Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Эрүүл аж төрөхийн тулд зөв хооллолтыг чухалчилъя

Эрүүл аж төрөхийн тулд зөв хооллолтыг чухалчилъя

С.Дорж: (Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн)

Хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны тэнцвэртэй байдалд гүн гүнзгий шилжилт өөрчлөлт гарч байна. Эдүгээ үед халдварт бус өвчний хор хөнөөл дэлхий дахинаа огцом хурдацтай өсөн нэмэгдэх болжээ. Тухайлбал судалгаанаас үзэхэд 56 сая хүн нас барсан тохиолдлын 60%, дэлхийн нийт өвчлөлийн 47%-ийг халдварт бус өвчин эзэлж байна.

 

Халдварт бус өвчний тохиолдол өндөр, цаашид улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болж байгаа юм.
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсүүд нь артертийн даралт ихсэлт, цусан дахь холестерины хэмжээ ихсэлт, хүнсний ногоо, жимс бага хэрэглэх, илүүдэл жин ба таргалалт, хөдөлгөөний хомсдол, тамхидалт зэрэг юм. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийн 5 нь хооллолт ба хөдөлгөөнтэй нягт холбоотой байна.
Хөгжиж буй орнуудад халдварт бус өвчний тохиолдол нь хөгжилтэй орныг бодвол харьцангуй залуу хүн амын дунд илэрч байгаа бөгөөд хөгжиж буй орнуудад тохиолдож буй нас баралтын 66% нь халдварт бус өвчинд ноогдож байна.
Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдолд хүргэж буй шалтгааны эсрэг нэгдмэл арга хэмжээ авч хэрэгжүүлбэл цаашид нийгэм эдийн засагт үзүүлж буй халдварт бус өвчний хор хөнөөлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Улс орнуудын хувьд халдварт бус өвчнийг тодорхойлогч хүчин зүйлс нь нэлээд төстэй байна. Илчлэг ихтэй, тэжээлийн бодисын агууламж багатай, тос ихтэй хүнс, давс, чихэр хэрэглэх, гэр сургууль, ажлын байрандаа болон амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй мөн тамхи их татдаг зэрэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлс болж байна.
Хооллолт ба хөдөлгөөн нь хүний эрүүл мэндэд дангаараа болон хавсарч нөлөөлнө. Ялангуяа таргалалтын хувьд хооллолт ба хоол тэжээлийн асуудал дангаараа нэлээд их эрсдлийг авчирдаг байхад хөдөлгөөн нь эрүүл мэндийн хувьд илүү ашигтай нөлөө үзүүлдэг байна.
Хувь хүн, гэр бүл, олон нийтийн зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг чухалчлах, буруу зан үйл, дадал, хандлагаа өөрчлөх зэрэг эерэг шийдвэр гаргахад нь туслах, чадваржуулах, урамшуулан дэмжих орчин бүрдүүлэхэд манай мэргэжлийн байгууллагууд өмнөхөөс илүү их санаачлага зүтгэл гаргаж ажиллах болсныг нөхцөл байдал шаардаж байна. Хооллолтын байдлыг сайжруулж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэнээр хүн амын өвчлөл, нас баралтыг үндэслэлтэйгээр бууруулах боломж байсаар байгаа билээ.
Хүн зөв зохистой хооллож, өөртөө тохирсон байнгын хөдөлгөөнтэй байх, тамхинаас татгалзах зэргээр эрүүл мэндийг дэмжих зан үйлийг эрхэмлэж чадвал 70, 80, 90 нас хүртлээ эрүүл мэндээ хадгалж чадахыг шинжлэх ухаан хэдийнээ нотолжээ.
Иймээс хувь хүн амьдралынхаа туршид, өөртөө тохирсон хэмжээгээр хөдөлгөөнтэй байж, хамгийн доод хэмжээгээр тооцоход 30 минут биеийн хүч дунд зэрэг шаардсан хөдөлгөөнийг долоо хоногийн ихэнх өдрүүдэд тогтмол хийснээр зүрх судасны өвчин, чихрийн шижин, бүдүүн гэдэс ба хөхний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг ажээ.
Үүний дагуу манай мэргэжлийн байгууллагууд Монгол улсын засгийн газраас  сайшаасан “Зөв хооллох, дасгал хөдөлгөөн”-ий үндэсний стратегийг үйл ажиллагааныхаа үндсэн ажил болгон цаашид хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Энэ чиглэлээр аймгийн хэмжээнд “Амны хөндийн эрүүл мэнд зохистой хооллолт”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” аяныг санаачлан тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Зөв хооллож идэвхтэй хөдөлгөөн хийснээр өрх гэр бүл өөрөө эдийн засгийн эрсдэлд оролгүйгээр эрүүл мэндээ авч явах арга байгааг иргэддээ хэлэхэд илүүдэхгүй бизээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ