Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоо эгч шиг болно

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоо эгч шиг болно

-Юуны өмнө өөрийгөө бидэнд танилцуулаач.
-Намайг Б.Золзаяа гэдэг. 12 жилийн 3-р сургуулийн 10 б ангид сурдаг. Мөн Эко телевизэд “СООСОО” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр минь хүмүүс ялангуяа хүүхэд, багачууд маань сайн таних байх.
Ирээдүйдээ ямар мэргэжилтэй хүн болоё гэж боддог бэ?

 -Сэтгүүлч болно гэж боддог.МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоо эгч шиг болно.
-Яагаад сэтгүүлч болохыг мөрөөддөг вэ?
-Энэ миний багийн мөрөөдөл. Багасаа л сэтгүүлч болохыг хүсэж байсан. Их гоё мэргэжил шүү дээ.
-Эко ТВ-ийн Соосойн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийг хөтлөх болсон нь мөрөөдөлтэй чинь холбоотой юу?
-Тиймээ. Би одоооноос мөрөөдөлдөө хүрэх эхлэлээ тавьж байгаа юм.
-Нэвтрүүлгийнхээ зорилгийн талаар яриач?
-Бид нэвтрүүлгээрээ дамжуулан хүүхэд , багачуудаа ямар нэгэн халдвар, болон бусад өвчлөлүүдээс өөрийгөө хамгаалж сурахад нь туслахыг зоридог. Манай нэвтрүүлгийг олон хүүхэд үздэг болохоор бид олон хүүхдийг өвчнөөс хамгаалж,эрүүл мэнддээ анхаардаг болоход нь тусалж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Хүн бүрт авьяас байдаг. Харин чиний авьяас юу вэ?
-Би уран уншдаг. 2007-2009 оны уран жиргээ наадмаас хошоо алт. Улсын уран жиргээ наадмаас тусгай байр, Мөн 2006-2009 оны шувуун саарал тамцээний мөнгө, хүрэл медальтай.Тэргүүний уншигч Нацагдаржийн нэрэмжит тэмдгээр бас шагнагдаж байсан.
Энэ их авьяасаа цааш нь улам хөгжүүлж мөрөөдөлдөө хүрсэн чадварлаг сэтгүүлч болохыг хүсье?.
-Баярлалаа.
Сүүлийн нэг асуултыг чамд үлдээе хэн нэгэнд хандаж хэлэх сэтгэлийн үгээ хэлж болно шүү дээ?.
-Надад тусалж дэмждэг бүх хүмүүсдээ хайртай гэж хэлмээр байна. Би нэг үгийг хэлэх их дуртай. Монголын маргааш үргэлж гэгээлэг байг .Үнэхээр сайхан үг шүү . /инээв/

 


Ярилцсан Т.Цолмонсайхан


Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ