Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Помпейн ханын зураг

Помпейн ханын зураг

 Ромчуудын уран зургийн анхны бvтээлvvд нь анхны дууриах загварууд болж байсан этрусчуудын туурвилтай их адилхан байдаг. Эртний ромын зураачдаас Пиктор ("Зураач") хочтой Фабий гэсэн ганцхан зураачийн нэр л бидний vед хадгалагдан иржээ.

 

Уран зураг нь дорд хvмvvсийн эрхлэх ажил, патриций язгууртны нэр төрийг гутаадаг гэсэн vзэл бодол ноёрхож байсан vед Фабий язгууртан гаралтай ч байгалиас заяамал авьяас билигтээ хөтлөгдөн зураг зурдаг байжээ гэж эрдэмтэд vздэг юм.

Байлдан дагуулсан Грек орноос олон тооны зураг, баримлыг хvмvvс ил далд зөөх болсон vеэс Ромд урлагт хандах хандлага өөрчлөгдөж хамгийн ядуу патриций язгууртан ч гэр орноо урлагийн бvтээлээр чимэглэхийг зайлшгvй шаардлагатай зvйл гэж vздэг болжээ.

Италийн эртний Ром, Капуя зэрэг хотуудын халуун усны газар, бунхны балгасын малталтын vед хуучныг судлаачид, эрдэмтэд ромын уран зургийн зарим бvтээлийг олж нээжээ. Гэхдээ тэртээ дээр vеийн зураачдаас Пакувий (Манай эриний өмнөх 200 он), Турпилий гэсэн хоёрхон зураачийн нэрийг л тодруулж чаджээ. Тэд халуун усны газар, нийтийн байшин, ордон шилтгээний ханын зураг зурж байснаас Турпилий нь солгой гараараа зураг зурдаг байжээ.

Христосын шашин тvгэн дэлгэрсэн эхний жилvvдийн ромын уран зургийн дурсгалуудыг Везувий галт уулын нуранги дороос олжээ. 63 онд Помпей хотод газар хөдөлж нилээд олон байшин барилга нуржээ. Гэвч Тиррен мөрний эрэг дээр тэнгисийн долгио харж тайвширч эрэг дээр нь халуун наранд ээгдэн тааваараа амарч vржил шимтэй хөрснөөс нь баялаг ургац авч дассан хотын иргэд дахин давтагдаж болзошгvй газар хөдлөлтийн аюулыг эс тоон Везувий галт уулын бэлд амар жимэр амьдран суусаар байлаа. Гэтэл 79 онд галт уул дэлбэрч италийн ид цэцэглэж байсан Помпей, Геркаланум, Стабий гэсэн гурван хотыг vнсэн товрог болгож газартай тэгшилжээ.

Неаполитаны Кампанье болон Капуя зэрэг том хотууд уран сайхны vнэт эрдэнэсээрээ жижигхэн Помпей хотоос хол давуу байлаа. "Мөнхийн хот" Ром тэрчилэн Ромын эзэнт гvрний зах хязгаарын Сирийн Антиохия, Египетийн Александрия гэх зэрэг олон том хотуудад эллиний, египетийн гэсэн хоёр хvчирхэг соёл зэрэг цэцэглэн хөгжиж байлаа. Гэвч аугаа Ромоос Колизейн задгай театрын балгаснаас өөр юу ч vлдсэнгvй, эртний Антиохия, Александрия хотууд сураггvй алга болжээ.

Чухам ийм учраас Помпейн ханын зураг нь эртний ертөнцөд сvм хийд, орон сууцны байшинг хэрхэн чимэглэж байсан тухай хvн төрөлхтөний мэдлэгийн эх сурвалж болж байдаг юм. Помпейн болон Геркуланумын ханын зургууд олдоогvй байсан бол эртний ромын уран зургийн ханын чимэглэлийг талаар бид юу мэдэхгvй байх байсан билээ.

Тэртээ дээр vеийн vнэт өвөөс Веттиев ордон, Эмгэнэлт яруу найрагчийн ордны ханын зураг шилдэгт тооцогддог. Тэдгээр ханын зураг нь vнэндээ бол ханатай огт холбоогvй, жаазанд суулгасан төгс зохиомжууд байсан юм. 1894-1895 онуудад хийсэн малталтаар нээсэн Веттиевийн ордон нь Помпей хотын язгууртнууд суудаг нам гvм хороололд байрлаж байжээ. Уг ордноос олдсон тамга, гаднах хананд байсан зургаас нь уг ордны эзэд нь боол байснаа чөлөөт иргэд болсны дараа ихээхэн хөрөнгөжиж уг эртний шилтгээнийг худалдан авсан Веттии Реститут, Авл Веттии Конвива зэрэг Веттиевийн ах дvvс, хамаатан садангууд байсныг нь тогтоожээ. Тvрvvчийн эзэд нь зарим хэсгийг нь тохижуулж байсан ордныг шинэ эзэд нь өөрсдийн таашаалд нийлvvлэн өөрчилж гоёл чимэглэл нэмж хийжээ.

Ордны гол эзэн Веттии 63 оны газар хөдлөлтийн дараа шилтгээнээ өргөжvvлж зарим танхимыг нь уран зургийн галарей болгож тэдгээрт "Дедал, Пасифая", "Галт дугуйнд хvлэгдсэн Иксион", "Диркийг шийтгэсэн нь", "Пентеягийн vхэл" зэрэг домгийн сэдэвтэй зургуудыг тэгш өнцөгт жаазанд суулган хананд өлгөсөн байжээ.
Ордны жижиг хоолны танхимд зvvн хананы голд енөөдөр дэлхий даяар алдартай "Могойг боож байгаа Геракл" зураг өлгөөстэй байжээ.
Танхимын шалыг нь чимэглэсэн шилтгэмэлд гартаа баг барьсан яруу найрагчийг дvрсэлсэн байснаас улбаалан Эмгэнэлт яруу найрагчийн ордон нэр бий болжээ. Яруу найрагчийг тойрон зогсож байгаа жvжигчид хошин жvжиг тоглохоор бэлтгэж байна. Шигтгэмэлийн хар-хvрэн дэлгэцийг баглаа цэцэг, туузуудаар чимэглэсэн гурван хавтанд цэнхэр багнауудаар хуваажээ. Ордны хаалганы босго дээр уяатай нохойны дvрс, "Cave canem" ("Урдаг нохой!") гэсэн бичээс бvхий шигтгэмэл суулгасан байна.

Эмгэнэлт яруу найрагчийн ордны бvх тасалгааны хананд байгаа зургуудыг Неаполь хотын Vндэсний музейд шилжvvлэн байрлуулжээ. Тэдгээр зургуудаас "Венера эм бурхан ба дурлал", "Хаягдсан Ариадна бvсгvй", "Ахилл, Брисеида хоёр" зургууд нь зохиомж, илэрхийлсэн утга санаа, өнгөний хослоороо бусдаасаа онцгойрдог. Бурхад, баатрууд оршин суудаг домгийн ертөнцөөс эртний зураачид ханын зургийнхаа дийлэнх сэдвийг олж авдаг байжээ. Помпейн ханын зургууд нь грекийн уран зургийн он цагийн уртад алга болсон алдарт зургуудын хуулбар байсан. Тийм учраас тэдгээрийн vнэ цэнийг юугаар ч хэмжишгvй билээ.

Артемида эм бурханд зориулж Микений Агамемнон хааны охин Ифигения бvсгvйгээр тахил өргөсөн тухай домгийн сэдэвтэй "Ифигения бvсгvйгээр тахил өргөсөн" ханын зураг нь Эмгэнэлт яруу найрагчийн ордны шилдэг ханын зургуудын нэг мөнөөс мөн билээ.

Эгийн тэнгисийн нэгэн арлын ариун төгөлд амьдран байдаг хайртай бугыг Агамемнон хаан алсанд Артемида эм бурхан гомдон хилэгнэжээ. Тэгээд Агамемнон хаан нийт Гоек орны тусын тулд Артемида эм бурхныг номруулахын тулд төрсөн охиноороо тахил өргөхөөс өөр аргагvй болжээ.

Ифигения бvсгvйгээр тахил өргөх ёслолын vед Агамемнон хаан цэл залуу төрсөн охиныхоо vхлийг харах зориг хvрсэнгvй, толгойдоо алчуур углажээ. Тайлгач Калхас тахилын хутга авч тахилын ширээн дээр vхлээс vл эмээн ихэмсэг зогсож байгаа Ифигения бvсгvйг алахаар далайтал гэнэт гайхамшигт vйл явдал болж Артемида эм бурхан Ифигения бvсгvйг хулгайлан авч оджээ. Калхасын хутганд марал гөрөөс оногдож цусаа асгаруулан татвалзан vхжээ.

Энэ ханын зурагт vнэгэн зальтай Одиссей, Диомед хоёр Ифигения бvсгvйг сугадан тахилын ширээ рvv авч явна. Тэрчилэн хоёр нохой дагуулсан анчин Артемида эм бурхны жижиг баримал байрлуулсан баганын дэргэд, охиныхоо цаазлалтыг харахаас айж толгойдоо даавуу углан зогсож байгаа Агамемнон хаанаас охин Ифигения нь амь өршөөхийг гуйж байна. Ханын зургийн баруун хэсэгт толгойдоо цэцгэн баглаа ороосон тайлгач Калхас баруун гартаа болгино кинжаал хутга, нөгөө гартаа хуйг нь барьчихсан зогсож байна. Тvvнийг нvд нь бvлтийчихсэн, ид цэцэглэж байгаа бvсгvйгээр тахил өргөх ёстой эсэхдээ тээнэгэлзэн шийдвэрлэг бус байдалтай байгаагаар дvрсэлжээ.

Зургийн дээд хэсэгт vvлэн дунд сум барьсан Артемида эм бурхан, тvvний тушаалаар Ифигения бvсгvйн оронд тахил өргөх марал гөрөөсийг лус охин тэнгэр авчирч байна. Ийнхvv эцсийн агшинд Ифигения бvсгvй амь аврагдаж vvлс хөлөглөн Таврида хvргэгдэж байна.

IY зууны vеийн грекийн зураач Тиманф энэ сэдвээр зураг туурвисан гэж нэрт тvvхч Плиний бичиж vлдээснийг иш vндэс болгож Помпейн ханын зураг нь тэр зургийн хуулбар бололтой гэж зарим эрдэмтэд vздэг.
Энэ ханын зургийн таван гол баатрыг нэгэн хавтгай дээр байрлуулж зургийн баруун талд байгаа Одиссей, Диомед, Калхас гурвыг нэгэн налуу шугамд дvрсэлжээ. Ифигения бvегvйн хөлийг зураагvй орхисны учрыг судлаачид, эрдэмтэд одоо болтол нэг мөр тайлбарлаж чадаагvй байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ