Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 5"

Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 5"

Sample image

1. Үенчийн хавцал дахь нэгэн өдрийн хөрөг

Замд Таригын голын ойролцоо намаржиж буй Үенч сумын Нарийн гол багийн малчин Б.Доржынд бууж цаг, мал, нутаг  буурь, тэнгэр газрын ааш аягын талаар ярилцав.
Өнгөрсөн өвөл, хаврын зуднаар эднийх 900 гаруй малтай Нарийн голын өвөлжин гэдэг газар нутаглан цагийн хахирыг барагтаахан давжээ. Тэрээр айлуудын нэлээд хэсэг нь малынхаа 50-аас илүү хувийг алдсан байхад энэ багийнхан харьцангуй гайгүй.

Ихэнхдээ 80 орчим хувийг нь авч үлдсэн. Энэ маань манай энэ Алтайн Улаан давааны хэсэг өндөрлөг газар болоод хярт сайн гарснаас болсон байх. Манай хувьд 900 гаруй малаас 20 малын л хорогдолтой гарсан гэж байна. Ийнхүү зудыг хохиролгүй шахам давсны “нууц” нь нэгд өвөлжөө бууцаа байнга арчилж ажиллаж байснаас эхлээд цаг агаарын аяс байдал, салхи шуурганы чиг зүгээс хамааруулж малаа хэдийд нь хаана бэлчээх вэ гэдгийг сайн зохицуулсны үр дүн, хоёрт гэвэл базааж авсан өвс тэжээлийн нөөцөө зөв хувиарлаж зарцуулснаас шалтгаалсан хэмээн тайлбарласан юм. Урьд зуны хувьд газрын гарц тааруу , дөнгөж л малын хамууртай байсан бол өнөө жил ойрын 5 жилд гараагүй өвс гарч, мал сүрэг тарга хүчиндээ ханажээ. Таригын голын дагууд буй айлууд, ер нь баруун Алтайнхан малаа маллахын зэрэгцээ тариа ногоо тарьж, хурааж авсан тариагаараа гурил хийж, хэрэгцээгээ ч хангаж, тодорхой хэсгийг зах зээлд борлуулдаг товхийсэн ажил амжиргаатай улсууд. Газраа хагалах, үр суулгах, арчлах, хадаж хураах, цайруулах, боловсруулах тэрчлэн эсгий тоос хийх гээд бүх зүйлийг уламжлалт гар аргаар амжуулдаг болохоор бүтээмж жаахан багатай гэх боловч нүүдэлчний ахуй байдал аж төрөл, зан үйлийг  хадгалан үргэлжлүүлж байгаа гэдгээрээ харин ч олзуурхууштай санагдсаныг энд тэмдэглэхийг хүсэв.

Үенчийн хавцлыг өгсөөд хэсэг явтал алтны эрэлчдын майхан сууцнууд хэсэг хэсгээрээ тааралдаж эхлэв. Хавцал дотор зарим нь голын хөвөөнд зарим нь хавцлын ар хясааны хормой хэсэгт татсан тэдгээр майхан сууцнуудын гадна нэг нь нэг, хоёр нь хоёр машин, бас нэг хоёроос авахуулаад хэд хэдээрээ мотоцикл сойлгоостой. Биднийг  голын цаад талд холгүйхэн барьсан хоорондоо айл, саахалтын зайтай майхнуудын цаана сайндаа хорь гучин метрийн зайтай шоргоолж мэт бужигнах хэсэг хүмүүст дөхөж зогсохыг завдаж байтал өмнөх өндөр дэрсэн дундаас алт шигшигч (паажуур), металл эрэгч, мөн түмпэн сав ганзаглаж, ачаан дээрээ даруулсан сундалдаатай гурван мотоцикл зэрэгцэх шахам гарч ирээд эгээтэй л машинтай мөргөлдчихсөнгүй “хааз”-аа нэмэн чарлуулж, шүргэх шахан өнгөрөөд хавцал уруудаж, бас хоёр ч мотоцикл өмнөөс тулж ирсэнээ буцаж эргээд хавцлыг өгсөн давхиж одов.
Ийнүү хүний бараанаар сандран зугтсан мотоциклтэнгүүд дандаа залуучууд байсан бол арай насаар ахимаг голдуу, эрэгтэй эмэгтэй хориод хүн газраа малтах нь малтаж, шороогоо шигших нь шигшсээр ер тоосон шинжгүй. Тэдний дэргэд очиж эхлээд мэнд ус мэдэж аль газраас энд ирээд хэд хонож байгаа эрсэн зүйл олдож буй эсэх, олз ашиг хэр зэрэг буйг сонирхоход олдоц жаал ховор байна. Гэхдээ хоосонгүй гэцгээж байна. Хоёр хэсэг газарт барагцаагаар гуч дөчин метр урт талбайд хэсэг хэсэг ухсан нүхнүүд онгойн харлаж, наана цаана нь овоолгоостой шороонууд хүний хөлөөр нурж, газраар тарна. Модон хөл бүхий шороо шигших шигшүүр, үлээлгэх хөдөлгүүр бүхий (паажуур хэмээгч) төхөөрөмж, таар шуудай, түмпэн савнууд энд тэнд харагдана. Ухсан нүхнүүдээ эргүүлж булж буй эсэх, голын хөвөөнд ийнхүү хамаа бус ухаж сэндийлэх нь хэр зохистой санагдаж буйг асуухад ухсан нүхнүүдээ явахаараа булна, уул нь ингэж голын ойролцоо хамаагүй ухах нь ч буруу л даа, гэхдээ урьд нь ухчихсан байсан болохоор нь бид үргэлжлүүлж ухаж байгаа юм хэмээн ам дагуулах авч үнэн худлыг нь яахин мэдэх. Тэдгээр хүмүүсийг цуглуулан ийнхүү гол усны хөвөөнд газар малтаж, шороо шигшихээ зогсоогоод буцацгаах нь дээр гэдгийг сайтар ухуулан, гол дагууд байгаа бүх “нинжа” нарт мэдэгдэж, биднийг буцаж ирэхэд бүгд бууцгаасан байхыг сануулаад замаар тааралдсан алтны эрэлчдэд энэ учрыг ярьж хэлсээр хавцлын дундах Улаан хадны рашаанд хүрэв.            
Дотор эрхтэн ходоод гэдэс, таван цул, толгойн өвчинд нэн тустай гэх энэ рашааныг нутгийнхан болоод хаа газрынхан дээдлэн шүтэж, залбиран хүртэхийн зэрэгцээ ариун унаган байдлаар нь хамгаалахад ихэд санаа тавьдаг бололтой. Рашааны ойролцоо тэнд ирсэн хүмүүс өргөл хүндлэл үзүүлдэг овоо байх ба “үлэмжийн тансаг Үенч нутаг” гэсэн бичиг бүхий самбарыг босгожээ. Хэдий бээр сүрлэг хавцалын дундуур харгиатан урсах 5 метр  хэрийн өргөн Үенч голын хөвөөнөөс ундрагатай эл рашаан ширгэж алга болно гэж үгүй бизээ гэж бодогдох ч өнөө бидний үзсэн алтны эрэлчид зэрэг хүмүүсийн хамаа намаагүй үйлдлээс болоод рашаан бүү хэл гол усны түвшин багадаж улмаар ширгэхийг үгүй гэх газаргүй. 
Үенчийн хавцлын дагуу морин хад, могой хад, арслан хад гэх мэт өвөрмөц сонин тогтоцтой газрууд олон. Бид дахин Үенч сумын төвд очихоор Үенчийн сүрлэг хавцлын дундуур буцан уруудсан ба замд мөнөөх “нинжа” нарын олонхи нь майхан саваа буулган машин тэргэндээ ачиж, хавцал уруудан буцацгааж байв. Ийнхүү зарим нь явсан ч гэлээ өглөө өнгөрөхөд байгаагүй хэд хэдэн майхан шинээр нэмэгджээ. Тэд энд тэнд багаж “зэвсэг”-ээ суурилуулан бэлтгэж, зарим нь тээр дээр хадын оройд тэнэж явна. Тэр хүмүүстэй мөн л цаг завыг огоорон уулзаж, голын хөвөөнд алт хайж газар ухах нь тусгүй зүйл гэдгийг сануулсан ба бас заримыг нь буцаан явуулж чадав. Хад дамжин хайгуул хийж явсан хэдэн хүнийг бууж ирнэ үү хэмээн дуудтал хоёр эмэгтэй нь асга нураасаар бидний зүгт доошилсон бол бусад нь харин цааш явсаар далд орсон билээ.
Үенчийн хавцлын дагуу өгсөж уруудахад лав л хорь гаруй удаа гол гатлах хэрэг гарна. Өглөө дээшээ өгсөхөд усны түвшин харьцангуй бага байсан бол буцаж уруудахад түвшин нь нэмэгдэн машины дугуй далдарч гатлахад бэрхтэй болжээ. Гэтэл өмнөөс сундалдаатай арваад мотоцикл хавцал өгсөн гарч ирсэн нь мөн л паажуур хийгээд майхан сав, металл эрэгч багажнуудаа ачсан алтны эрэлчид байв. Эхнийх нь машинтай зэрэгцэж ирээд зогсоход араас нь ирэгсэд ч мөн зогслоо. Тэд ус гатлах гэж махаа идэж явна гэцгээж халамцуу согтуу нэг нь хугас шил архи барьсаар дөхөж ирэв. Хаанаас хаа хүрч явааг нь асуувал тэр эр “алтандаа хусаж байхийм биш үү” хэмээн согтуурхан үг өдөж, хамт явсан сэтгүүлч маань самбаачлан дүрс бичлэгийн хэрэгсэлээ авч зураг авахыг завдтал хэрэг бишдэж буйг мэдэн цааш эргэв. Сумын байгаль хамгаалагч болон байгаль орчны байцаагч нар тэднийг буцахыг сануултал мөнөөх халамцуу эр үг сөргөн манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд алт ухахыг хориглохгүй. Зохицуулаад олборло гэсэн байхад та нар юу юм хэмээн омогдож үзэв. Ийнхүү Үенчийн хавцалд бараг бүтэн өдрийг өнгөрөөхдөө алтны эрэлчид “нинжа” нартай “найзалсаар” нар орохын өмнөхөн сумын төвд оров. Сумын удирдлага бидэнтэй уулзаж сум орныхоо ажил байдлын тухай товч мэдээлэхийн дашрамд Үенчийн хавцал хийгээд тус сумын хэд хэдэн газарт гар аргаар  алт олборлогчид цуглах болсон нь нэг талаасаа зөв зохион байгуулах юм бол сум орны төсвийн орлогод нэмэр тустай юм. Гэхдээ олзны төлөө улайрсан хүмүүс хэтэрхий олширохоороо  ямар ч үг яриа, шаардлага хүлээж авахгүй болоод ирэх шинжтэй.
Зөвхөн сумын хэмжээнд бол тэд нарт байнгын хяналт тавьж ажиллах боломж хэрэг дээрээ хомс байдаг хэмээн учирлаж байв. Өглөө нь бид алдарт Ямаан усны хавцлыг дайраад Алтай сумын зүгт явав.

2. Өнө эртний амьдралын ул мөрөөр
Хүн төрөлхтний түүхийн нэн эртний ховор дурсгалыг хадгалан байдаг Ямаан усны хавцалд очихын тулд Үенч сумын төвөөс 20-оод километр давхина. Тэрээр Алтай болон Үенч сумын хилийн зааг хэсэг гэх бөгөөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиарлалт, газар ашиглалтын зургаар Алтай сумын нутагт хамаардаг энэ газар Алтай сумын төвөөс 10-аад километрийн зайд оршино.  Янгир ямаа элбэгтэй хавцлын дундах булаг болон нарийн горхиноос янгир ямаа ирж ус уудаг болохоор Ямаан усны хавцал хэмээн нэрийдсэн гэх. Алтайн цаад говь хэмээн бидний ярьдаг энэхүү уулархаг болон говь, тал хосолсон нутагт гурван хуурайн хотгор гэгдэх Давсан хуурайн говь, Хуурайн говь, Бор цонжын говиудыг хооронд нь заагласан Бодончын хавцал, Ямаан усны хавцал, Үенчийн хавцал гэх өвөрмөц тогтоц бүхий томоохон хавцлууд байх ба энэ нь газар зүйн үүсэл тогтоцын хувьд хэдэн сая жилийн өмнө уул өргөлтийн хөдөлгөөн, тиктоник  хагарлын улмаас үүссэн тухай судлаачид тайлбарлав.
Хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан уйтхан хавцлын зүүн талын ханан хаданд ойролцоогоор хоёр метрээс дөч тавин метрийн өндөрт хүртэлх томоохон талбайд чухам л байгалийн галериа гэж хэлж болмоор сүг зургийн цуглуулга байх. Бидэнтэй хамт явсан Ховд их сургуулийн байгалийн ухаааны факультетийн захирал Ч.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд хадны сүг зургийн хамгийн том дурсгалуудын нэгд тооцогддог энэ зургуудыг үлдээсэн он цагийнх нь хувьд судлаачид хоёр янзаар үздэг бөгөөд тэр бүхнийг нэгтгээд үзэхэд манай эрний өмнөх гурваас найм дугаар зууны үед хамаарах дурсгалууд аж. Мөн бидэнтэй хамт явсан ОХУ-ын Барнаулын Улсын их сургуулийн эрдэмтэн судлаач Саша Григориевна, Александр Дунец нар нум сумаар харваж буй хүний дүрсүүдийг үзээд одоогоос 2000-2500 жил, харин сүйх тэрэг зэргийн зургийг 1000-аад жилийн өмнөх үед хамаарах зураг хэмээсэн нь дээрхтэй ерөнхийдөө таарч байв.
Нум сумаар харваж буй хүнийг зураасан зургийн аргаар дүрсэлснээс эхлээд эр эм янгир яваа, арван хоёр салаа эвэртэй буга, анч нохой, нум сум агссан морьтой хөлөг баатрууд, ан ав хийж буй хүн, хос буганд хөллөсөн сүйх тэргээр ан амьтдын хойноос хөөж яваа тэрчлэн хос моринд хөллөсөн сүйх тэрэгний  өмнө талд нь зэвсэг бүхий морьтой хүн хамгаалах буюу замчилж, араас нь мөн нэг морьтон дагаж яваа зургийг нэлээд нарийн ур гарган зурсан гэхчлэн олон сонирхолтой зүйлийг үзэж болно. Доктор Ч.Лхагвасүрэн эндээс 2 зүйлийг онцлож байсан нь  тухайн үед буюу манай эриний өмнөх гурваас наймдугаар зуунд Монголчууд орон зайг дүрслэхдээ хоёр дүрслэлээс гурван дүрслэлт аргад шилжиж, өөрөөр хэлбэл тусгалын аргаар дүрслэх явдлыг эзэмшиж чадсан байсныг , мөн тэр үеийн хүмүүс ан гөрөө хийхийн зэрэгцээ тээврийн хэрэгсэл ашигладаг байсныг гэрчлэх судалгааны чухал хэрэглэгдхүүн болохынх нь хувьд юм.
Сүг  зурагнуудаас гадна энд бас судлаачдын дунд рун бичээс гэгддэг бичиг байх бөгөөд 26 үсэг тэмдэгтийг дүрсэлсэн нь Оросын эрдэмтэн судлаач Тимошкины  тайлснаар “шөнө орой боллоо. Цэргээ хөдөлгөөрэй. Би өвдөж байна. Чингэс хааны тамгыг би үйлдсэн” хэмээн бичиж үлдээжээ. 
Ямаан усны хавцалд өнөө зун энэ нутгийн бусад газрын адил хурын шим бүрдэн, газрын гарц дэлгэрч сайрын захаар ургасан сахлаг өвсөн дунд явган бүү хэл морьтой хүн харагдахааргүй ажээ. Сүүлийн үед Алтайн нуруу, тэр дундаа Алтай соёны бүс нутгийг голчлон, тэнд оршин амьдрагч амьтан нугууд, биологийн төрөл зүйл, түүний амьдрах орчин, эко систем, байгалийн нөхцөл нөөцийг судлан тогтоож, холбогдох арга хэмжээ авах үйл ажиллагаа өрнөж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч энэ мэт түүхийн нэн ховор дурсгал, өв соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухайд орхигдонгуй байна уу даа гэх яриа хөөрөө хүмүүсийн дунд байгааг энд дурьдахыг хүсэв.
Учир юу гэвэл Монгол оронд байгаа түүх соёлын ховор дурсгал сэлтийг судлаачид нээн илрүүлж, олонд таниулахын хэрээр гадна дотны хомхой санаа, хүйтэн гар орж ирэх зарим хандлага ажиглагдаж байгааг холбогдох байгууллага, хүмүүс анзаарах нь зүйтэй юм. Энд ганц жишээг дурьдахад Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадан дахь неопалеолитын үеийн дурсгал далайн ёроолын нялцгай биетний чулуужсан ясыг үзнэ хэмээн Германы нэгэн байгууллагын судлаач ирээд явмагц очиж үзэхэд мөнөөх хадны чулуужсан ястай хэсэг алга болсон байсан тухай Ховд их сургуулийн багш, судлаач Пүрэвдоржоос сонссон юм. Пүрэвдорж доктор энэ мэт хэд хэдэн жишээг сануулсан ба байгалийн хадны  сүг зургыг зүсээд аваад явчих тохиолдол мэр сэр гарсныг онцлон анхааруулсан.
Энэ мэт хомхой санаа, шуналт сэдэлтээс болгоомжлохын дээр эртний өвөг дээдсийн булш бунхныг эрж хайх, мэдэгдэж байгаа нэгнийг нь хөндөж нээх зэрэгт шинжлэх ухааны хувьд сүүлийн үед баримталж ирсэн хандлагыг эргэн харж, ийм нарийн нандин зүйл дээр тэнгэр дээдсийн таалал зарлигыг мэдэхийг хичээдэг эртний уламжлалт сэтгэхүйн үнэт өвийг анхааран үзэх хэрэгтэйг санахад илүүдэмгүй.

3. “Алтайн эзэд” хийгээд авралт тэнгэрийн мэлмий доор
Бага үдийн хэрд Бодончын хавцлын шувтрага Боомын аман дахь Алтай сумын төвд ирэв, Нүүдэл суудал хийж шинэ газарт төвхнөж буй сумын төв нэг үеийг бодоход нэлээд цэгцэрчээ. Суманд ажиллах ёстой албан газар, төрийн үйлчилгээний байгууллагуудын байшин барилга бүрэн баригдаж, ажил нь жигдэрсэн харагдавч, айл өрхүүдийн зарим нь хашаа хороогоо татаж дуусаагүй, байшин сууц босгож амжсан нь ганц нэгээс хэтрээгүй, сумын иргэдийн хэрэгцээнд үйлчлэх дэлгүүр, ТҮЦ-нээс эхлээд бизнесийн чиглэлийн барилга объектуудын суурь тавигдаж, бүтээж босгох ажлуудыг дор бүрнээ өрнүүлж буй нь нүдэнд тусна.
ИТХ-ын дарга Засаг дарга нар биднийг замчлан хонин ус, тахь ус, елхон, бор цонжын говиудыг туулав. Хаашаа ч харсан нүд алдам цэлийх тэнэгэр говийн дундуур хурдлах тусам хүрэх газар цаашлан холдох шиг санагдана. Алсын цэнхэрлэгт манантагч уулс тэнгэр газрыг эмжсэн зураас мэт сэтгэгдээд, нисэн одох шувуудын туулах замыг баримжаалахын аргагүй. Ийн явсаар тахь усны говь руу орж, тэртээд бөртөлзөх хэсэг хоо адууны барааг харав. Дөтөлсөөр ойртож ирэхэд адуу бидний бараанаар үргэн дайжсангүй. Бөөгнөрөн зогсоод, доороо хуйлран эргэлдэнэ. Энэ хавийн бэлчээр нутаг соргог сайхан өвстэй, бас хэд хэдэн булаг шандтай гэх ба чухам л мал, амьтны тааллын орон мэт санагдана. Ойр хавьд нь мал сүрэг, зэрлэг амьтны бараа туруу үзэгдэхгүй эл хуль энэ говьд биднээс дайжихын оронд харин ч дөтлөн ойртох төлөвтэй зогсох мөнөөх хэсэг хоо адуу маань тахийн сүрэг байлаа.
Ховд аймгийн Алтай сумын нутагт буй Хонин ус, Тахь ус, Ёлхон, Бор цонж, Баруун хуурайн говиуд Говийн их дархан газрын Б хэсэгт хамаарах дархан цаазат нутаг. Энэхүү дархан цаазат газрын байгаль хамгаалагч Г.Нисэххүү биднийг замчлан хамт явсан ба 1890-н хэдэн оныг хүртэл тахийн унаган нутаг  байсан  энэхүү Тахь усны говьд 2005 онд барууны орнуудын амьтны хүрээлэнгээс авч ирж нутагшуулсан эдгээр тахийг хуучин байгалийн амьтных нь онгон зэрлэг төрхөнд дасгаж, үржүүлэн олшруулах зорилгыг өвөрлөн ажиллаж байгааг тайлбарлав.
Тэрээр анх 2005 оны 6 сарын 24-нд нэг азрага, долоон гүүг энэ газарт авч ирсэн. Уг ажлыг санаачилж, хөрөнгө зардлыг босгож, нутагшуулах тахиудыг Герман, Франц, Англи гэхчлэн улс орнуудын амьтны хүрээлэнгээс цуглуулан тээвэрлэж авч ирсэн буянтай хүн бол Германы байгаль судлаач, эрдэмтэн Хестон Освальд ажээ.
Тахийн сүрэг одоо 18 ижилтэй болж өссөн ба энэ нутагтаа идээшин дасаж, анх ирсэн 8-аас бусад нь энд төрж Тахь усны говийн унаган тахиуд болсон гэхэд сэтгэлд таатай. Ийнхүү эртний гарвал нутагтаа эргэн ирсэн тахийн сүргээс гадна энэхүү говийн их дархан газрын хэсэгт хулан, хар сүүлт зээр, уулархаг газраараа ирвэс, шилүүс, аргаль, янгир, жороо тоодог зэрэг ховор шувуу нутагшин байдаг. Баруунтай Хавтагийн нуруу өмнө талд Халзан бүргэтэй уул  ус, унд, горхи булгаараа зэрлэг амьтдыг ундаалан тэтгэж байдгийн дээр Ёлхоны ус, Босгын ус гэхчлэн говийн булаг шандууд ч бий гэх. Хэдийнээ бүрэнхий болж, одод түгж эхлэсэн ч бид замаа хөөсөөр Ёлхоны говь дахь тооройн төгөлд очин, Бор цонжын говьд буй эх орны хилийн харуулд үүрэг гүйцэтгэж яваад амь эрсдсэн 24 цэрэг эрийн дурсгалд зориулсан хөшөөнд хүрч хүндэтгэл үзүүлэв. .    
1940 оны 3 сарын 30-31-нд шилжих шөнө улсын дархан хилийн амар тайван байдлыг сэргийлэн хамгаалж явсан  24 дайчин Зээгийн усан дээр хоногложээ. Дайчид хаврын тарчиг цагт ээрэм говийн дунд олон бээр замыг туулан, хил нэвтрэхээр завдсан дайсны зэвсэгт этгээдүүдийг отон буудалцсан бололтой, ихэд алжааж ядарсан учир харуул манаа гарган амарсан ба тэднийг отсоор дэргэд нь ирсэн  200 гаруй хүнтэй зэвсэгт дээрэмчид нойрон дунд нь гэнэт дайрчээ. Тэрбээр эсэргүүцэн тулалдсан ч 10 дахин илүү хүчинд автан ихэнх нь амь эрсдэж,  6 хүн амьд үлдэн бүслэлтийг сэтлэхийг оролдсон ба эдний дунд харуулыг ахлан үүрэг гүйцэтгэж байсан Цэмбэл, сургагч Тимокен, орчуулагч Манжаев нар байсан гэдэг. Цэмбэл давхиж яваа морины нуруунд харайн гарч, бүслэлтээс гаран, зугатаж амжсан бол хамгийн сүүлд  Манжаев ганцаараа амьд үлдээд баригдахдаа би мусульман шашинтан байна, бид нар бие биенээ устгах ёсгүй толгойлогчтой чинь уулзая гэжээ. Дээрэмчдын толгойлогч гарч ирээд чи яах гэж надтай уулзана гэсэн юм гэхэд нь ингэх гэсэн юм гээд буудаж орхиж.
Манжаевийг дайснууд буудан хороогоод, үхсэний нь дараа ч түүний цогцосонд олон сум зоосон байсан аж. Харуулын дарга Цэмбэлийг сонор сэрэмж алдсан хэмээн цэргийн шүүхийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. (Булган сумын 1-р сургуулийн түүхийн багш Баттулгын ярьсанаар) Шөнө дөл өнгөрч байхад харамсалтай бас гунигтай түүхийг бүлээн хөрсөндөө хадгалсаар, хал хатуужил нэвчсэн эхийн мэлмий мэт сарны доор санаашрангуй гэрэлтэх бор цонжын толгод ард үлдэж сумын төвийн барааг харав. 
Маргааш нь Алтайн эзэд хийгээд авралт тэнгэрийн мэлмий доор сүр төгс завилсан дагшин уулсын оргилд мэхийж, хавцал хөндийн дундуур уул Алтай, говь, хээрийн энгэр цээжийг дэвтээн урсах ариун гол мөрнөөс ундаалан, аяны богцоо дүүргэж, бодол сэтгэлийн ундрагыг хээрийн салхиар ариусган байж туулсан 5000 орчим километр урт аяны төгсгөлийг үзэхээр Бодончын хавцлыг өгсөж байлаа.
Бага улаан даваанаас боомын ам хүртэл зуу шахам километр үргэлжилдэг энэхүү үлэмжийн сонин сайхныг бүрдүүлсэн, сүрлэг хавцлыг туулан ахуйд мөнөөх алтны эрэлчидтэй мэр сэр тааралдаж, байгалийн ховор сонин тогтоц бүхий нохой хад,  сэнжит хад, чулуун дээр сийлж үлдээсэн судар номын дурсгалыг хадгалах хуучин сүмийн туурь, хуц хад, тэмээн хадыг сонирхон, гэрэл зургийн дуранд буулгаж, баруунаас зүүн, зүүнээс баруун тийш зорчин яваа хүмүүстэй уулзан саатаж, түүдгийн дэргэд хээрийн цай амталсаар, биеэр мэдэрсэн, үзэж сонссон гээд богцон дахь “бэлэг сэлт”-ийг түмэн олонд хэрхэн түгээхийг дор бүрнээ цэгцлэн бодож явав.   

2010 оны 10 сарын 23 Ховд хот

Comments 

 
#7 Caleb 2020-12-03 01:39
I really like it when folks come together and share ideas.
Grewat blog, keep it up!
Leihmutter ukraine homepage: http://forum.abceducations.com/entry.php?28280-Note-N74-Von-3D-Ultraschallscanner-Gesteuerte-Roboter-Als-OP-Assistenten leihmutterschaf t ukraine kosten
Quote
 
 
#6 Linette 2020-12-01 21:50
Howdy! This article couldn't be written any better!
Reading through this article reminds me of my previous roommate!

He constantly kept talkingg about this. I am going to forward this article to him.
Pretty sure he'll have a good read. Thanks for sharing!

web page продвижение сайта в интернете: http://gsblavision.com/?option=com_k2&view=itemlist&task=user&id=1515595 продвижение сайта в киеве
Quote
 
 
#5 azbjum 2020-11-28 03:59
sildenafil canada: https://viagpill.com online pharmacy Hazel Run city Courtney sildenafil pills
Quote
 
 
#4 Ona 2020-11-25 09:11
I got this web page from my pal who sharred
with me concerning this web page and now this time I aam browsing
this wweb age aand reading very informative poats at this time.

1xslots игровые автоматы клуб казино web site: http://www.cs.wdazone.ro/viewtopic.php?f=196&t=4422721 казино 1xslots без регистрации
Quote
 
 
#3 Keenan 2020-11-25 08:12
I used to be able to find good advice from your blog posts.


website: http://www.kampusdkv.com/discussion/2356/statya-id96-o-spisok-onlayn-kazino-s-bonusami
Quote
 
 
#2 Wilfred 2020-11-25 01:45
Right now it looks like BlogEngine is the top blogging platform available right now.
(from what I've read) Is that what you're usingg on your blog?


web page: http://wiki.brenchies.com/index.php?title=%C3%90%E2%80%94%C3%90%C2%B0%C3%90%C2%BC%C3%90%C2%B5%C3%91%E2%80%9A%C3%90%C2%BA%C3%90%C2%B0_N99_%C3%90%C5%B8%C3%91%E2%82%AC%C3%90%C2%BE_%C3%90%C5%B8%C3%91%E2%82%AC%C3%90%C2%B5%C3%90%C2%B8%C3%90%C2%BC%C3%91%C6%92%C3%91%E2%80%B0%C3%90%C2%B5%C3%91%C3%91%E2%80%9A%C3%90%C2%B2%C3%90%C2%B0_%C3%90%CB%9C%C3%90%C2%B3%C3%91%E2%82%AC%C3%91%E2%80%B9_%C3%90%C3%A2%E2%82%AC%E2%84%A2_%C3%90%C5%BE%C2%BD%C3%90%C2%BB%C3%90%C2%B0%C3%90%C2%B9%C3%90%C2%BD-%C3%91%C3%90%C2%BB%C3%90%C2%BE%C3%91%E2%80%9A%C3%91%E2%80%B9_%C3%90%CB%9C%C3%90%C2%B7_%C3%90%E2%80%9D%C3%90%C2%BE%C3%90%C2%BC%C3%90%C2%B0
Quote
 
 
#1 Ashley 2020-11-23 12:01
Hello, i think that i notihed you visited my web site thys i
came to return the desire?.I am trying to in finding things tto enhance my website!I suppose its good enough to use a few of your concepts!!

магазин стероидов украина homepage: http://www.e-la.fr/index.php?p=/discussion/9408/post-n78-metandrostenolon соматотропин
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ