Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

2010 оны нээлтүүд

Генетик
Квант машин
Удамшлын бүтэц
Геном
,
,
,
Туршилт
Загвар

1. Олон улсын баг 2010 онд неандерталийн ДНХ генетикийн кодыг бүрэн тайлан уншиж, хүний удамшлын мэдээлэлтэй харьцуулан үзсэн байна. Өнөөгийн Кроатид 38000-40000 жилийн өмнө амьдарч байсан неандерталь хүүхнүүдийн ДНХ материал дээр тулгуурлаж энэхүү шинжилгээг хийсэн байна.

  2. Шинжлэх ухааны „Science“ сэтгүүл 2010 оны шилдэг арван нээлтийг нэрлэжээ. 2010 оны хамгийн шилдэг ололтоор Калифорнийн Их сургуулийн физи

 

кчдийн бүтээсэн квант машиныг нэрлэжээ

3. Синтетик аргаар гаргаж авсан анхны Геномыг „Science“ сэтгүүл энэ онд биотехнологид гарсан үсрэнгүй дэвшил гэж үзсэн байна. АНУ-ын судлаачид энд хиймлээр бүтээсэн генийг нэгэн бактерийн удамшлын бүтцэд нь сольж суулгаж чадсан юм. Энэ арга нь эмчилгээний маш нарийн тохиргоотой эм мөн био түлш үйлдвэрлэх боломжийг олгоно гэж үзэж

 

байгаа. Зураг дээр хөрөнгө исгэгч доторхи зохиомол M. mycoies геномын бүтцийг харуулж байна.

4.Неандерталь геномыг тайлан уншихад Свантэ Пээбо, Эд Греен, Aдриан Бриггс, Ёоханнес Краузе нарын эрдэмтэд голлох үүргийг гүйцэтгэжээ.

6. Anton гэдэг супер компьютерийг эрдэм шинжилгээний D.E. Shaw Research хүрээлэнд бүтээсэн. Тус хүрээлэнд боловсруулсан эл машин протейны бүрдэлтийг тооцоолоход зориулагдсан.

7. Макс Планк хүрээлэнгийн судлаачид эсийн дотоод цагийг буцаан ухрааж чаддаг болж, энэ нь үр хөврөлийн анхны үндсэн эс шиг байдалтай болдог байна. Эсийг буцаан програмчилах нь өвчний оношыг олоход судлаачдад хэрэгтэй. Энэ жил судлаачид аргачлалаа үр ашигтай бөгөөд найдвартай болгож чадсан байна.

8. Улам бүр үнэ хямдтай генийн кодыг тайлж унших арга гарч ирсээр байна. Үүний нэг гол ололт нь „1000 Genomes Project“ төсөл ба хүний генийг бараг бүрэн тайлж уншаад байгаа.

9. Удамшлын өвчингийн генетик үндсийг тайлахад эрдэмтэд томоохон алхам хийсэн байна. Харх нь анатомийн хувьд хулганаас илүү хүнтэй төстэй тул судалгаанд их хэрэглэгддэг. Судлаачид Knockout-харх гаргаж авахад тун дөхөөд буй ажээ. (Тодорхой нэг генийг нь ажиллуулахгүй болгосон хулганыг Knockout-хулгана гэдэг)


10. ДОХ-ын эсрэг бодис найрлагад нь орсон үтрээний зориулалттай нэгэн гель эмэгтэйчүүдийн ДОХ-ын халдварыг 39% бууруулж буй нь судалгаагаар тогтоогдсон тул энэхүү бодисыг ДОХ-ын халдварын эсрэг эмэнд ашиглахаар болжээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ