Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Яагаад?

Хариултыг нь сонирхож байгаа ч, яг ямар эх сулвалжаас хайж олохоо мэдэхгүй асуултуудынхаа хариултыг авмаар байна уу? Тэгвэл энэхүү буланг уншаарай!
Гарын алга яагаад хөлөрдөг вэ? Гарын алга хөлрөх нь бие хөлрөхөөс огт өөр физиологийн үзэгдэл юм. Энэ нь халууцсанаас бус харин цочролоос үүдэлтэй бөгөөд айх, цочих, нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх үед хөлөрдөг нь тогтоогджээ. Үүнээс гадна унтах үед гарын алга хөлөрдөггүй байна. Учир нь унтах үед гарын алган дахь хөлсний булчирхайн үйл ажиллагаа зогсдог бөгөөд харин бие хөлөрдөг ажээ.
Хүнсний зүйл яагаад хөгцөрдөг вэ? Хөгц нь агаарт агуулагдаж байх бөгөөд удаан хугацаагаар ил задгай байгаа хоол хүнсний зүйлд наалдахыг хүлээж байдаг. Хэрвээ хоол хүнс цэвэрхэн бөгөөд шинэхэн бол хөгцний амьдрах орчин бүрэлдэхгүй. Харин хүнсний зүйл ямар нэг гэмтэл авсан тохиолдолд, жишээлбэл алимыг газар унагаахад тэр хэсэг нь зөөлөрч, алимны шүүс ялгаран хөгцийг хооллодог. Хөгц энэ шүүсээр хооллож үржсэнээр хүний нүдэнд үл үзэгдэх үслэг зөөлөн биетийг үүсгэнэ. Хоол хүнс удаан хадгалагдах тусам эд эсүүд нь зөөлөрч механик гэмтэл авахдаа амархан болдог. Иймээс амтгүй болсон улаан лоолийг битгий идээрэй. Түүнд хөгц үзэгдэхгүй байсан ч хөгц үүсгэгч аль хэдийнээ оршсон байдаг. Хэд хоногийн дараа улаан лоолийн гадаргууд цэнхэр үслэг хөгц ургаад ирэх вий.
Хүний уруул яагаад ягаан өнгөтэй байдаг вэ? Та өөрийнөө толинд хар даа. Уруулын тань өнгө нүүрний арьсны өнгөтэй огтхон ч адилгүй байгаа биз. Учир шалтгаан нь тун энгийн. Хүний уруул нүүрний нэг хэсэг биш юм. Итгэхэд бэрх байгаа биз. Уруул бол хүний хоолой болон амны дотоод хэсгийн үргэлжлэл аж. Уруулыг бүрдүүлж буй эд эс нь амны дотор хэсгийнхтэй адилхан булчин, арьснаас тогтдог байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ