Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Шүлэг

Аав минь

Цэл залуу насандаа
Цэрэг явсан юм миний аав
Цэвэрхэн костюм өмсөж
Цэмцгэр оюутан явсан юм миний аав
Онгон залуу насныхаа
Од шиг дүрэлзсэн хүсэлдээ сөгдөж

 Омголон тэр үеийнхээ агшинд согтож

Олноос оцгой явсан юм миний аав
Хонгор гэнэн сэтгэлийнхээ хоймортой явсан юм
Хайр цэцэглүүлж явсан юм миний аав

 Хүүхэд насны дурсамжийн дэвтэртээ
Хүслийн дуугаа үлдээж явсан юм
Замбуулинд учирсан заяаны ханьтайгаа
Залуу насны цомгоо нээж явсан миний аав

 

Би найрагч
Бяцхан онгод хөглөж
Бадаг шүлэг тэрлэдэг
Бусдын яриаг чагнаж
Бүтэн найраглал болгодог
Бүүвэйн дуугаар хөглөгдсөн болохоор
Бүтэн шүлэг минь зөөлөн байдаг
Баатарлаг түүхт эх оронтой болохоор
Босоо хийморь  минь догшин байдаг
Найргийн онгодоор шүлэг хэлхэж
Нандин хүслээ бурхандаа даатгадаг
Номин тэнгэртээ сүслэн мөргөж
Нарт ертөнцөд амьдрал цэцэглүүлдэг
Би – Зүрхэндээ галтай хөх монголын удам
Зоригт Чингисийн эр зоригийн нэгээхэн үргэлжлэл
Би – Алтан шаргал говийн элсэн толгодын нимгэн хөрс 
Амьд бурхандаа залбирдаг энгийн нэгэн найрагч охин
Би – эхийн хэвлийгээс онгодоор амилсан яруу эгшиг
Эцэг өвгөдийн авъяасыг өвлөсөн эгэл найрагч
Би – Мөнх тэнгэртээ л эрхэлдэг
Дайчин ардын халуун амьны үргэлжлэл….


12 жилийн 1-р сургуулийн сурагч Г.Мөнхжаргал

 

 

Comments 

 
#5 амжилт 2012-03-21 18:02
гоё бичдэг юм байнаа. авъяасаа хөгжүүлээд бичээд байгаарай
:-)
Quote
 
 
#4 hishgee 2012-01-31 18:36
yamar sain bichdeg yum be chamd amjilt husiy
Quote
 
 
#3 uukk 2011-04-01 19:55
goy shvlegnvvd bna amilt
Quote
 
 
#2 doogiii 2011-02-02 10:23
bolj bn. Mongoliin hugjil uunees l ehlene AMJILT HUSIE
Quote
 
 
#1 tsogi 2011-02-01 17:11
:lol:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ