Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Танин мэдэхүй Монголын хамгийн хамгийн

Монголын хамгийн хамгийн

Дэлхийд хамгийн том чулуун зэвсгийн газар Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн урагш 40 км зайтай Арц богдын үзүүрт орших Мухар булаг нэртэй газар онцгой билээ. Орой дээрээ элдэв өнгийн цахиур үелэн тогтсон дэл хадтай толгойн бэлд 8 км өргөн, 12 км урт талбай эдэлсэн шинэ чулууны үеийн дарханы газар байдаг. Тэнд хүрэн ягаан, шар цахиурын шовх үлдэж, төрөл бүрийн хусуур, ялтас, загас маш элбэг ажээ. Тийм их талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт олдсон мэдээ эдүгээ хүртэл огт үгүй тул эртний хүний өв соёлын дурсгалын дотор нэн сонирхолтойд ордог байна.

 

Хамгийн том мөрөн Манай орны гол мөрний хамгийн том нь цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувь буюу 447 мян км квад ус цуглуулах талбай бүхий Сэлэнгэ мөрөн юм. Хөвсгөлийн уулсаас их авч урсдаг Дэлгэр мөрөн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр гол хоёр нийлж Сэлэнгэ мөрөнг үүсгэнэ.

Хамгийн òîì ãàçàð нутагтай аймаг Монголын хамгийн их газар нутагтай аймаг бол Өмнөговь юм. 161 мянган ам дөрвөлжин км талбайтай, энэ аймгийн гадаадын зарим улстай харьцуулбаас: Белги улсын нутгаас 5 дахин, Голландаас 4 дахин их буюу Дани, Австри хоёр улсын нутагтай тэнцэх ажээ.

Хамгийн том цэнгэг нуур Монголын “Хөх сувд хэмээн алдаршсан” Хөвсгөл нуур бол манай орны хамгийн том цэнгэг нуур юм. Далайн түвшнээс дээш 1646,3 м өндөрт оршдог. Хөвсгөл нуурын усан мандлын талбай нь 2770 хавтгай дөрвөлжин километр, усны багтаамж нь 380,7 шоо километр юм. Нуурын урт нь 136 км, хамгийн өргөн нь 37 км гүн нь 267,2 м юм.

Хамгийн өндөр мод Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг.

Дэлхийд ховор цэцгийн нэг Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Эдэльвейс үнэнч хайрын бэлгэдэл Эдэльвейс хэмээн өрнөдийн олон оронд эрхэмлэдэг цэцгийг монголчууд Цагаан уул гэж нэрлэдэг. Еропын орнуудад ховор ургах энэ ургамал Альп зэрэг өндөр уулын бэлээр үзэгддэг. Манай орны тал хээр, хангайд хаа сайгүй элбэг ургадаг Цагаан цэцгийг монголчууд ашид мөнхийн бэлэгдэл хэмээн ихэд бэлэгшээдэг уламжлалтай

Comments 

 
#4 Хатанбаатар 2012-11-07 14:55
мэдээлийнхээ зургийг нь тавьчвал :D
Quote
 
 
#3 ъ 2012-02-06 23:48
;-)
Quote
 
 
#2 н 2012-02-06 23:47
:-x
Quote
 
 
#1 уугий 2012-02-06 20:48
хайсан юм алга даа :sad:
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ