Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгалийн сэдвээр Гайхамшигт бадамлянхуа цэцэг

Гайхамшигт бадамлянхуа цэцэг

Зуны өглөө эрт Хар Ус нуурын эргээр очвол ус цэцэглэж байгаа гайхамшигт дүр зургийг олж харах болно. Хэрвээ та удаан анхааралтай ажиглах юм бол усны гүнээс дээш гарч буй олон тооны цэцгийн бундууг олж харах болно. Бидний нүдний өмнө өнөөх олон бундуунууд аажмаар дэлгэгдэн манай ардуудын бадамлянхуа хэмээн хүндэтгэн нэрлэдэг бөлбөө цэцгүүд нэг нэгээрээ гарч ирнэ. Энэ бол зөвхөн Хар Ус нууранд л харж болох онцгой сонин содон дүр зураг юм. Нар мандах хүртэл бундуунууд усны мандал дээгүүр хөвж байгаад нарны туяа усны мандалд дөнгөж хүрч эхэлмэгц дэлбээгээ нээж эхэлдэг нь үнэхээр гайхалтай.

Нар жаргахад бөлбөө дэлбээгээ хумиж бундуу нь дахин усан доор шурган орно. Маргааш нарлаг сайхан өдөр болоосой. Учир нь бөлбөө наранд маш их дуртай. Хэрвээ үүлэрхэг сэрүүн байвал дэлбээгээ удаан нээнэ. Хэрвээ тэнгэр бүрхэг байвал цэцгүүд усны мандал дээр гарч ирэхгүй.

 

Цагаан бөлбөөний тухай түүх домогоос Усны хатан хаан буюу лусын дагина – бөлбөө нь Дундад зууны үед үнэнч шудрагын билэг тэмдэг болж байсан учир түүний үрийг шунал тачаалыг номхруулдаг гэж үзэж сүм хийдүүд гэлэн, гэлэнмаа нарт хэрэглэхийг шаардаж байсан байна. Бөлбөөний үрийг дуучид хоолойгоо сайжруулахын тулд ашигладаг. Түүнээс гадна энэ ургамлын үрийн хандыг толгой эргэх, шөрмөс татах үед хэрэглэх ба үндэс нь хоолны дуршлыг нэмэгдүүлнэ. Эмнэлэгт зөвхөн дотуур уух төдийгүй өвчтэй хүний орны толгойд өлгөж ашигладаг. Бөлбөөгөөр эм бэлтгэхдээ ургамалтай онцгой болгоомжтой харьцдаг байсан ба зөвхөн шөнийн цагт таслан авч хуурай сэрүүн орчинд зүүж хатаана. Эс тэгвээс эмийн чанар нь алдагддаг байна. Бөлбөөний цэцгийг эмийн зориулалтаар түүхдээ маш болгоомжтой, тодорхой цагт чихээ бөглөж, уян зөөлөн үгээр аргадаж байж түүдэг. Бөлбөөний цэцэг нь шөнийн цагт дэлбээгээ хумьж усанд шумбан ордог нь үзэсгэлэнт лусын охиныг санагдуулах ба өглөө нар мандахад дахин цэцэг болж хувирна. Иймээс ургамал судлаачид бөлбөөг “нимфа” буюу лусын дагина хэмээн нэрлэсэн байж болох юм.

Хойд Америкийн индианчуудын домогт өгүүлсэнээр тэнгэрт хальсан индианы агуу дайчин тэнгэр лүү сум харвахад тэр нь хоёр хурц одтой мөргөлджээ. Сумтай мөргөлдсөн одноос олон тооны оч дэлхийд асгаран буусан нь цагаан бөлбөө болон хувирсан гэж үздэг байна. Италийн домогт өгүүлсэнээр үзэсгэлэнт бүсгүй Мелиндаг намгийн хаан аймшигт араатан хулгайлан авч гэрлэсэн байна. Тэдний дундаас цагаан бөлбөө төрсөн бөгөөд түүний цагаан дэлбээ нь Мелиндагийн нүүрийг, дохиур нь үзэсгэлэнт сайхан алтан шаргал үсийг санагдуулна. Жил бүр үзэсгэлэнт бүсгүй Мелинда өмхий намгийг нуун цэцэглэх ба мөнхийн залуугаараа намгийг хаанчилж суудаг болжээ. Эртний Грект бөлбөөг гоо сайхан, цэцэн мэргэний билэг тэмдэг гэж үздэг байжээ. Грекийн домогт хайхрамжгүй хүйтэн сэтгэлт Геркулест гомдож хайр дурлалынхаа төлөө нас эцэслэсэн үзэсгэлэнт лусын дагины биеэс гайхамшигт сайхан бөлбөө үүссэн гэж үздэг. Ийм учраас түүнийг латинаар Nymphaea буюу лусын дагина гэх болжээ. Славян ардын домогт цагаан бөлбөөг зөвхөн үзэмжтэй сайхан төдийгүй агуу хүчирхэгийн билэг тэмдэг болгон ялалтын цэцэг гэж нэрлэдэг. Нууц тарни хийх, эмчлэн сувилахдаа бөлбөөг ашигладаг байсан. Гэхдээ “ялах, дарах” гэсэн энэ үг нь “шударга бус хүчийг дарах, өвчин эмгэгийг дарах” гэсэн утгаар хэрэглэгддэг байна. Тэд элдэв хордлого, шүдний өвчнийг ханд хийж эмчлэх, сайхан бүсгүйн хатуу сэтгэлийг зөөлрүүлэх дурлалын ундаа хийж ашигладаг байжээ. Холын аянд явж буй хүн бөлбөөний цэцэг навчийг жижиг уутанд хийж сахиус болгон зүүж явдаг байсан ба энэ нь элдэв саад тотгороос хамгаалж амжилт авч ирнэ гэж бат итгэдэг байжээ. Учир нь тэр амьд ус бүхий нойтон хөрсөнд ургадаг учир түүний хүч нь лус савдагийн хүчтэй адил чадалтай гэж үздэг байна. Хэрвээ та үнэнч шударгын билэг тэмдэг болсон, лус савдагийн хүчийг шингээсэн энэхүү гайхамшигт цэцгийг үзэхийг хүсвэл Хар Ус нуурыг зориороо.

Ховд Их Сургууль. БУФ Биологийн тэнхимийн багш Д.Батбаяр

Comments 

 
#15 лянгуа 2016-06-07 08:53
жинхэнэ бадамлянхуа цэцэг манайд байдаггүй. бадамлянхуа цэцгийн навч нь маш гоё зөөлөн үстэй нөгөө унаганы уруул шиг зөөлөн хилэн үстэй.
Quote
 
 
#14 билгээ 2014-06-04 22:42
:eek: :-* :-* :-)
Quote
 
 
#13 рр 2014-06-04 22:40
рхар :lol: :-) ;-) ;-)
Quote
 
 
#12 Anu-Ujin 2014-04-09 11:43
:lol: goe yumaa :D :-* :oops: :cry: :-x :zzz
Quote
 
 
#11 Soko 2014-03-13 18:59
:D :lol: :-) ;-) uneheer saihan Bi yg badamlinhua tsetseg haij bsan ym
Quote
 
 
#10 Soko 2014-03-13 18:57
:cry: : :-* :D 8) uneheer yg badamlinhua tsetsgiin talaar hereg bolson ym thank you
Quote
 
 
#9 Badamlyankhua 2014-03-06 13:36
minii ner vnexeer saixan ymaa baxarxaj bna bas ene talaar medeelel ogsond bayrlalaa
Quote
 
 
#8 нутаг мину 2013-06-13 12:56
төрсөн нутаг уул ус минь үнэхээр бахдмаар сүрлэг сайхан шүү. удахгүй нутагтаа очно.тэхээрээ хар ус нууран дээрээ очиж энэ цэцгийг харнаа
Quote
 
 
#7 Duya_mn14 2013-01-02 17:26
Үнэхээр сайхан байна миний нутаг алтан нутаг баялаг шүү
Quote
 
 
#6 Бадамлянхуа 2012-07-12 21:24
үнэхээр гайхамшиг юм аа
:lol:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ