн бол зохиолч, сэтгүүлч Ховд ТВ-гийн захирал Н.Баасанжав “Учир үгүйн учир” хэмээх өвөрмөц сэтгэлгээ бүхий үгүүллэгээрээ дэд байрыг эзэлсэн.

Гутгаар байрт Ховдын Толь сонины сэтгүүлч, залуу зохиолч Ж.Саруулын “Наран цонхтой байшин”, дөрөвт Дуут сумын Соёлын төвийн эрхлэгч Пүрэвдоржийн “Нохойн парад”, тавд ахмад зохиолч Хонгороогийн “Хулангийн үхэл” үгүүллэгүүд жагслаа. Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Монголын зохиолчдын эвлэлийн “Алтайн бүс”-ийн салбар, аймгийн ЗДТГ, БСГ-аас хамтран зохион байгуулсан энэхүү наадамд хөдөө сумуудаас олон зохиолчид ирж оролцсоноороо урьд урьдын наадмуудаас онцлогтой байв. Наадмыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, Ховдын толь сонины эрхлэгч Г.Төрмөнх, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Д.Өрнөхдэлгэр, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Бямбаа, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Баянбулгаа, аймгийн ХДТ-ын найруулагч асан Цэцэгмаа нар шүүн явуулсан. Энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ