Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Арнольфиний гэр бүлийн хөрөг

Арнольфиний гэр бүлийн хөрөг

Ян Ван Эйк (1390-1441)
"АРНОЛЬФИНИЙН ГЭР БVЛИЙН ХӨРӨГ"

Бельгийн Ватерлоо тосгоны дэргэд болсон алдарт байлдаанд английн армийн хошууч Гейг шархдахад Брюссель хотын нэгэн айлд сувилуулахаар хvргэжээ. Хошууч Гейг айлд хэвтэн асруулж байхдаа орны нь ард өлгөөстэй нэгэн зургийг харж баясаж

 

байгаад эдгэрч нутаг буцахдаа уг зургийг дурсгал болгон бэлэг болгон өгөхийг гэрийн эзнээс хvсчээ. Одоо тэрхvv зураг Лондон хотын Уран зургийн галарейн чимэг болж байна. ХV зууны дунд vеэс бяцхан Голланд улс аж vйлдвэр тааруу хөгжсөн ч хvн амын баян чинээлэг байдлаараа хөрш зэргэлдээ бусад орноос илvv байлаа. Иймд дэлхийн өнцөг булан бvрээс янз бvрийн бараа, бvтээгдэхvvн дvvрэн ачсан усан хөлөг онгоцууд ирж хотын гудамж, талбайд олон хэлийн яриа хөөрөө хадна.

Далайн эргийн Брюгге хотын усан боомт дахь олон том агуулахад цэмбэ, ноосон даавуу пиг дvvрч иймд хотын оршин суугчид зөвхөн баяжих хvслээр амьдарч урлагийг эс хайхарч байгаа мэт санагдана.
Тус хотод нартай сайхан өдөр цөөн, тиймд италийнх шиг урин дулаан сайхан байгаль vгvй, эртний байшин, сэргэн мандалтын vеийн хөшөө дурсгал, vе дамжсан зураач байхгvй. Гэвч энэ хотын цэмцгэр байшингуудын нэгэн дотор ах дvv Иоганн, Губерт ван Эйк тэдний эгч Маргарита гээд л бие биентэйгээ их адилхан гурван залуу сvмийн захиалгаар зураг зурж цаг завгvй ажиллана. Зурагт дvрсэлж байгаа лам, гэгээнтнvvдийн царай нь Брюгге хотын гудамж, талбайд тааралдаж зөрөх хvмvvсийг санагдуулна.

Гэхдээ тэдний зурж байгаа зургийн тод өнгө, гvн сvvдэр нь vзэгч бvрийн гайхаш бахархлыг төрvvлнэ. Ах дvv Эйк нарын уран бvтээлийн нууц, бахархал болох энэ нээлтийг өнөө vеийнхэн ижил дасал болсон болохоор огт анзаардаггvй, санадаггvй билээ. Чухамдаа тэр vед ах дvv Эйк нар тосон будгийг боловсруулахад хэрэгтэй химийн холимог бий болгосон нь эхлээд Италид дараа нь бvх дэлхий даяараа таржээ. Гэхдээ П-IV зуунуудад эртний грекийн зураачид лавын будагт маалингын болон самрын тос нэмж хольдог байсныг судлаачид одоо тогтоожээ.

Бага дvv Иоганн (Ян) нь уран зургаас гадна хөрөг зураг зурдаг байжээ. Энэ суут зураач маш даруу хvн байсан учир зураг дээрээ "Би чадах чинээгээрээ зурлаа." гэж бичдэг зуршилтай байв. Тухайн vеийн европийн уран зурагт гоц vзэгдэл болсон "Арнольфиний гэр бvлийн хөрөг" зургаа 1434 туурвижээ. Дэлхийн уран зургийн тvvхэнд анх удаа хvмvvсийг өдөр тутмын амьдралд нь шашны ямар нэгэн сэдвээс ангид дvрсэлснээрээ энэ зураг их алдартай билээ.

Италийн Лукки хотын Портунари пvvсийн төлөөлөгчөөр Брюгге хотод сууж байгаа худалдаачин Жованни Арнольфин тvvний залуу эхнэр хоёрыг энэ зурагт дvрсэлжээ. Баяр ёслолын, vнэтэй цайтай гоё хувцас өмссөн хос ихэмсэг, баяр хөөртэй зогсоно, царай нь төв төвшин, гvн бодолд дарагдсан ажээ. Анх харахад жирийн нэгэн хосын хөрөг зураг юм шиг, гэхдээ илvv анхааралтай ширтэхэд амьдралын бодит vнэн нvдний өмнө тодорч сэтгэл булаана. Эхнэр нь гараа нөхрийнхөө гар дээр тавьснаар нь бол гэрлэж байгаа бололтой.

Тохилог тасалгааны гvнд байх дугуй толинд зурагт дvрслэгдээгvй ч энэ тасалгаанд байгаа хоёр хvн бас харагдана. Тэр хоёр хvний нэг нь зураач Ян ван Эйк гэж зарим судлаач vздэг.
Энэ зургийг туйлын нарийн хянамгай, бvх зvйлийг сэтгэлээ гаргаж зуржээ. Дvрслэгдсэн бvх зvйл билэгдлийн утга учиртай. Vvнд нохой vнэнч байхын, шалан дээр байгаа хос шаахай нь гэрлэж байгаа хосын салшгvй нэгдлийг, хувцасны сойз нь цэвэр цэмцгэр байхыг, эрх нь сайн сайхан vйлсийг, товгор толь нь ертөнц нээлттэй, илэн далангvй байхыг билэгдэж байна. Мөн амтат жимс нь диваажингийн цэцэрлэгийн vр жимсийг, алим нь нvглээс ангижрахыг билэгдэж байна.

Энэ зурагт худалдаачин хvний даруу төлөв ахуй байдал, жирийн хvмvvсийг дvрсэлснээр уянгалаг дvр төрхийн эх сурвалж болж нидерланд, голландын урлагийн хөгжлийн ирээдvйн дардан замыг тодорхойлон заасан юм. Нидерланд бол грекийн урлагийн нөлөө тусаагvй, уран зураг бие даан хөгжсөн цорын ганц орон юм.

Энэ зураг Лондонгийн Vндэсний уран зургийн галарейд зохих байраа эзлэх хvртэл урт удаан зам туулжээ. XYI зууны эхээр Нидерландын амбан захирагч Маргарита Австрийская уг зургийг эзэмшиж байсан бол хожим нь XYIII зууны сvvлчээр Мадрид дахь Хааны ордонд хааны өглөө хувцсаа өмсдөг тасалгааг нь чимж байв. Наполеоны аян дайны vед нэгэн генерал уг зургийг Брюссель хотод аваачсаныг хошууч генерал Гейг 1815 онд бэлгэнд юмуу эсвээс худалдан авч Англид авчирч 1842 онд Vндэсний галарейд бэлэг болгон шилжvvлжээ.

Энэ зургийн талаархи маргаан өнөө vед ч vргэлжилсээр байна. Нэг хэсэг нь энэ бол зураачийн өөрийн хөрөг зураг гэж зvтгэнэ, зарим судлаач энэ зургийн хачин чамин байдлыг шагширна. Зургийн гол баатар болох эрэгтэй хvн тангараг өргөж байгаа юм шиг яагаад баруун гараа өргөв? Энэ гэрлэлт юм бол адислаж байгаа лам хаана байна вэ? Залуу хосын амьдралын ямар агшныг энэ зурагт дvрсэлсэн юм бол? Гэгээн цагаан өдөр унжмал дэнлvvний ганц лаа яагаад асаатай байна вэ? Толины дээрх "Johannes de Еус[ fuit hie" ("Иоганнес де Эйк энд байсан. 1432") гэсэн vгс ямар учиртай юм бол? Эдгээр асуултуудад өнөө vед одитой vнэнээр хариулах хэцvv байгаа нь эл зургийг улам илvv нууцлаг, сонирхолтой болгож байна.

Австрийн нэрт урлаг судлаач Эрвин Панофский 1934 онд "Энэ зурагт гэрлэлт биш чухамдаа сvй тавих ёслолыг дvрсэлжээ. Зургийн гол баатар болох хархvv өөдөөс нь энхрийлэн, итгэн харж байгаа улаа бутарсан хацартай сvйт бvсгvйн дэргэд ялагч мэт баяр баясгалантай зогсож байна. Тэд гоёмсог сайхан хувцасласан байгаа ч гадагшаа гарах гэж байгаа шинж тэмдэг ер алга, тэд гэртээ байна, толинд харагдаж байгаа хоёр хvний хамт ямар нэгэн зан vйлийн ёслол хийх гэж байгаа бололтой." гэсэн таамаглал дэвшvvлсэн байна.

Зураач ван Эйк ч энэ ёслолд оролцож байна. Тиймд толины дээр "Johannes de Еус[ fuit hie" ("Иоганнес де Эйк энд байсан. 1432") гэсэн vгс бичжээ. Эрт дээр цагаас хуримын ёслолын vед бамбар, асаасан дэнлvv барьж явдаг заншил байсан тул ганц асаастай лаа байгаа нь ойлгомжтой юм. Тийм бол зургийг "Арнольфинийн гэр бvлийн хөрөг" биш "Арнольфин сvй тавьсан нь" гэж нэрлэхгvй яасан юм бол?

Гэтэл английн томоохон урлаг судлаач Брокуэлл 1950 онд "Арнольфин тvvний гэргий" гэдэг хvмvvс огт байгаагvй гэж нотолж байжээ. Арнольфин гэдэг хvнийг зурсан тухай баримт нотолгоо ер байхгvй, энэ бол зураач тvvний эхнэрийн хөрөг зураг юм." гэсэн дvгнэлт гаргажээ. Vнэндээ бол Арнольфин болон тvvний гэргий хоёрыг ван Эйк зурсан, гэхдээ Арнольфин Испанид гал тvймэрийн vеэр нас барсан нь vнэн билээ. Жованни Арнольфин тvvний гэргий хоёр хvvхэдтэй байгаагvй, гэтэл зурагт дvрсэлсэн бvсгvй жирэмсэн байна.

Эйкийн гэргий Маргарита 1434 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хvv төрvvлсэн тухай тvvхэн бодитой баримт бий. Тэгэхлээр энэ зургийн гол баатар нь зураач өөрөө болж таарч байна уу? Зураачийн гэр бvлийн хөрөг зураг уу? Захилгаар туурвисан бvтээл биш гэж vv? Эдгээр бvх асуудал одоо ч нээлттэй хэвээр байна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ