Download Firefox
Download Firefox

Thursday, Dec 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Фйюмын хөрөг зургууд

Фйюмын хөрөг зургууд

Египет улс нь бvх зуун, ард тvмнvvдийн хувьд vнэт эрдэнэс билээ. Тус орны урлаг соёлын яндашгvй баян өв, vлэмж төгс байгаль шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд судлаачдын анхаарлыг төвд байдаг юм. Грекvvдээс зургаан мянган жилийн тэртээ

Египет улсад уран зургийн урлаг хөгжиж Ноя омгийн сvvлчийн удмаас тvvнийг алдарт Гермес Трисмегист өвлөн авч цааш нь хөгжvvлжээ. Мойсей "Ахуйн ном" бvтээлдээ египетчvvдийн зурсан дvрсvvдийг дууриахыг израилчуудад хориглож байсан нь уран зургийн урлаг Египет оронд эрт дээр vед vvсэн хөгжиж байсны бас нэг нотолгоо болдог." гэж их тvvхч Ах Плиний бичиж vлдээжээ.

Энэ бичмэл эх сурвалж нь уран зураг Египет оронд эрт дээр vед өндөр хөгжилд хvрснийг гэрчилж байна. Гэхдээ Эртний египитийн шашин нь хvний биеийг бvтцийг судлахыг хориглодог байсан учир зураач хvнийг зурахдаа тодорхойлон заасан хэд хэдэн байрлалыг л зөвхөн дvрсэлдэг байжээ.
Фаюмын баянбvрдийн эр-Рубайат тосгоны ойролцоо орших оршуулгын газарт малталт хийж байгаад 1887 онд нээсэн алдарт фаюмын хөрөг зургууд нь эртний египетийн уран зургийн шилдэг өвийн нэг байсан юм. Мөн адил хөрөг зургууд хожим нь Мемфис, Аквинум зэрэг суурингуудаас олджээ.

Фаюмын хөрөг зургийн цөөнгvй бvтээл европийн зарим музей, галарейд хадгалагдаж байсан ч эрдэмтэд тэдгээрийг анхандаа тоохгvй байлаа. Гэвч 1880 оны сvvлчээр европийн Вена, Берлин, Париж зэрэг хотуудад фаюмын хөрөг зургийн vзэсгэлэн дараалан гарсан vеэс эрдэмтэд судлаачид тvvнийг онцгой анхаарах болжээ. Өнөөгийн байдлаар дэлхийн олон музейд зургаан зуу гаруй фаюмын хөрөг зураг хадгалагдаж байгаагаас Берлиний улсын музей, Каир дахь Египетийн музей, ОХУ-ын Эрмитаж, А.С.Пушкиний нэрэмжит Дvрслэх урлагийн музейд фаюмын хөрөг зургууд олноороо байна.

Эллиний Арсиноя хотын (Эртний Крокодилополис хот) бунхнууд оршдог Хаворын хөндийгөөс хуучны судлаачид фаюмын анхны хөрөг зургуудыг нээснийг дээр өгvvлсэн бий. Нил мөрний хөндийгөөс хол орших Фаюмын баянбvрдээс олдсон фаюмын хөрөг зургуудад орон нутгийн өвөрмөц онцлог туссан байдаг. Манай эриний өмнөх IV зуунд грекчvvд, хожим нь манай эриний өмнөх 30 оны vед Ромын эзэнт гvрэн Египетийг байлдан дагуулсны дараа грек, ромчууд эртний египетийн соёлын олон шинж чанарыг өвлөн авсны дотор нас барагсадын биеийг занданшуулж ёслол төгәлдер оршуулдаг уламжлалыг нь vргэлжлvvлдэг болжээ.

Египетчvvд эрт дээр цагаас занданшуулсан шарилын нvvрийг багаар далдагдаг байсан бол грек-ромын vед багны оронд банз юм уу зотон даавуун дээр зурсан хөрөг зураг хэрэглэдэг болжээ. Vvнд битvv ороосон занданшуулсан шарилын завсраар жижигхэн цонхны цаанаас мэт талийгаачийн нvvрэн дээр тавьсан хөрөг зураг харагдана.

Фаюмын баянбvрд болон бусад газарт байсан бунхнуудыг бvр эрт дээр vед тонон сvйтгэсэн байсан ч занданшуулсан шарилаас нууцаар хулгайлан авсан ер орчим гоёмсог хөрөг зургийг Вена хотын хуучны эдлэл цуглуулагч Теодор Графт дамлан худалдаачдаас олж авчээ. Хөрөг зургуудын тvvхэн болон уран сайхны ач холбогдлыг ойлгосон египет судлаач, зохиолч Георг Эберс дамлан худалдаачдын тухай мэдээллийг Т.Графтад хvргэж тэднийг уулзуулсан байв. 1887-1888 онуудад эрдэмтэн Флиндерс Петрийн олсон дөч орчим хөрөг зургаар Т.Графт цуглуулгаа мөн баяжуулжээ.

Фаюмын хөрөг зургууд манай эриний өмнөх IV-I зуунд Птоломей хаадын vед vvссэн гэж vздэг байсан ч тэдгээр нь Египет улсад ромчууд ноёрхож байх vед бий болсон гэсэн таамаглалыг зарим эрдэмтэд дэвшvvлсэн байдаг. Тvvнээс гадна фаюмын хөрөг зургууд нь манай эриний нэгдvгээр зуунд анх бий болж IV зуун хvртэл хөгжиж байсан гэж vздэг судпаачид бас бий. Гэхдээ фаюмын хөрөг зургууд манай эриний 1 -П зуунд хамаарна гэдэг саналыг одоо нийтээр хvлээн зөвшөөрөөд байна.

Фаюмын хөрөг зургууд бий болсон vеийг шинжлэх ухааны аргаас гадна vсний засалтаар нь мөн нотолжээ. Ромын эзэнт гvрэнд эрэгтэй, эмэгтэй хvний vсний засалтын хэв маяг нь жингээрээ ялгагддаг байв. Хаан бvр дээд эрх мэдлийг гартаа авмагц vсний шинэ хэв загвар бий болгож тэрчилэн хаадын хатад өвөрмөц vсний хэв маягаар гангардаг байв.

Фаюмын хөрөг зургуудыг банз дээр зурдаг байсан ч зотон даавуун дээр зурж жижиг банзанд наасан хөрөг зургууд цөөнгvй олджээ. Хөрөг зургийг наахад хуш, пиния (итали нарс), агар зэрэг ялзрах нь харьцангуй гайгvй мод ашиглаж байжээ.

Фаюмын хөрөг зургуудын дийлэнхийг энкаустика буюу лаваар будах гэсэн эртний аргаар хийдэг байв. Будгийг банзан дээр урьдчилан тэгшлэлгvйгээр нялна. Дараа нь зураачид янз бvрийн хэмжээтэй бийр, цестр буюу vзvvртэй жижиг хvрээтэй халаасан төмөр гол ашиглан хөрөг зургийг зурна.

Хөрөг зураг зурах нь маш хэцуу, адармаатай ажил байв. Амархан хатдаг шингэрvvлсэн лав будгийг банзан дээр тэр даруй жигд тараан тvрхэнэ. Алдаа гаргавал засаж залруулах боломжгvй. Шингэрvvлсэн лав будгийг банз дээр жигд тvрхэж чадвал тэгш, гоёмсог өнгөтэй гадаргуу бий болно.

Фаюмын хөрөг зургуудын дэлгэц нь бараг бvгд адилхан, хvрэн, саарал өнгөнөөс цэнхэрдvvсаарал туяатай ажээ. Энэхvv тунгалаг, гэгээлэг өнгө нь хожим нь vхсэн хvний царайг билэгдсэн гэх vv цайвардуу өнгө болон хувирчээ. Фаюмын хөрөг зургууд нь хичнээн гоёмсог сайхан ч занданшуулсан шарилтай холбоотой ёслолын зориулалттай бvхий уран бvтээл байсан билээ. Ийм учраас грек-ром-египетийн холимог урлаг болох фаюмын хөрөг зургуудад хvний нvvр царайг голдуу идэр залуу байдлаар дvрсэлдэг байжээ. Египет улсад анхандаа хvний нvvр царайг дунд, ахмад настай байдлаар зурдаг байсан бол хожим нь ихэнх тохиолдолд нvvрэндээ инээмсэглэл тодруулсан залуу зандан эр хvн байснаар дvрсэлдэг болсон байна.

Финландын Копенгаген хотын музейд хадгалагдаж байгаа фаюмын хөрөг зураг болон АНУ-ын Бруклин хотын музейд байгаа Деметрий гэгч нэртэй хvний хөрөг зурагт ухаан, зориг төгөлдөр идэр залуу эрийн нvvр царайг гаргасан байдаг ч бичмэл эх сурвалжаар бол тэр хоёр эрэгтэй хvн, их өндөр насандаа өөд болсон хvмvvс байжээ.

ОХУ-ын Москва хот дахь А.С.Пушкиний нэрэмжит Дvрслэх урлагийн музейд байгаа эрэгтэй хvний хөрөг зурагт Египетийн шашны сэдэвтэй зураг зурдаг дэгийн дагуу эртний египетийн занданшуулах vйлийн бурхан, нөгөө ертөнцөд хөтлөн хvргэгч Анубисийг дvрсэлсэн бий. Тус музейд мөн хадгалагдаж байгаа "Залуу эрийн хөрөг" зурагт бор царайтай, хөөрхөн залууг дvрсэлжээ. Нvvр царайны шийдвэрлэг дvр төрх, хурц харц, том гялалзсан нvд зэрэг нь зоримог эр болохыг нь гэрчилнэ.
Хvрлээр цутгасан юм шиг харагдах тод зураасаар гаргасан дvр төрхийг цагаан, хар-хvрэн, хар гэсэн сөрөг өнгvvд хослуулан зурсан нь зурагт дvрсэлсэн эрийн дотоод мөн чанарыг улам тодотгож байна. Энэ хөрөг зургийг оршуулгад зориулан бvтээсэн ч зургийн алтан дэлгэцийг банзыг занданшуулсан шарилын нvvрэн дээр байрлуулсаны дараа хийсэн бололтой.

Comments 

 
#2 Leslie 2020-12-03 03:37
Hello there! This is my first visit to your blog! We are a team of volunteers and starting a
new initiative in a community in the same niche.
Your blog provied us useful information to work on. You hav done a extraordinary job!

Fond de investiții Cipru website: http://jp.un-wiredtv.com/index.php/member/940255/ fond de investiții
Quote
 
 
#1 Salvador 2020-11-22 15:47
An outstanding share! I've just forwarded this onto a cowsorker who had been conducting a little
homework on this. And he actually bought me dinner duue to the fact that I
found it for him... lol. So let me reword this.... Thanks
for the meal!! But yeah, thanks for spending some time to talk
about thjs topic here on your site.
казино elslots официальная мобильная версия site: http://forum.monferraglia.it/member.php?action=profile&uid=244252 elslots казино на деньги
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ