Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Таны мэдлэгийн санд Улсынхаа түүхэн үйл явдлуудын он тооллыг тогтоож аваарай

Улсынхаа түүхэн үйл явдлуудын он тооллыг тогтоож аваарай

МЭӨ.500 000 – Монгол нутагт чулуун зэвсгийн үеийн эртний мичин хүн оршин амьдарч байсан.

МЭӨ.100 000-40 000 – Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үе тохиожээ.

 

МЭӨ.40 000 -12 000 – Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн дээд үе тохиожээ.

МЭӨ. 12 000-4000 – Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн дунд ба шинэ үе тохиожээ.

МЭӨ.1000 –МЭ.VII-VIII зуун – Монгол нутагт төмрийн түрүү үе тохиожээ.

МЭӨ.III – I зуун – Монголын анхны төрт улс болох Хүннү гүрэн оршин тогтнож байв.

МЭӨ.209-176 – Хүннү улсыг үндэслэгч Модун Шаньюй амьдарч байжээ.

МЭӨ.52 – Хүннү Умард ба Өмнөд Хүннү болон хуваагджээ.

МЭӨ.48 – Умард Хүннү нь дахин дотроо Умард, Өмнөд Хүннү болон хуваагджээ. МЭII- IV зуун – Сяньби улс байгуулагджээ.

402 – Монгол нутагт тогтсон анхны феодалын түрүү үеийн улс болох Жужаны хаант улс оршин тогтнож байв.

555 – Түрэг улс Жужаны хаант улсыг мөхөөжээ.

680 – Захиргаанд нь байсан Тан улсын эсрэг Зүүн Түрэгүүд босон тусгаар улс байгуулж, Кутулугийг Эльтэрэс гэдэг нэрээр хаанд өргөмжилжээ.

745 – Түрэгийн хаант улс мөхөж Уйгурын хаант улс байгуулжээ.

VII-VIII зуун – Монгол гэдэг нэр түүхэнд гарах болжээ.

X зуун – Кидан нар хүчирхэгжин Киданы хаант улсыг байгуулжээ.

1125 – Алтан улс Кидан гүрнийг мөхөөв.

1150 – Хабул хаан Хамаг Монголын хаан болов.

1162 – Есүхэй баатрын хөвгүүн Тэмүүжин мэндлэв.

1206 – Тэмүжин өөрийн өрсөлдөгч нарыг ялж монгол овог аймгуудыг нэгтгэсэн. Монголын ноёдын Хуралдай Онон мөрний хөвөөнд болж Тэмүжинг бүх монголын их хаанд өргөмжилж, “Чингис хаан” цолыг өгчээ. Ийнхүү монголын тулгар төр байгуулагдсан.

1246 – Өгөдэйн хүү Гүюг их хаанд өргөмжлөгдөв.

1251 – Толуйн хүү Мөнх их хаанд өргөмжлөгдөв.

1260 – Толуйн хүү Хубилай Кайпин хотод өөрийгөө Монголын их хаанд өргөмжлөв.

1289 – Хубилайн эсрэг Хайду тэргүүтэй монгол ноёдын бослого гарчээ.

1295 – Төмөрийг Өлзийт нэрээр монголын их хаанд өргөмжлөв.

1368 – Монголын Юань улс мөхөв. 9 сард Тогоонтөмөр хаан Монгол нутагт зугтаж ирэв.

1470 – Батмөнх бүх Монголын даян хаан болж, монгол аймгуудыг дахин нэгтгэв.

1600 – Шарын шашин ихэд дэлгэрч эхлэв.

1604 – Чингисийн удмын сүүлчийн хаан болох Лигдэн /Хутагт/ хаан ширээнд суусан ба Манжийн эсрэг тэмцэж байгаад 1634 онд нас барсан.

1672 – Галдан бошигт Ойрадын хаан ширээг эзэлж, Халхыг довтолсон.

1688 – Халх, Ойрадын дайн өрнөж байсан ба Халхын түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй нөлөө бүхий ноёд Ар элстэй хэмээх газар чуулган хийж, Халхыг Манжийн захиргаанд оруулах шийдвэр гаргасан.

1690 – Ойрадын хаан Галдан бошигот Манжийн цэрэгтэй байлдав.

1691 – Халхын 4 аймгийн ноёд Долнуурын чуулган дээр Манж Чин улсад дагаар орсон бөгөөд Халхын 7 хошууг 34 хошуу болгожээ.

1755 – Амарсанаа Ойрадын хаан болсон ба Манжийг эсэргүүцэн бослого дэгдээв.

1756 – Хотгойдын Чингүнжав Манжийг эсэргүүцэн бослого гаргасан. Амарсанаа Манж нартай байлдав.

1757 – Амарсанаа Манж нарт цохигдон Орост зугтаж очоод өвчнөөр нас барав. Чингүнжав Манж нар баригдаж гэр бүлийн хамт Бээжинд цаазлагдав.

1870 – Их хүрээнд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн гарав.

1900 – Улиастайд Манжийн эсрэг Энхтайванаар удирдуулсан Монгол цэргийн бослого гарав.

1910 – Их хүрээнд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн ард олны үймээн дэгдэв. Барга хошуунд Дамдинсүрэнгээр удирдуулсан ардууд Манжийн эсрэг тэмцэв.

1911 – Монголд Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж, Их хүрээнээс Манж амбан Сандо

Comments 

 
#1 eegii 2012-10-01 18:38
:lol: :lol: :lol: :lol: ;-) ;-) :-* 8) 8) 8)
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ