Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг Морин хуур бол үндэсний хөгжмийн хамгийн хэцүү нь

Морин хуур бол үндэсний хөгжмийн хамгийн хэцүү нь

2010 оны аймгийн шилдэг сурагч 12 жилийн 3-р дунд сургуулийн 11г ангийн сургач Д.Ганбаярыг урьж ярилцлаа.
-Оны шилдэг хүүхэд болсонд тань баяр хүргэе. Яг ямар наминациар шалгарсан вэ?
-Баярлалаа. Нийт есөн наминаци тодруулдаг шүү дээ. Шилдэг бүтээлч сурагч наминацын эзэн болсон.
-Бүтээлч сурагчаар шалгарсан тухайдаа юу хэлэх вэ?

 -Би морин хуур бас төгөлдөр хуур тоглодог. Бас олон тэмцээнд орж байсан.
-Ямар тэмцээнд орж ямар амжилт гаргаж байсан бэ?
-2010 баруун бүсийн хүүхдүүдийн язгуур урлагийн наадмаас алтан медаль УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ивээл дор зохиогдсон хуурын эгшиглэн наадмаас морин хуураар алтан медаль, Морин хуурын улсын наадмаас гоцлолоор хүрэл, хамтлагаараа мөнгөн медаль хүртсэн. ХТГ-ийн мөнгөн медальтай.
-Энэ хоёр хөгжмийг тоглож сурах хэцүү гэж сонгож байсан уу?
Тиймээ. Морин хуур бол үндэсний хөгжмийн хамгийн хэцүү нь. Төгөлдөр хуур бол сонгодог хөгжмийн хамгийн хүнд нь.
-Хэзээнээс тоглож эхэлсэн бэ?
-Морин хуурыг 6-р ангиасаа, тоголдор хуурыг 9-р ангиасаа тоглож эхэлсэн.
-Ирээдүйд хөгжимчин болох уу ?
-Тэгнэ ээ. Хавар төгсөөд СУИС-д орно гэж бодож байгаа.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цаашдын сурлага , хөдөлмөр чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ завшааныг тохиолдуулаад ангийнхандаа мөн ангийн багш Г.Цогзолмаа Морин хуурын багш Б.Довчин төгөлдөх хуурийн багш М.Уранзаяа болон гур бүлийхэндээ талархал илэрхийлье.

 


Ярилцсан Т.Цолмонсайхан

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ