Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! "Зорилгогүй хүн сэлүүргүй завь мэт гэдэг шүү дээ"

"Зорилгогүй хүн сэлүүргүй завь мэт гэдэг шүү дээ"

Аймгийн шилдэг 100 сурагчид болох Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Т.Оюундарь, 9а ангийн сурагч А.Марал нарыг урьж ярилцлаа.

-Юуны өмнө аймгийн шилдэг 100 хүүхдийн эгнээнд яваа та хоёрт баяр хүргэе.

-Баярлалаа. Манай сургуулиас нийтдээ зургаан хүүхэд шалгарсан.

-Та хоёрт ямар амжилтууд гаргасаны төлөө энэ шагналыг олгосон бэ?

 

“Зорилгогүй хүн сэлүүргүй завь мэт гэдэг шүү дээ”  “Zorilgogui hun seluurgui zavi met gedeg shu

А.Марал: Миний хувьд 2010 оны Аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 2-р байр эзэлсэн. Тэгээд улсын аварга шалгаруулах олимпиадад амжилттай оролцсон юм. IQ буюу сэтгэх чадварын тэмцээний хүрэл медалтай. Мөн аймгийн өсвөрийн шатрын тэмцээнд сүүлийн зургаан жил аварга болж байлаа. Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн хүрэл медаль авсан. Намайг Хүүхдийн төлөө төвөөс хүрэл медалиар шагнаж байсан. Энэ шагналыг хоёр дахь удаагаа авч байна.

Т. Оюундарь: Би Хүүхдийн төлөө төвийн Мөнгөн медалтай. 2008 оны Яргуй наадмаас Цэнгээнт бүжгийн төрлөөр Алтан медаль, Ая эгшигийн зургаан жигүүр наадмаас хамтлаг хөгжмийн төрлөөр Мөнгөн медаль авсан. 2010 оны Яргуй наадмаас цэнгээнт болон үндэсний бүжгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм. Бас БСГ-аас зохион байгуулсан цэнгээнт бүжгийн тэмцээнээс хүрэл медаль авч байсан. 

-Олон нийтийн ажилд хэр идэвхитэй оролцдог бэ?

А. Марал: Сургуулийнхаа Улаан загалмайн клубт явдаг. Ер нь бол олон нийтийн ажилд идэвхитэй оролцохыг хичээдэг.

Т.Оюундарь: Би аймгийн скаут болон сургуулийнхаа СӨУЗ-ийн удирдагч гишүүн. Тийм болохоор идэвхитэй оролцдог.

-Ирээдүйдээ ямар мэргэжлийн хүн болъё гэж боддог бэ?

А. Марал: Би Эдийн засагч мэргэжилтэй болно.

Т.Оюундарь: Хүүхдэд их хайртай болохоор Хүүхдийн их эмч болохыг хүсдэг.

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийх ёстой гэж боддог бэ. Та хоёр мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийж байна?

А. Марал: Өөрсдөө хичээх нь амжилтанд хүрэхийн үндэс гэж боддог. Тийм учраас хичээлээ сайн хийж байгаад хүссэн мэргэжлээ эзэмшинэ гэж бодож байгаа.

Т.Оюундарь: Өөрийнхөө өмнө зорилго тавиад түүнийхээ төлөө хичээж хөдөлмөрлөх ёстой. Зорилгогүй хүн сэлүүргүй завь мэт гэдэг шүү дээ. -Сургуулиасаа хэр сайн мэдлэг олж авдаг бэ?

-Хангалттай сайн олж авч байгаа гэж боддог. Манай сургуулийн багш нар хичээлээ ойлгомжтой сайн заадаг. Долоо хоногт гурваас дөрвөн удаа сонгох хичээлд явдаг.

А. Марал: Жишээ нь би гэхэд Математик, Англи хэл, Орос хэлний сонгонд суралцдаг.

Т. Оюундарь: Харин би Биологи, Хими, Англи хэл, Физикийн хичээлийг сонгосон. Бидэнд хичээлээс гадуур интернэтээс нэмэлт мэдээлэл олж авахад жаахан хүндрэлтэй байдаг.

-Яагаад тэр вэ? Танай сургууль мэдээлэл зүйн лаборатортой биз дээ?

-Уг нь байгаа. лабораторид бидэнд мэдээлэл зүйн хичээл ордог. Гэхдээ интернет үздэггүй л дээ үзэх болоогүй байгаа байх. Тэгээд заваараа тэнд сууж интернэтээс мэдээлэл авах боломж байдаггүй.

-Хичээлийн бус цагаар интэрнэтэд орж болддоггүй юм уу?

-Болно л доо. Гэхдээ хичээлтэй байдаг. Эсвэл 11-р ангийхан сууж байдаг юм. Ер нь манай аймагт сурагчид чөлөөт цагаараа суух үнэгүй интэрнэт байдаггүй.

-Хүүхдийн Төлөө Төв болон Америкийн соёл мэдээллийн төвд очиж интэрнэт хэрэглэж болдог биз дээ?

-Болдог. Хүүхдийн Төлөө Төв бусад газруудыг бодвол арай хямдхан. Гэхдээ хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг интертетийн газар байвал зүгээр санагддаг. Харин Америкийн соёл мэдээллийн төв хоёр компьютертэй. Тэнд англи хэлний хичээл ордог. -Бидний ярилцлага өндөрлөж байна. Ингээд сүүлийн асуултыг та хоёрт үлдээе.

А. Марал: Аав, ээж хоёртоо болон сургуулийн багш нартаа намайг үргэлж туслаж дэмжиж явдагт баярлалаа гэж хэлмээр байна. Т. Оюундарь: Гэр бүл болон сургуулийнхаа багш нар бүх найз нөхөд намайг туслаж дэмждэг хүмүүсдээ баярлалаа гэж хэлэе.

Ярилцсан: Т.Цолмонсайхан

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ