Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Бодож, Сэтгэж, Бүтээцгээе!!! Амжилт, харамсал хоёрын завсарт буй өсвөрийн аэробекчид

Амжилт, харамсал хоёрын завсарт буй өсвөрийн аэробекчид

аэробекчид
аэробекчид
аэробекчид
Намайг 3-р ангид байхад нэг өдөр багш маань дуудаж   уулзаад  маргааш  9 цагт спортын ордон дээр яваад очоорой гэсэн. Тэгээд л миний аэробек гимнастикаар хичээллэж олон олон амжилтаар мялаалгах эхлэл тавигдсан юм хэмээн 6-р сургуулийн 8б ангийн сурагч Г.Отгонжаргал ярьж байна. Түүнийг ийнхүү гярхай нүдээр харж амжилтын зам руу хөтлөн оруулсан нэгэн бол тэдний сургуулийн биеийн тамирын багш Хатантуул ажээ. Багш маань намайг ингэж хөтлөөгүй бол би энэ спортоор хичээллэнэ гэж зүүдэнд ч байхгүй байсан хэмээн охин хэвлүүхэн өгүүлэх.
Тэрээр өнгөрсөн онд болсон улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд алт, хосын төрөлд 3-р сургуулийн 10в ангийн сурагч Ц.Адъясүрэнтэй хамтран мөн алт, 2007 оны УАШТ-ний гурвалсан төрөлд 1-р сургуулийн 9в-гийн  Булгаа,  Даваадорж  нартай хамтдаа бас л алтан медаль  хүртэн, түүний өмнөхөн (мөн 2009 онд)  Тайландын Бангкок хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 4-р байранд шалгарч, энэ онд болох Азийн аваргад улсаа төлөөлөн дахин оролцох эрхээ авчээ.
Дээрх хүүхдүүдээс гадна 1-р сургуулийн Т.Хонгорзул, 3-р сургуулийн Солонго нарын бүрэлдэхүүн бүхий өсвөрийн аэробекчдийн маань амжилт зөвхөн үүгээр зогссонгүй. 2008 онд Украйны Одесс хотод болсон олон улсын тэмцээнээс шилдэг баг цом авч, ОХУ-ын Буриадын Эрхүү хотод болсон тэмцээний шагналт 4-р байр, 2006 оны Эрхүүгийн олон улсын тэмцээнээс хүрэл, мөн оны Монголын  хүүхдийн спортын 2-р их наадмаас мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурвалсан төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртэн амжилтын буухиаг жилээс жилд өртөөлүүлж байгаа юм. Барсболд багшийн дасгалжуулдаг аэробекийн  секцэнд  бид  30-уулаа хичээллэдэг хамгийн бага маань одоо 1-р ангийн сурагч хамгийн ахмад нь 3-р дамжааны оюутан хэмээн танилцуулах тэдгээр хүүхдүүдийн өмнө ихээхэн ирээдүй байгаа ч түүнд хүрэхэд саад бэрхшээл бас бий.
Тэрхүү боломжит ирээдүйг ойрхон харагдуулж байгаа зүйл гэвэл мэдээжийн хэрэг дасгалжуулагч багшийн чадал чансаа, тухайн секцийн сургалтын арга барил, хүүхдүүдийн авъяас сонирхол, хүчин чармайлт юм. Харин саад бэрхшээлийн тухай яривал аймгийн биеийн тамир спортын салбарынхны ажлын арга барил сэтгэл зүтгэлтэй холбоотой бололтой. Яагаад бэрхшээл саадын тухай яриад унав гэвэл дээр өгүүлсэн амжилтын эзэн хүүхдүүд өөрийн авъяас сонирхолдоо хөтлөгдөн хичээллэж байсан спортоо уван цуван орхицгоожээ. Үүний шалтгааныг тодуулахаар мөнөөх хүүхдүүдийг олж уулзав. Аймгийн төвийн 1-р сургуулийн 9в ангийн сурагч  Э.Булгаа, Т.Хонгорзул нар Украйн улсын Одесс хот, ОХУ-ын Эрхүүгийн тэмцээн тэрчлэн өсвөрийн улсын аварга, бүх ард түмний спартикадаас хосоороо болон багаараа алт, мөнгө хүрэл медаль хүртэж ирсэн ба сонирхолдоо улам хөтлөгдөж, ид хөгжиж яваа өсвөрийн тамирчид. Гэвч тэдний нэг нь 2008 онд бас нэг нь өнгөрсөн хавраас секцэнд явахаа больсон байна. Өөрсдөө хичээллэж буй спортдоо дуртай, бэрхшээж шантарсан ч юм байхгүй. Сургууль багш нар маань ч аль болох дэмждэг гэх боловч орхих шаардлагатай болоод л орхисон гэх. Хичээл номонд нь халгаатай байдаг байхдаа хэмээн үг өдөж асуувал тиймээ хичээл хоцроод байдаг болохоор хэцүү. Гэхдээ  энэ гол шалтгаан нь ч биш л дээ гэх юм. Тэгвэл хүүхдүүдийг сонирхол, амжилтаас нь хөндийрүүлж буй гол зүйл нь эдийн засгийн бэрхшээл ажээ.
Тэд жилд хэд хэдэн удаа дотоод, гадаадад тэмцээнд явна. Гадаадад явахад доор хаяад л найм, есөн зуун мянган төгрөгний зардал гарна. Тэр бүрийд хүүхдүүд өөрсдөө (эцэг эхээсээ) зардлаа олох болдог нь нь хамгийн  төвөгтэй зүйл. Эцэг эх нь  хүүхдүүдийнхээ  төлөө гээд нэг удаа, хоёр, гурван удаа байгаагаа шавхаж, зарим нэг нь зээлж гуйгаад ч болсон олж явуулна. Багш нь тэмцээнд явах болгоны өмнө хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдийн заримыг дагуулаад “бадар барина”. Түүний хүчинд энд тэндхийн компани, албан байгууллагаас хэдэн төгрөг олох ч, тэр нь ихэдлээ гэхэд багийнхны зардлын тав арван хувийг л бүрдүүлнэ. Хүүхдүүд амжилт үзүүлэх тусам оролцох тэмцээн уралдааны тоо олширно дахиад л мөнгө хэрэгтэй болно. Гэвч бахь байдаг л нөгөө өөрсдөөр нь зардлыг нь даалгадаг хэвээрээ.
2005 оноос Ховд аймагт амжилттай хөгжих боломжтой гэж үзсэн 4 төрөл болох таэквандо, аэробек, жудо бөх, гар бөмбөгийн төрлөөрх өсвөрийн шигшээ  багуудыг аймгийн  Засаг даргын дэргэдэх баг болгон ивээлдээ авсан гэх авч мөнгө, санхүүтэй холбоотой дээрх асуудалд өөрчлөлт гарсангүй. Дасгал сургуулилт хийх орчин нөхцлийн  хувьд  бас л өрөвдмөөр. Сургуулилт хийх танхим нь зориулалтын хэрэгслүүдээр тоноглогдсон байх ёстой бол тэрхүү зориулалтын хэрэгслийг Барсболд багш өөрөө гарын доорхи материал ашиглан орлуулж хийнэ. Тэгж байж л нэг юм болгоно. Гэвч ийм нөхцөлд хичээллэж, дасгал сургуулилт хийсэн хүүхдүүд маань бусдаас илүү гарснаас бус дутсангүй. Тэгээд санаснаас илүү амжилтыг олж хамт олон, эцэг эх, нутаг орныхноо баярлуулж буй хүүхдүүдээ дэмжих ёстой атал тэмцээн уралдаанд явах болгонд нь санааны зовлонд унагана. Аймгийн биеийн тамир спортын салбарын менежерүүд ямар нэг санаачилга гаргаж, боломж бололцоог олж авч чадалгүй байсаар, авъяаслаг хүүхдүүд маань амжилт гаргаж буй спортоосоо хөндийрч, ид цэцэглэн хөгжиж буй насандаа “зодгоо тайлсаар” байгаа энэ байдал үргэлжилсээр байдаг болов уу?

Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ