Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Жоттоди Бондоне (1266-1337)

Жоттоди Бондоне (1266-1337)

Жоттоди Бондоне (1266/1267-1337)
Жотто ди Бондоне хэзээ төрсөн нь тодорхойгvй ч тvvний хvvхэд насны тухай домог байдаг. Арван настайдаа Флоренц хотын ойролцоо хонь хариулж явахдаа хавтгай хадан дээр хурц vзvvртэй чулуугаар хонийг яг адилхан зурж байхыг нь

 

"италийн урлагийн эцэг" гэж нэрлэгддэг зураач Чимабуэ санамсаргvй хараад мэл гайхаж эцгээс нь зөвшөөрөл авч хvvг дагуулан Флоренц хот руу дагуулан явжээ. Зарим судлаач энэ vйл явдлыг зөвхөн домог гэж vздэг хийгээд Дантегийн зохиолын нэр нь vл мэдэгдэх нэгэн тайлбарлагч Жотто хvvгийн хvvхэд насны тухай шал өөр хувилбар бичиж vлдээсэн бий. Тэр хувилбараар эцэг нь Жотто хvvг ноосон эд зvйлсийн худалдаачинд туслахаар оруулжээ. Хvv ажилдаа ирж буцах замдаа Чимабуэ зураачийн урлангийн өмнө саатаж тэнд дэлгэн тавьсан зургуудыг хэдэн цагаар харж зогсдог байжээ. Тэгээд хvvгийн гоц авьяасыг мэдэрсэн зураач Чимабуэ тvvнийг шавь болгон авчээ.

Сайн багштай учирсан авьяаслаг хvv ур чадвараа төгөлдөржvvлж төдсөнгvй багшаа давж гарчээ. XIII зуун хvртэлх vеийн христос шашин шvтдэг зураачид Эх Дагина, сахиусан тэнгэр, шашны vйл явдлыг л зөвхөн дvрсэлдэг, байгаль дэлхийг зурахыг нvгэл гэж vздэг байсныг Жотто хvv эс тоож хуучин хэвшмэл хэлбэрvvдийг таягдан хаяжээ. Тэрбээр туурвиж байгаа ханын зургууддаа урьд нь огт тоодоггvй байсан уян налархай байдлыг оруулж амьд дvр төрх, зан ааль, тод нvvр царайг гаргах болжээ.

Тэрчилэн хөдөлгөөнгvй дороо зогсож байгаа дvрvvдээс татгалзаж зургийг "хөдөлгөөн"-тэй болгож хэвшмэл алтан дэлгэцийн оронд байгалийн дvрслэл зурдаг болжээ. Жотто хэдэн зууны турш мартагдаад байсан хөрөг зургийн урлагийг сэргээжээ. Тийм ч учраас зарим судлаач тvvний уран бvтээлийг Италийн Сэргэн мандалтын гарааны цэг гэж vздэг юм.

Падуя хотод Жотто зураачийн олон зураг хадгалагдан бидний өнөө vе хvрчээ. XIV зуунд тус хот хоорондоо дайтагч хоёр хотын дунд оршдог ч харьцангуй тайван, бие даасан суурин байжээ. Их сургууль, тvvний алдартай төгсөгчдөөрөө Европ даяар мандаж байв. Нэрт уран барималч Николо Пизаногийн төслөөр Гэгээнтэн Антоний Падуанскийд зориулсан сvрлэг сvм боегосон нь асар том хэмжээ, гоёмсог байдлаараа Венеци дэх Гэгээн Маркийн сvмтэй эн зэрэгцэж байв.

Падуя хотод эртний ромын задгай театрын балгас бас бий. Уг балгас болон тvvний эргэн тойрны газрыг хотын толгой баян гэр бvлийн нэг болох худалдаачин Энрико Скровенья худалдан авч шилтгээн барьж луйврын хэргээрээ зартай эцгийнхээ муу нэрийг мартуулахын тулд шилтгээнийхээ хажууд жижиг сvм бариулжээ. 1303 онд барьсан Capella Arena нэртэй уг сvмийн гадаад дvр төрх нь маш энгийн хийгээд тухайн цаг vеийн шилдэг зураачийн хувьд Жоттог уг сvмийн ханын зургийг зуруулахаар урьжээ. Зарим судлаач Жоттог ханын зургийг зурсан төдийгvй сvмийн барилгыг барьсан гэж зарим судлаач vздэг. Тэр дvгнэлтийг vгvйсгэх хэцvv ч дотоод орон зай болон ханын зургуудын бичлэг нь адилхан болох нь судалгаагаар нотлогджээ.

Тэр vед Падуя хотод их яруу найрагч Данте байсан нь тус хотын архивт хадгалагдаж байгаа баримтаар баттай нотлогддог. Тийм ч учраас их найрагч, зураач хоёрын уулзалтыг ханын зурагт дvрсэлсэн байдаг. Тэр ханын зурагт Жотто гартаа бийр барьчихсан зогсож дэргэд нь тvvний эхнэр нь хvvхдvvдийнхээ дунд ямар нэгэн зvйл нэхэж байна, Данте ханын зургийн бэлэн болсон хэсгийг бахдан харж зураачийг бишрэн талархаж байгаагаа илэрхийлж байна.

Эрт дээр цагт ханын зургийн агуулгад маш их анхаардаг байжээ. Падуя хотын сvмийг Эх Дагина Марияд зориулж боегосон ч ханын зургийн гол хэсэгт Аврагчийг дvрсэлжээ. Ханын зургийн доод хэсэгт "Сайн vйлс" хэсэгт Эх Дагиныг зурж довжоон дээр Сайн vйл, Муу явдал, хээ угалзны хажуугаар Хуучин Гэрээнд өгvvлсэн vйл явдлуудыг дvрсэлжээ.

Ханын зургуудыг хөндлөн хануудад гурван хэвтээ эгнээгээр байрлуулж эгнээ бvрийг босоо шугамуудаар хэд хэдэн хэсэгт хуваажээ. Зураач Жотто ханануудын өндөр болон зурсан хvмvvсийн хоорондын тэгш хэмийг ончтой олжээ. Сvм дотор орсон хvн бvр уран барилга болон уран зургийн төгс зохицолдоог бишрэн магтаж уран барилгачийн санааг зураач уншин тайлж цааш нь vргэлжлvvлсэн мэт сэтгэгдэл төрнө.

Capella Arena сvмийн дотоод чимэглэл нь энгийн мөртөө сvрлэгтов тодорхой байдлаараа их өвөрмөц, өөрөөр хэлбэл өндөр өргөн гэгээн орон зай нь сvмийн барилгын урд талын нарийхан дугуй цонхнуудын дунд зэргийн гэрэлтvvлэгтэй донжтой хосолсон байдаг. Алтан одод гялалзан анивчсан хар-хөх тааз, сvмийн хананаас өндөр нуман хаалгаар тусгаарласан гvнд байрлуулсан тахилын ширээ байх хийгээд энэ бvхний дунд Эх Дагина тvvний тэнгэрлэг Хvvгийн амьдралын vйл явдлуудыг харуулсан ханын зургууд оршино.

Хvндтэй суудал дээр Аврагч заларч тvvний хоёр талд хоёр охин тэнгэр сууна. Цэвэр ариун vйлсийг билэгдсэн алтархаг өнгөтэй далавчтай амьтад дvvлэн нисэж эдгээр бvх ёслол төгөлдөр дvрслэлээс "Бурхны алдар бадартугай!" гэсэн vгс цуурайтаж байгаа мэт санагдана.

Vзэгчийн харц ханын зургийн төв хэсгээс Ариун тvvхийн vйл явдлыг өгvvлсэн хэсэг рvv өөрийн эрхгvй шилжинэ. Эх Дагинын эцэг эхийн амьдралын vйл явдлуудыг дvрсэлсний дараа тvvний өөрийнх нь намтрыг төрсөн болон хvvхэд насны vйл явдлыг гаргажээ. Ялалтын хаалга дvрсэлснээс цааш Аврагчийн тvvх залгана. Аврагчийн гайхамшигт Төрөлтийн тухай "Марияг Елизавета эргэсэн нь" тэрчилэн Аврагчийн мөдхөн болох vхлийн тухай "Иудийн урвалт" зураг байна. Доох нь хэсэгт гантиган довжоо дагуу Сайн vйл, Муу явдал хоёрыг зэрэгцvvлэн зурсан байна. Сайн vйл дагасан хvн даваажинд уригдана, муу vйл шvтсэн хvнийг чөтгөр тамд хvчээр аваачна. Жотто "Уур хилэн" зурагтаа дvрсэлсэн шиг муу явдлыг энгийн байдлаар гайхамшигтай хурц зурсан зураач тvvнээс хойш төрөөгvй билээ.

Vзэгч сvмийн таазыг хараад бvхнийг хамарсан зохиолын оршилыг л зөвхөн vзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Алтан одод анивчин байгаа цэнхэр тэнгэрийн гvнд медальон дотор тэнгэрлэг Хvvгээ тэвэрсэн Эх Дагина Марияг дvрсэлжээ. Тэрбээр Аврагчийг мөн гартаа ном барьснаар гаргаж булангуудад нь зөнч нар, хажуу талбайнуудад нь Христийн өвөг дээдсийг зуржээ. Ийнхvv олон дvрслэлийг нэгэн нийтлэг vзэл санаа болгон хувиргажээ.

Зураач Жотто гоо сайхны гоц мэдрэмжээрээ бvх дvрслэлийг тусдаа бие даасан хэсгvvд болгон хувааж уран сэтгэмжээрээ бvх дvрслэлийг тодорхой vйлдэл хийж байгаагаар гаргажээ. Ийм учраас энэ ханын зураг нь сонгосон тодорхой сэдвээр бvтээсэн анхаарал татахуйц дvрслэлvvд биш чухамдаа дэлхийн аугаа vйл явдлуудын тухай дэс дараалалтай хvvрнэл ажгуу. Жотто ард тvмний тодорхой төлөөлөгчид болох тагтаа шиг хорон далд бодол санаагvй, хvvхдvvд шиг цайлган жирийн vзэгчдэд энэ зургаа зориулсан учир уг зургийн хvvрнэл нь энгийн гэнэн юм гэж зарим судлаач vздэг тал бий.

Нэг дэх ханын зурагт "Иерусалим хотод оршин суудаг сайн санаат Иоаким тvvний эхнэр Анна нар дэр нэгтгэснээс хойш Бурханд хандаж vр сад бэлэглэхийг гуйж 25 жилийг ардаа vджээ. Бурхны таалалд нийцэх гуйлт гаргаж чадсангvй гэж Иоаким бодож хvvхэдтэй эцэг хvнээр Бурханд тахил өргөхөөр шийдэж сvмд очиж саналаа хэлэхэд хамба лам зөвшөөрсөнгvй төдийгvй сvмээс хөөн туужээ. Гомдож харамссан унасан Иоаким хөдөө очиж малчин болохоор хотоос гарч байна." гэсэн агуулгыг гаргажээ.

Жотто энэхvv алдарт бvтээлээ туурвихдаа алдарт "Protoevangelion", "Гэгээн Мариягийн гэрээ" судруудыг ашиглаж тэрчилэн "Ариун гэр бvл" зохиолын бvрэн агуулгыг гаргаж ХIV зууны эхээр Умард Итали нутагт зохиогдсон судруудыг гvнзгий судалж ханын зургуудынхаа сэдвvvдийг сонгосон байна.

Зохиомжийн хувьд хамгийн шилдэг нь "Хөл угаалт" ханын зураг болжээ. Уг зураг дээр бvх найдангууд байна, найдан Иудийн толгой дээр гэрэл цацарч байгаа нь тvvний сэтгэлд чөтгөр арай нэвтэрч амжаагvй байгааг гэрчилнэ. Өвдөглөн суусан Христ найдан Петртэй ам мурийж байгааг зураач маш ончтой гаргажээ.

Мөн тийм хvчтэй сэтгэгдлийг "Цовдлолт" ханын зураг төрvvлдэг. Олонхи зураач цовдлуулж байгаа Христийг амьд сэрvvн, хөлийг нь хадсанаас шаналан зовж байгаагаар, шарх нь сэдэрч цус шvvрч байгаагаар голдуу дvрсэлдэг байсан атал Жотто сэтгэл сэртхийм бvх дvрслэлийг таягдан Христ амьсгаа хурааж толгойгоо хажуулдан унжуулсан байдлаар зуржээ. Тэрбээр Аврагчийн хөлийг нэг хадаасаар хадсан дvрслэлийг анх гаргажээ. Энэ бол Аврагчийн цовдлолтын тухай христосийн шашин шvтэгчдийн сэтгэлд нийцсэн төгс илэрхийлэл болсон юм. Шавь нар нь багшийнхаа бий болгосон дvрслэлийг огт өөрчилж байсангvй ажээ.

Жотто зураач зургийнхаа vзэгчдэд vзvvлэх нөлөө, бодит дvрслэлийг гаргахын тулд заримдаа гоо сайхны зарчмаас ухарч байсан удаатай. Тухайлбал гашуудан цөхөрсөн Гэгээнтэн Магдалина Аврагчийг тэврэхээр хэрээс рvv ухасхийж хувцас нь мөрнөөс нь гулсан хөлийнх нь дэргэд давхарлан унаж байна. Энэ дvрслэл тун эвгvй ч vзэгч Гэгээнтэн Магдалина харууслаас болж бvхнийг умартаж байгааг шууд ойлгодог.

Италийн суут зураач Жотто ди Бондоне дундад зууны vеийн хэвшмэл загвараас эрс татгалзаж шашны сэдэвтэй зурагт газрын эхлэлийг зоримог оруулж улам vнэмшилтэй богосноороо алдартай билээ. Флоренц хот дахь цацар сvмийн хонхны зохиогч хийгээд 1320-125 онуудын орчим тус хотын Санте-Кроче сvмийн дотоод чимэглэлийг хийсэн нь сvрлэг зохиомж, дvрvvдээрээ одоо ч урлаг сонирхогчдын бахархлыг төрvvлсээр байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ