Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй Нүднийхээ харааг яаж сайжруулах вэ?

Нүднийхээ харааг яаж сайжруулах вэ?

nud

Нүд бол маш чухал эрхтэн. Гэвч зарим хүмүүс нүдтэй байлаа ч, эргэн тойронд байгаа олон сайхан зүйл олж хардаггүй. Энэ учраас оюуны хүрээгээ тэлэхийг хүссэн сониуч иргэд бухимддаг: харах юм байхгүй байхад яаж нүдээ дасгалжуулах бэ? гэж мөрөө хавчин, солонгос цувралаа үзэн суудаг. Олж харна гэдэг хүнд бэрх санагдах боловч, үнэн хэрэгтээ маш хялбар зүйл. Сонсголын адил, харааг мөн адил дасгалжуулж, чанартай болгож болдог.

Хамгийн хялбар арга бол алгаараа нүдээ халхалж, дарж үрэлгүйгээр 10-15 секунд хамраараа тайван амьсгалан суудаг. Нүдээ нээлгүй гараа холдуулан, 20 орчим хормын дараа нүдээ нээдэг. Нүдний шил зүүдэг бол, нүдний шилээ авах хэрэгтэй. Нүдээ нээхэд, эргэн тойронд байгаа эд зүйлсийн өнгө дотроосоо гэрэлтэж буй мэт харагдаж, улам тод харагддаг. Уг дасгалыг өдөрт нэгээс хоёр удаа хийхэд, мэдрэмжийн чанар дээшилж эхэлдэг. Энэ бол маш хялбар дасгал- гэвч иргэд амьдралынхаа 40 хором харамлах нь ойлгомжтой. Үүний оронд иргэдэд компьютерын дэлгэц ширтэх хамаагүй сонирхолтой байдаг. Харамсалтай гэмээр. Гэвч өмнөх дасгалыг хэрэгжүүлээд, өдөрт тогтмол нүдээ дасгалжуулаад байвал харааны чанарын эхний шатанд шилждэг. Тэр бол Зөөлөн хараа. Зөөлөн хараа Хүмүүс зурагт, дэлгэц, эсвэл нийслэлийн хэт ойр ойрхон зоосон саарал байшин барилгаас болж, харааны өргөн нь маш нарийссан байдаг. Гайхаад хэрэггүй- хараанаас шалтгаалан оюун ухааны цар хүрээ мөн адил нарийсдаг. Зөөлөн хараа гэж юу байдгийн сонирхсон иргэн заавал хөдөө гарч, Монголын маань сайхан тал нутгийн алсын бараа харах хэрэгтэй. Дасгалаа эхлэхээсээ өмнө, 10-15 минут байгалийг сонсох хэрэгтэй. Үнэр, цаг агаар, дуу авиаг мэдрэх хэрэгтэй. Зөвхөн үүний дараа алсын бараа харж, хараагаа нэг өргөтгөж, нэг нарийсгаж байх хэрэгтэй. Алсад байгаа цэг олж, түүн дээр хараагаа төлөврүүлбэл сайн. Гэвч нүдээ онийлгож, духаа бүү үрчийлгэ, эрүүгээ бүү чангал- тайван амьсгалан, хараагаа тэр цэгт нэг ойртуулан, нэг холдуулан харж, харааны өнцгийг улам өргөтгөж байх хэрэгтэй. Үүнд өөрийгөө чагнах маш чухал- юу бодогдож байна, юу мэдрэгдэж байна гэж. Дараагийн дасгал нь нэг тэнгэрийн зааг, нэг ойр байгаа юмыг харах юм- мөн адил духаа бүү үрчийлгэ, эрүүгээ бүү чангал. Тайван хамраараа амьсгалан, харж байгаа болгоноо дотроо шингээх маш чухал.Зураач нартай танилцах Харааны чанараа дээшлүүлж, өөрөөр харна гэдэг зөвхөн өөрөөс тань шалтгаална. Хамгийн үр дүнтэй арга бол, зураач нартай танилцах юм. Үүнд заавал биечлэн зураач таних алба үгүй. Өнгөрсөн үеийн, өнөө үеийн, гадаад дотоод зураач нарын жагсаалт гаргаж, тэдний амьдрал, хийж бүтээснээр нь танилцаж болдог. Өрнөдийн зураач нар: Леонардо да Винчи (Дэн Брауны зохиолоор танил бол, тэр зохиолыг толгойноосоо авч хая гэж хэлмээр байна. Бодит түүхэн хүнээс зөвхөн нэр нь л зохиолд нь үлдсэн байдаг) Поль Сэзанн (Paul Cйzanne)Винсент ван Гох (Vincent van Gogh)Рембрандт (Rembrandt von Rijn Микельанжело (Michelangelo) Ян Фермээр (Jan Vermeer)Жоржионе (Giorgone)Масаччио (Masaccio)Сальвадор Дали (Salvador Dali)Мари Кассат (Mary Cassat) Цаашид уншигч та өөрөө хөлөө олоод, өрнөдийн зураач нараа олоод явчихна. Дорнодын зураач нар:Занабазар Китагава Утамаро УнкэйКацушика Хокусай 10-13р зууны хятадын торгон зураг Жич: Дорнодын зураач нар зөвхөн зургаар өөрийгөө илэрхийлж байгаагүй болохоор, бас хэцүү юм- тэд баримал, уран барилга, шүлгээр өөрийгөө мөн илэрхийлдэг байсан тул, яг хамаад бүгдийг нь бичих боломжгүй нь. Хүсвэл сэтгэгдэл дотор өөрийн дуртай зураач нараа оруулаарай.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ