Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС “Интåпрэéнэр 2010” наадмын шилдэгүүд

“Интåпрэéнэр 2010” наадмын шилдэгүүд

DSCF03351.2010-Шилдэг аж ахуй нэгж Ховд Өргөө ХХК.2010 онд Ховд хймгийн жаргалант суманд 50 ортой төрөх тасгийн барилга, Манхан суманд Алтайн майдар бурхны сүмийн ажил, Мөст сумын төвд 520 хүүхдийн сургууль, Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн гадна хашааны ажлуудыг байнгын ашиглалтанд орууллаа. Мөн Дөргөн суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Мөст суманд320 хүний суудалтайсоёлын төвийн барилгын угсралтын ажлууд хийгдэж байна.

 

 

2. 2010-Шилдэг барилгын салбар Алтайн буйлааст ХХК.2010 онд нийт 59 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын мэргэжилтэй 48 хүн барилга инженерийн мэргэжилтэй 11 хүн, Ховд аймгийн Жаргалант суманд 12 айлын орон сууцны барилга, Зэрэг суманд 100 хүүхдийн дотуур байрны барилга, мөн Зэрэг сумын Бургасан багийн төвийн барилгыг, Зэрэг сумын сургуулын засварыг, нийт 1503,77 сая төгрөгийн барилга угсралтын ажлыг чанарын хангалттай үнэлгээтэйгээр ашиглалтанд хүлээлгэн өгчээ.

3. 2010-Шилдэг цэвэр үйлдвэрлэгч Ариун шимт сүү ХХК.Тус компани нь 2010 онд 6 га газарт чацарганы мод, үхрийн нүд тариалан мөн сүүний чиглэлийн үнээний ферм байгуулан ажиллаж, фермээ өргөжүүлэн бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болох сүүг өөрөө хангадаг боллоо. 15 үнээний стандарт шаардлага хангасан битүү байрыг барин 3га талбайг хадлан бэлчээрийн зориулалттай ашиглаж байна.

 4. 2010-шилдэг бизнесийн таатай орчин бүрдүүлэгч Цахилгаан түгээх сүлжээ ХХК.Ховд аймгийн ЦТС ХХК нь 21.8 хувь кВт/цаг энерги буюу 777.9сая төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч 21.8 хувийн цахилгаан эрчим хүчний алдагдалтай ажиллаж, нийт 2.3 сая кВт/цаг ЦЭХ түгээн бүрлуулж ажилласаны үр дүнд нийт алдагдал өмнөх оноос 7.2 хувиар буурчээ. Энэ нь бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбоотой.Мөн Хэрэглэгчидэдүйлчлэх танхим шинээр байгуулан ажиллаж байгаа юм.63кВа чадалтай дэд станц 100кВа чадалтай дэд станц барьж ашиглалтанд оруулсан зурагт тусгагдаагүй 400 айлыг цахилгаанаар ханган ажилладаг юм.

5. 2010-Шилдэг шилдэг бизнесийг дэмжигч байгуулага Мерси кор ОУБ.Ховд аймагт тус байгууллагаас хэд хэдэн төрлийн төсөл хэрэгжиж байгаа.Жишээлбэл, Хөдөөгийн агро бизнесийг дэмжих төслийн хүрээнд зээлийн баталгаа гаргаж 212 бизнес эрхлэгч буюу аж ахуй нэгж оролцож 770.6 сая төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгсөн. Мөн сургалт зөвлөгөөнд 6000 гаруй хүн хамруулсан.Түүнээс гадна тодорхой хугацаанд улирал саруудад зохиогддог үзэсгэлэн худалдаанд иргэдийг хамруулж оролцуулдаг. Тухайлбал, намар Булган суманд зохиогдсон “Булган түншлэл 2010” үзэсгэлэнд 92 аж ахуй нэгж, 3000 гаруй хүн оролцсон байх жишээтэй.Энэ мэтчилэн тухайн байгууллагаас бизнес эрхлэгчдэд үзүүлдэг дэмжлэгийг дурьдвал нэлээдгүй зүйл дурдах болно.

6. 2010-Шилдэг мэдээллийн байгуулага Эко ховд телевиз.

7. 2010-Шилдэг технолги нэвтрүүлэгч “Ховд мөнх түшиг” ХХК.Тус компани нь 2008 оноос барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхэлсэн.Одоо 12 ажилчинтай ихэвчлэн төмөр бетон хийц эдлэлүүд хийж байна. Ховд аймагт анх удаа хөөсжүүлсэн хөнгөн бетон гулдмай, өнгөлгөөний өнгөт бетон, тоосго, хүчитгэсэн арматуртай хучилтын нимгэн нүхтэй хавтан үйлдвэрлэж, аймаг орон нутагт барилгын материал үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

8. 2010-Шилдэг хамгийн олон ажлын байр бий болгосон “Баясгалант өндөр хөхий” компани.Энэ компани нь 50-иад нэр төрлийн гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 2010 оны 2 сараас эхлэн “амтлаг” печень үйлдвэрлэн баруун таван аймагтаа нийлүүлж байна. Мөн үдийн цай бэлтгэн нийлүүлдэг 110 м кв талбай бүхий ажлын байрыг шинээр бий болгосноор 10 ажлын байр нэмэгджээ. 2009 онд тус байгууллага нь 40-өөд ажилтантай байсан бол 2010 онд 52 ажилтантай болж үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөтгөн ажиллаж байгаа юм.

9. Банк санхүүгийн оны шилдэг ХААН банк.Тус банкны Ховд салбар нь аймгийн хэмжээнд 20 нэгж, 128 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд аймгийн арилжааны банкуудын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 60 хувь, нийт зээлийн багцын 70 хувь, нийт бэлэн төлбөр тооцооны 76 хувь, нийт бэлэн бус төлбөр тооцооны 81 хувийг дангаараа гүйцэтгэн ажиллаж байна.

10. 2010-Шилдэг үйлчилгээний байгуулага “Алтайн ойл” ХХК автобус бааз.Уг компани одоогоор нийт 42 ажилтинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 12 автобус 3 чиглэлд маршрутын дагуу үйлчилгээгээ үзүүлж байна.

11. Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага Шим - Ус ХХК. 2010 онд Шим-ус компанийн хувьд ажлын амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.Компанийн тус хамт олон өвлийн бэлтгэлээ базаах, үйл ажиллагааны хэвийн нөхцлийн хангах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулахгүйгээр үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгон ажиллажээ.Өнөөдрийн байдлаар 150 гаруй байгуулага аж ахуйн нэгж, орон сууцны 1178 гаруй айл өрх, гэр хорооллын 6500 гаруй айл өрхийг ундны болон ахуйн хэрэглээний усаар ханган, бохир усыг зайлуулж, хог тээвэр, нийтийн халуун усаар үйлчилж байна. Энэ онд захиргаа аж ахуйн 8, үйлчилгээний туслах ажилтан 7, инженер техникийн ажилтан болон тухайн салбарын мэргэжлийн ажилчид 54, бүгд 69 үндсэн орон тоотойгоор ажиллажээ.Түрээсийн усан санчид 13, үсчин 12 ажиллаж байна.

ENTREPRENEUR-2010 -Оны дэд 5 номинаци

Нэг. Шилдэг бичил бизнес эрхлэгч С. Баттогтох. 1993 оноос одоог хүртэл баруун бүсийн төв зах дээр тасралтгүй 17 жил хүнсний бараагаар дагнан ажиллаж хөдөлмөрчдийн хэрэгцээг хангаж үүрэг зорилготой ажилласаар ирсэнийг нь үнэлэн тус шагналын эзнээр тодруулсан байна.

Хоёр. Шилдэг фермэр П. Энхтайван. Сүүний фермер ажилуулж Ховд аймгийнхаа иргэд, хөдөлмөрчдийг ариун цагаан сүүгээр хангаж байгаа билээ. Гурав.Шилдэг худалдааны байгуулага. Гигант сүлжээ дэлгүүр.Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнсний болон өргөн хэрэглээний чанартай бараагаар тасралтгүй хангаж ирсэн байна.

Дөрөв. Шилдэг түүхий эд бэлтгэгч Д. Мөнхтөр.

Тав. Шилдэг нөхөрлөл, хоршоо “Хөх цөцгийт” хоршоо.Энэ хоршоо нь 2010 онд нийт 8 газарт төмс, хүнсний ногоо тариалж, 120 га-д 5 тонн ургац хурааж 30 тонн байгалийн хадлан бэлтгэж, 30 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Щвейцарын төсөл хөтөлбөрийн газартай хамтран ажиллаж тариалангийн талбайдаа ойн зурвас байгуулах ажлыг тодорхой төлөвлөгөөтэй зохион байгуулж хамтын хүчээр бургас, улиас, чацарганы мод, нийт 600-аад мод суулгацыг тарьж тордон ургуулах ажлыг хийж нийт 10 га-д газрын тор хашлагыг сэргээн тордож, хашилт хамгаалт бүгдийг хийж гүйцэтгэсэн байна. Ногооны талбайнхаа 600 м газарт шуудууг плёнкоор доторлон 6 сая гаруй төгрөгийн хөрөнгө туслалцааг төслийн байгуулагаас авч барилга байгууламжын ажлыг хамтран гүйцэгтгэсэн юм.Ингэснээр усны алдагдалыг багасган усыг хувиартай ашиглаж тооцоотой аривлан хэмнэлт хийжээ. Манай хоршоо нь шинээр 2 гишүүн элсүүлэн атаршсан 0,6 га газрыг эргүүлэн ашиглаж нийт талбайнхаа хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд 100 гаруй тонн орон нутгийн бордоо татаж ажилласан зэрэг амжилтуудаараа дээрх номинацын эзэн болсон юм. 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ