Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Энэ жил гаднаас үр гуйхгүй

Энэ жил гаднаас үр гуйхгүй

ur_taria-middle

Тариалалтын асуудлаар ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.

-Энэ жил хэчнээн га талбайд тариалалт хийх вэ?

-Улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа, 23.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо, 12-13 мянган га-д малын тэжээлийн ургамал тарьж, нийтдээ 315 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж байна.

 

  -Өнгөрөгч жилээс тариалалт нь нэмэгджээ?

-Тийм. 2010 оныхтой харьцуулахад үр тариа 21.2 мянган га-гаар нэмэгдсэн. Үүнээс улаан буудай тариалах талбай 14.3 мянган га-гаар нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, үр тариа 21.8, төмс 0.8, хүнсний ногоо 0.5 га-гаар нэмэгдэхээр тооцоо гарсан.

 

-Үүнд хэчнээн тонн үр шаардагдах вэ?

-Улсын хэмжээнд улаан буудайн 46 мянган тонн ур шаардлагатай. Харин аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн жилээс нөөцөлсөн 36.8 мянган тонн үр хадгалагдаж байна. Цаана нь найм орчим мянган тонн үр дутах тооцоо гарсан.

-Дутсан үрийг гаднаас авах уу?

-Энэ жилийн хувьд импортоор үрийн буудай авахгүй. Хэрэгцээт үрээ дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн. Өнгөрөгч жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд таван мянга орчим тонн үрийн буудай, ОБЕГ-ын улсын нөөцийн санд гурван мянган тонн үр байгаа. Тиймээс үлдсэн үрийг эндээс бүрдүүлэхээр аймаг орон нутгаас захиалга аван, тооцоо хийж байна.

-Тариалан эрхлэгч жижиг аж ахуйн нэгж, хувь хүнд техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх үү?

-"Атрын III" аяны хүрээнд улсын хэмжээнд 12 аймгийн 54 суманд техникээр үйлчлэх жижиг дундын аж ахуйн нэгжийг байгуулсан. Өнгөрсөн жил сумын өрхийн жижиг тариаланчдад техникийн үйлчилгээ үзүүлсэн. Гэхдээ энэ нь жигдрээгүй байгаа ч үйлчилгээ эхэлсэн зарим суманд үр дүнгээ өгч байна.

-Тухайлбал?

-Төв аймгийн Цээл суманд техникээр үйлчлэх үйлчилгээ үр дүнтэй байсан. Энэ мэтчилэн хэд хэдэн суманд хүрч ажиллаж байна. Цаашид атрын аяны хүрээнд бий болгосон техник дундын үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оновчтой бүтэц хэлбэрээр нь ажиллуулах чиглэлээр судалж байна. Тиймээс 20, 50, 100 га-д тариалан эрхэлдэг иргэд, тухайн сум, орон нутгийнхаа ЗДТГ-т хандаж, тариалангийн техникийн үйлчилгээг авах захиалга өгөх боломжтой.

-Газар тариалангийн үйлдвэрлэлийн ажилд хэчнээн тонн шатахуун зарцуулагдах вэ?

-Энэ жил 17 мянган тонн шатахуун шаардлагатай. Үүнээс хаврын тариалалтад гурван мянга орчим тонныг зарцуулна. Шатахууны үнийг хөөрөгдөхгүй, тариаланчдад боломжтой нөхцөл бүрдүүлэх саналыг яамныхаа удирдлагуудад танилцуулж байна.

-Өнгөрөгч жил Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, зээлээр шатахуун олгож байсан. Энэ жил дээрх зээл үргэлжлэх үү?

-Хаврын улиралд аж ахуйн нэгжид зээл олдохгүй, санхүүгийн хувьд хүндрэл учруулдаг. Үүнээс сэргийлэх, дээрх хүндрэлийг нь багасгахаар тариалах талбай нэмэгддэг давуу талтай. Тиймээс тариаланчдад ашигтай боломжуудыг олгоно. Гэхдээ яг ямар арга хэмжээ авах эцсийн шийдвэр гараагүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр Дарханд Тариалангийн улсын зөвлөгөөн болно. Энэ үеэр дээрх асуудлууд шийдэгдсэн байна.

-Улсын хэмжээнд, хүн ам төвлөрсөн суурин газруудад нийтдээ 15 мянган тонны зоорийг шинээр барих, сэргээн засварлах төлөвлөгөө гарсан. Энэ жил хэчнээн хэмжээний зоорийг шинээр барьж, сэргээн засварлах вэ? -4-5 мянган тонны багтаамжтай зоорийг сэргээн засварлах, шинээр барихаар ажиллаж байна. Удахгүй тендер зарлагдаж, ажил нь эхлэх болно.

-Манай тариалсан буудай, төмс 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болжээ. Харин хүнсний ногоо нийг хэрэгцээний 53.7 хувийг хангаж байгаа. Үүнийг нэмэгдүүлэхээр ямар ажил хийж байна?

-Манайд хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуйн нэгж алга. Энэ нь 100 хувь хувийн, тэр дундаа өрхийн аж ахуйд харьяалагддаг. Өрхийн тариаланчид нь 2-3 га-гаас илүү гаргаж тарьж байгаа нь алга. Мөн хүнсний ногооны үйлдвэрлэл анхнаасаа механик муутай байсан. Ерөнхийдөө ногоочин, өрх бүлээрээ хүнсний ногоо тарьж ирсэн. Тиймээс бид нарийн судалгаа хийж, 2012 оноос "Хүнсний ногоо" гэсэн бие даасан хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

-Хүнсний ногооны тариалалтыг хөгжүүлэхэд ямар хүндрэл учирч байна вэ?

-Техникийн асуудлаас гадны усалгааг шийдэх хэрэгтэй. Хүнсний ногоог усалгаагүйгээр тарина гэж байхгүй. Технологийн гормийн дагуу үр тариа, таримал тодорхой хэмжээнд усалгаагүйгээр ургаж болдог. Харин хүнсний ногоог усалгаагүй тариалж болохгүй учраас хээрийн болон говийн бүсэд тариалахад их хүндрэлтэй. Энэ мэт олон асуудлыг судалж, гарах арга замыг нь олж байж ногоо тариалалтыг өргөжүүлнэ.

-Энэ жил цагаан будаа тарих тухай яригдаж байсан?

-Туршилтын чиглэлээр иргэн хувиараа цагаан будаа тариалах санаачилга гаргасан. Энэ нь улс даяар хийх ажил биш.

-Импортын хүнсний ногоог хязгаарлах асуудалд яамнаас ямар бодлого барьж байна. Жил бүр иргэд хятадын ногоо ихээр оруулж ирж байна гэж гомдоллодог?

-Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаагүй байж импортыг хязгаарлах боломжгүй. Үүнээс болж үнийн өсөлт, хөөрөгдөл бий болно. Дотоодын тариалалтаар хүнсний ногооны 60 орчим хувийг хангаж байгаа нөхцөлд үлдсэн хэрэгцээг импортоор авахаас аргагүй. Харин хэрэглээнээс хамаарч татварыг нэмдэг, хасдаг эрхийг Засгийн газарт өгөх асуудлыг боловсруулаад явж байна. Заавал УИХ-аас улирлын шинжтэй татварыг тогтоох бус, энэ эрхийг Засгийн газарт өгөх санал гаргасан юм.

Э.Энхцолмон

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ