Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд ХБИ-ийн холбоо улсын байцаагчийн ажлыг хийж байна

ХБИ-ийн холбоо улсын байцаагчийн ажлыг хийж байна

ХБИ

Аймгийн ХБИ-ийн холбооны тэргүүн Сүхбаатартай ярилцлаа.

- Ойрын өдрүүдэд та ажил ихтэй байх шиг байна ямар ажлууд өрнөөд байна даа?

- Говь-Алтай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай аймагт ажиллаа. Өнөөдөр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй

 

 

иргэдийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн болон бусад асуудлын хүрээнд Монгол улсын Нийгмийн хамгаалал хөдлөмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, …………………төрийн бус байгууллагын холбогдох ажилтнууд, тухайн газруудын аймгууд дахь харъяа байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн том хэмжээний баг манай аймагт ажиллаж, энэ чиглэлийн ажил байдалтай танилцан, сургалт семенар зохион байгуулж байна.  Говь-Алтай аймгаас ирсэн ХБИ-ийн иргэдийн холбооныхон манайхантай танилцан, туршлага солилцож, нөхөрсөг уулзалт зохион байгуулсан. ХБИ-ийн пара олимпийн төрөлд ордог спортын төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулсан. Түүний зэрэгцээгээр ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор тодорхой ажлыг хэрэгжүүлээд тун ч завгүй ажлууд өрнөж байна.
- Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хуулинд ямар заалтууд байдаг юм бэ? Хэрэгжилт нь тэгээд амьдрал дээр ямаршуухан байна?
- Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 111-ын 1 дэх хэсэгт байгууллага, аж ахуйн нэгжүүд ажиллагсадынхаа 25 хүн тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллуулахаар заасан байдаг . Мөн үүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн засгийн газрын тогтоол гарч, тухайн заалтыг хэрэгжүүлээгүй нөхцөлд авч ажиллуулах байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр тутамд өөрөөр хэлбэл ажиллагсадынхаа 25 хүн тутамд хөдөлмөрийн  хөлсний 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр төлөх, тэрхүү төлбөр нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орж, тус сангийн зөвлөлийн шийдвэрээр зарцуулагдах ёстой.
Манай аймгийн хувьд хууль тогтоолын энэ заалтын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Тухайлбал тоймтой томоохон байгууллагаас дурьдахад 180 гаруй ажиллагсадтай Ховд их сургууль, 314 хүнтэй зэвсэгт хүчний 123-р анги, 220 гаруй хүнтэй хилийн цэргийн отряд, 60 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүн бүхий аймгийн ХДТ-т хөгжлийн бэрхшээтэй нэг ч иргэн ажиллахгүй байгаа. Эрхбиш учрыг мэддэг, эрүүл мэндийн байгууллага гэдэг үүднээсээ БОЭТ-ийн 337 ажиллагсадын дунд хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн ажиллаж байна. Гэхдээ энэ нь хуулинд тогтоосон квотоос 3 хүнээр дутуу,  110-аад хүн ажилладаг 11 жилийн 3-р сургуульд хоёрын зэрэг ХБ иргэн ажилладаг байх жишээтэй.
-Тэгвэл манай аймгийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нэлээд мөнгө төвлөрөх боломжтой юм шив дээ? 
-Уул нь тийм л дээ. Гэсэн ч Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, төлбөрөө төлдөг байгууллага нэг ч байхгүй. Ажил болгоод явж хөөцөлдөж, удирдлагуудтай нь очиж уулзахаар янз бүрийн арга саам хэргэлэхийг хичээх юм. Тухайлбал Ховд их сургууль гэхэд манайд хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр тэтгэлэг авах эрхийг нь хасаад хаячихсан 7-8 багш, ажилчид ажиллаж байна тэднийг групппд оруулж өг гэдэг. Нөгөө талаасаа үүнийг бас үгүйсгэж болохгүй зүйл гэж бодддог.
-Мэргэжлийн комиссын дүгнэлтээр хэвийн нөхцөлд хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үзээд л хассан юм биш үү?
- Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ л эргэж харахаар зүйлүүд бас байдаг.
-Ингэхэд, тухайлбал төсвийн байгууллагуудад лав ХБИ –ийг ажиллуулаагүйгээс төлөхөд зориулсан төсөв гэж байхгүй нь магад. Тэр тусмаа хуулийг хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй нь мэдээж л дээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн нөхцөл, норм норматив, ажлын байрны тодорхойлолтын батлагдсан загвар гэж ялгаж зааглаж өгсөн юм байдаг юм уу?
- Үнэндээ бол тэр талаар би сайн мэдэхгүй байна. Ер нь бол тийм ялгаа заагтай ажлын байрны тодорхойлолт энэ тэр мөрдөж байгаа газар амьдрал дээр  лав мэдэхгүй юм байна. Энэ ч бас нөлөөлж байгаа байх л даа.
- ХБИ –ийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хуулийн заалтын хэрэгжилтийг хянах, шаардах ажлыг хуулийн дагуу хэн хийх ёстой билээ?
-Ажлын чиг үүргийнхээ дагуу бол мэргэжлийн хяналтын байцаагч нарын ажил л даа. Гэвч аймгийн МХГ энэ чиглэлийн ганцхан улсын байцаагчтай тэр байцаагч нь ХБИ-ийн асуудал байтугай бусад ажлаа дийлэхгүй байна Танай холбоо энэ тал дээр өөрөө явж ажиллаач гэж байгаа юм.
-Тэгвэл танай холбооны хүмүүст байцаагчийн эрх олгуулмаар юм биш үү? Танай холбоо ер нь байнгын ажилладаг хэдэн хүнтэй вэ?
-Шаварт унасан шарын эзэн гэгчээр яг байнгын гэх үү, энэ мэт ажлыг тогтмол хариуцан ажиллаж байдаг ганц би л байгаа. Өөр ганц хоёр хүн аваад ажиллуулая гэхээр цалин мөнгөний асуудал бэрхшээлтэй.
-За тийм байдаг байж. Холбооноос ямар ямар ажлууд зохион байгуулж, ямар үр дүнд хүрч байна?
-Хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгэм хамт олны дунд оруулж, сэтгэл санааг нь өргөхөд чиглэгдсэн олон нийтийн ажлуудыг тогтмол явуулахыг хичээдэг. Тухайлбал шатар, даам олс таталт гэх мэт биеийн тамирын тэмцээн, бас ХБИ-ийн дунд урлагийн тогтлолт зэргийг  жилд 2-3 удаа зохион явуулдаг. Энэ үеэрээ тэдэнд хэрэгтэй болон цаг үеийн мэдээллүүдийг өгөхийг хичээдэг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнхөө эрхийг хамгаалахад оролцох оролцоог  нь дэмжихэд чиглэгдсэн хууль ёс, тогтоол журмын заалт, Төр засаг болон холбогдох байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар мэдээллийг байнга өгч байвал зүгээр
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зохиож буй ажил арга хэмжээнд хэр зэрэг оролцдог вэ?
-Бид сум багийн удирдлагатай, аймгийн ХХҮХ-тэй, төрийн болон төрийн бус байгууллагын нөхөдтэй хамтраад дээр дурьсанаар ХБИ-дэд хэрэгцээтэй шаардлагатай зүйлсээр мэдээлэл өгөх, ядаж өөрсдийнхөө эрхийн талаар боломжийн мэдлэгтэй болгохын тулд төрөл бүрийн ажил зохион байгуулж, 7 хоногийн өмнөөс аймгийн телевиз, хэвлэлээр зар тараадаг ч гишүүд маань ирж оролцохдоо маш хойрго байдаг.
-Зарыг нэг бүрчилэн өөрсдөд нь хүргэхгүй бол зөвхөн орон нутгийн телевизээр зарлаад тэр бүр хүмүүст хүрэх боломжгүй шүү дээ. Аймгийн телевизээр зар явах ёстой гээд ганцхан суваг дээр зурагтаа тавьчаад суугаад байхгүй нь мэдээж биз дээ?
-Тийм нь ч тийм л дээ. Хүн бүхэндээ хүрч ажиллана гэхээр ганцхан хүн ажиллаж байгаа холбооны маань боломж ямар билээ. Тиймээс холбооны байнгын ажиллах нөхцлийг бүдүүлэх талаар төр засаг холбогдох байгууллагаас жаал дэмжлэг үзүүлвэл байдал арай л өөр болох боломж байгаа л даа.
-Манай сониноор дамжуулаад холбогдох хүмүүс, олон нийтэд хандаж юуг хэлэх вэ?
-Сүүлийн нэг жил тухайлбал 2010 онд Ховд аймгат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээг дэмжихэд чиглэгдсэн шинэлэг арга ажиллагаа өрнөж сүрхий үр дүнтэй ажил болсон нь “Мерсу кор” байгууллагаас төрийн бус байгууллагуудын дунд төслийн уралдаан зарлах журмаар халамжийн санд төвлөрдөг хөрөнгийг  энэ талын ажилд үр өгөөжтэй зарцуулах дэвшилттэй шийдлийг  амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн явдал болно. Урьд нь ийм санаачлага огт хэрэгждэггүй байсан. Өнөө жилийн хувьд ийм саналыг хүлээж авч дэмжсэнээрээ Ц.Ганчимэг даргыг тодорхой гавъяатай гэж хэлж болно. Цаашид ажлыг ийм хэлбэрээр улам өргөжүүлээсэй гэж хэлэх байна.
Хоёрт гэвэл ХБИ-ийн хөгжлийг дэмжих төрөл бүрийн ажиллагаа нэг дор явагдах боломжтой төвийг барьж байгуулах тухай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсанд манай гишүүд маш их дуртай байдаг. Үүнийг ажил болгооосой гэдгийг бас дамжуулах байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний үйлс ажилд амжилт хүсье.

Ярилцсан Г.Мөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ