Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгалийн сэдвээр Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 3"

Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 3"

Голын харгиаг сонсож уулсын зүүдийг зурсан минь
Голын харгиаг сонсож уулсын зүүдийг зурсан минь
Голын харгиаг сонсож уулсын зүүдийг зурсан минь

1. Харуул Алтай хийгээд хязгаар нутгийн өнгө
Бичвэрийн түрүүчид үгүүлсэнчлэн Ховд нутгийн үзэсгэлэнт байгалиар аялан явж, газар бүрийн өвөрмөц онцлог, сүр хүч, ховор үзэсгэлэн,

, өгөөж хишиг, баялаг нууцаас чадах чинээгээрээ уудлан олонд хүргэх, тус аймгийн нутагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөтөл болох тойм чиглэлийг (маршрут) тогтоох зорилго өвөрлөсөн бидний нөхөд нийттаван мянга гаруй километрийн урт замыг эвхсээр замын шувтарганд Монгол Алтайн баруун бие, Алтайн өвөр говь, Булган, Үенч, Алтай сумдын нутаг болон Монгол орны баруун хил дагууд аялах үлэмж сонирхолтой бас чамгүй урт замд аяны жолоог залав.
Энэ удаагийн аялал маань олз омог ихтэй, цог хиймориор дүүрэн ба
йснаас гадна нэн ялангуяа сэтгүүлч бидний хувьд аяллын замын дагууд ард олон, аймаг орон нутгаар зогсохгүй улс орны амьдрал хувь заяатай гүнзгий холбоо бүхий олон талын асуудлыг судлан мэдэж, сурвал жлан түгээх боломжийг олж авсанаараа ихээхэн ач холбогдолтой болсон юм. Тэрээр Манхан сумын нутаг Хавчигын аманд, сумын заан Торгорынд бууж цай уугаад мордохыг завдаж байтал нэгэн морьтон давхин ирж тэндээс холгүйхэн газарт 2 чоно бэлчээрт явсан айлын хониноос идэж байна гэсэн мэдээ дуулгав. Биднийг давхин очтол чонын шүдэнд сэглүүлсэн хонины сэг “зоорийн зуух”-ны өндөр жалганд хэвтэх ба гайхлууд бидний бараагаар холдож амжжээ. Нутгийн газарчны үгээр хойт дэвсэг дээр гарч ирвэл газрын өнгөнөөс ялгарахгүй шахам зэгэл саарал чоно шогшиж байснаа, эргэн харж зогтусасхийгээд дахин цааш ухасхийв. Ов ихт энэ амьтан нэгэн хэсэг хар хурдаараа сунан зугтах мэт дүр үзүүлснээ машин гүйцэн очиход гэнэт зугтусан араар сууж үлдээд, биеэ нөөн аяархан шогшино. Гэнэтхэн харааны газраас морьтой хүн давхин айсууг харав бололтой. Дөрвөн мөчөө хий агаарт дэлгэн сунаж гарлаа. Араас машиныхаа хурдыг нэмэн довтолгосоор үүд хоймрын зайнд дөхөж очих тэр агшинд буун дуу пүнхийн дуугарч гайхал саарал эвхрэн унав.
Энэ нутагт төрж өссөний зэрэгцээ уул талаар хөндлөн гулд хэрэн, олонтаа ан ав хийж, бас ч гэж нэжгээд чоно цааш харуулсан гавъяат тамирчин Гүррагчаа гуай маань энэ удаа ч шаггүй анчин гэдгээ үзүүлэх завшааныг алдсангүй билээ.


Маргааш өглөө нь 11 цагт Булган сумын төвд зохиогдох Дундат Монгол хоёр улсын Тагшикен- Ярант боомтын аялал жуулчлалын чуулганд хөтөлбөрийн дагуу оролцох учиртай бид цааш Хавчиг, Үенчийн хавцлыг шөнийн харанхуйд туулан Үенчийн хавцал дахь Жаргалантын аманд хүрч түр амрахаар буудаллав.
Бидний бууса
н айлын эзэд гуч дөнгөж шүргэж яваа залуу хосууд өнгөрсөн өвөл хаврын зуднаас цөөн хэдэн бог малтай үлдсэн (50 орчим) гэх ба жилийн дөрвөн улиралд энэхүү Жаргалантын амыг эргэн нутагладаг аж. Өглөө босоод харвал тухайн газраас өөдөөгөө, хавцал өгсөөд нэлээд олон айл харагдав. Гэрийн хүмүүсээс аль багийн, ямар айлууд болохыг сонирхвол ихэнх нь алтны эрэлчид (нинжа нар) байгаа юм аа гэж байна. Тэдэнтэй ямар харилцаатай байгаа, хэр зэрэг ойртож нөхөрлөж буйг нь сонирхвол бид тэдэнтэй үг сольж, наана цаана болох нь бараг л үгүй. мөрөөрөө малаа дагаж, амьдарч яваа улс гэх авч, цаанаа бол бас л тэр талын ая бодож, зах зух руу нь орохыг сонирхож байгаа нь илт. Бидний гурван сэтгүүлчийн хувьд Үенчийн хавцал хийгээд Жаргалантны амнаа буудалласан алтны эрэлчидтэй уулзан, аяс байдлыг тандан мэдэх  сонирхолд хөтлөгдөж байсан ч гэлээ тогтсон цагт болзсон газарт бэлэн байх учиртай тул яаравчилан мордов. Хавцлын хойноос орж ирсэн салааг өгсөн монгол өвс голлон ургасан намхан аараг толгодын дундуур сүлжин тэртээд сүглийн цайрах харуул овооны зүгт довтолгон ахуйд толгодын дунд майхан сав татаж, уаз 469, болон жип машин сойсон нинжа нарын сууцууд мэр сэр тааралдана.

Домогт харуул овооны дэргэд хүрч очихын тулд овоо бүхий хадат өндөрийн хормойд, ойролцоогоор 600-700 метр хэрийн газарт машинаа орхиод явганаар мацав. Хойноос урагш чиглэн тогтсон Жаргалантхэмээх дэл уулсын орой ирмэгт, тал тал руугаа харууц хадат өндөрлөг дээр босгосон энэ аварга том овоог овор хэмжээгээрээ монгол нутагт буй овоодын дундаас хамгийн том нь гэж хэлж болох. Тэрээр өндөрөөрөө 10 орчим метр, суурийн голч нь 7-8 метр орчим бөгөөд суурийн хэсэг нь өргөн үзүүр тийшээгээ нарийхан, конус хэлбэртэй. Овоог босгохдоо шургааг моднуудыг унуулан чагталж, ясыг зангидсан байх ба оройн хэсэг рүүгээ хүн өргөж даахын аргагүй нүсэр том чулуунуудаар өрсөн нь тун сонирхууштай. Овооны суурь, хормойг  тойруулан таван өнгийн хадаг, хив торго сэлтээр бүслэн, зээг татаж, дөрвөн талд сангийн тавиур гаргажээ. Урьд өмнө олдсон зарим аман мэдээ сурвалжаас ишлэхэд энэхүү овоог 18-р зууны эхэн ба дунд үе тухайлбал 1730 –аад оны үед харийн дайснаас эх нутгаа хамгаалахад харуул болгох зорилгоор анх суурийг нь тавьсан гэсэн таамаг байдаг.
Мөн энэ овоотой холбоотой домгууд олон хувилбараар ам дамжин яригдаж иржээ. “Хэдэн зууны өмнө Алтайн гэгээн гэгч баатар зоригт хөвгүүнд аав нь ан гөрөө хийж яваг хэмээн цэцэн буугаа дурсгахдаа арван хоёр салаа эвэртэй буга, алд хэрийн урт тул загасыг бүү агна гэж захисан авч хүү аав ээжийн захиасыг умартан тэдгээр амьтдыг агнаж орхисноос аав ээж нь ар араасаа цуван мөнх бусыг үзүүлж, өөрөө өвчинд ээрэгдэн шаналах болжээ. Алтайн гэгээн шаналж зовохын эрхэнд   мэргэн зурхайчид хандсан ба зурхайч өөрийнх нь хийсэн нүглийг тоочин хэлээд, нүглээ наминчилж Алтайн нурууны дагуу 13 овоо босговол амь нас чинь хэлтэрч, хийсэн нүгэл чинь нимгэрэнэ гэсний дагуу нутгийн олны тус дэмтэйгээр Алтайн нуруунд Харуул овоо, Хатан овоо, Хаан овоо, Шар овоо, Заг овоо, Алтан овоо гэх 12 овоог олон жилийн турш бариад нэг овоог барьж чадалгүй насан эцэслэсэн гэдэг. Тэдгээрээс Харуул овоо нь одоогийн Үенч сумын нутаг Жаргалант уулын өвөрт, Хатан овоо нь Булган сумын Хөх үзүүрт, Хаан овоо нь хилийн багана дээр, Алтан овоо нь Байтагийн нуруунд тэнгэр харуулдан сүмбэрлэж байдаг ажээ” гэх.
Булган сумын настан Х.Дашийн үгүүлснээр ахмад сэтгүүлч Ч.Батчулуун гуай хуучилсан домгоос утгыг нь товч төдий сийрүүлэн дурьдсан нь энэ юм. Үүнээс гадна Алтай, Булган, Үенч сумын настан буурлуудад өвлөгдөн үлдсэн өөр хэд хэдэн хувилбар домгууд байдаг билээ.
Харуул овооны тухай ийнхүү домог  яриа бишгүй бий боловч чухам хэдэн онд ямар шалтгаанаас үүдэн, ямар хүмүүс энэ овоог босгосон гэхчлэн сонирхууштай зүйлсийн талаар өнөө бидэнд мэдэгдэж байгаа мэдээ баримт алга бололтой. Овооны гадна талаас цохиж үзэхэд хөндий дуу гардаг гэх ба чухам тийм хөндий баригдсан нь үнэн эсэх, бас тэрхүү аварга овоонд юу нууцлагдан байгааг тайлах нь цагийн эрх, тэнгэрийн зарлигаас уятай ч юм бил үү хэн мэдэх.
Алдарт харуул овооны дэргэдээс Бүрэн хайрхан уулын өвөр дэх Булган сумын төв алган дээр байх мэт илхэн. Тэндээсээ явж сумын төвд хөл тавитал Булган сумын төв гудмаар хөл хөдлөгөөн дүүрэн. Дугуй унасан жаалууд эгнэн жагсаж, сонирхсон хүмүүс ойр тойронд нь бүчин, тэдний толгой дээгүүр өнгө бүрийн шаар алаглаж, “Үзэсгэлэн худалдаанд оролцогсодод амжилт хүсье” гэсэн бичиг бүхий улаан туузыг гудамж хөндлөн татжээ. Биднийг сумын удирдлага болон ажил хэргийн холбоотой хүмүүстэй уулзаж, явдал суудлаа ярилцан хэдхэн мөч өнгөрөх хооронд мөнөөх чуулган баярын нээлтийн ажиллагаа эхлэхэд нэгэнт бэлэн болжээ. Сумын төвийн хөдөлмөрчид харъяалах салбар байгууллага бүрээрээ, мөн сургуулийн хүүхдүүд, өмнөд хөрш буюу ШУӨЗО-ноос чуулганд оролцохоор ирсэн зочид унаа машины хамт эгнэн жагсаж сумын нутгийн удирдлагын ордны үүднээс хөдлөн үйл ажиллагаа явагдах газарт очсоноор Монгол улс ба Дундат улс хоорондын Ярант, Тагшикен боомтын хил орчмын аялал жуулчлалын чуулганы нээлтийн ажиллагаа өрнөж, улмаар хоёр талын хамтран бэлтгэсэн уран сайхны тогтлолт, бүтээгдэхүүний болон хоолны үзэсгэлэн худалдаа, бусад үзвэр үйлчилгээ, танилцуулга сурталчилгааны ажлууд явагдаж, өндөрлөсний дараа  бид Булган сумын нутаг дахь ач холбогдол бүхий (багийн ахлагч болон сумын холбогдох албаныхны хэлснээр)газруудаар явахаар замаа хөөсөн бол, 15-ны өдөр Алтай суманд болсон хурал болон аялал жуулчлалын чуулганд оролцохоор аймгийн ИТХ, ЗДТГ-аас ирсэн албаны хүмүүс, бизнесийн болон бусад чиглэлийн төлөөллүүд тэндээ амраад маргааш нь Дундат улсын Алтай аймгийн Чингэл сумнаа зорчин одсон болно.
Булган суманд болсон хил орчмын аялал жуулчлалын чуулган хэмээгдэх энэхүү үйл ажиллагаа анх 2009 оны тухайн сард хоёр талын харилцаа хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Дундат улсын Чингэл суманд зохиогдсон ба жил бүр уламжлал болгож, хоёр улсын нутагт ээлжилэн явуулахаар тогтсоны дагуу энэ жил Булган суманд явагдсан билээ. Чуулганд Хятадын талаас Алтай аймгийн орлогч дарга Ши чин жүн, Чингэл сумын Засаг дарга Тату жани, аймгийн гадаад харилцааны намын хорооны дарга Бахт, Тагшикен, Даян боомтын зөвлөлийн дарга Багдат, аймгийн Аялал жуулчлалын албан газрын даргын орлогч Жэнэнбэх, сумын соёл суртлын албан газрын дарга Мухит, намын орлогч Жан жин сун, сумын ЗДТГ-ын даргаКун вэй шан, Алтай аймгийн Аялал жуулчлалын газрын тамгын дарга Ян шин фэн гэхчилэн 20 гаруй албан тушаалтан, телевизийн сэтгүүлч, сумын соёл урлагийн жүжигчид, бизнесменүүд, орчуулагч, жолооч гэхчилэн дөчин дөрөв, таван хүн ирсэн тухай манай аймгийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэнээс сонсов.
Эдгээр албаны хүмүүсийн дунд гол гол албан тушаалтнууд нь ихэвчлэн хятад мөн нэжгээд хэсэг нь казак байх ба соёл урлагийнхан нь мөн бүгдээрээ казак, харин орчуулагч дөрвөн Монгол хүн байхыг үзэхэд Тухайн орон нутгийн хүн амын олонх нь хятад болон казакууд байдаг бололтой.
Тус чуулганы хүрээнд явагдсан үзэсгэлэн худалдааг сонирхож байхад Булган сумынхан малчдын болон бусад чиглэлийн бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн гар аргаар хийсэн бүтээгдэхүүнүүд цагаан идээ, хүнсний ногоо, суманд үйл ажиллагаа явуулдаг гурилын болон эсгийний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг тавьсан байхад хятадын талын бүтээгдэхүүний нэр төрөл нь  хүнсний ногоо, архи зэргээс төдийлөн хэтрэхгүй байсан нь тийм ч ач холбогдолтой санагдсангүй. Учир нь манай зүгээс өмнөд хилээр энэ төрлийн бүтээгдэхүүнийг оруулахыг хязгаарлах бодлого барьж байгаа. Гэтэл харилцан мэдээлэл муутайгаас уу? эсвэл тэдний нөхөд зориудаар ийм хандлага гаргаж байна уу гэдэг нь сонин.

Одоо энэ бүхнийг орхин, Алаг толгой дахь 14 эх орончын хөшөө дурсгал, нэгэн цагт улсын удирдагч байсан Х.Чойбалсан тухайн үед Алаг толойн өвөрт буудаллан, хил орчмын ард иргэдэд аюул занал учруулж байсан бүлэг этгээдийн толгойлогч П.Оспантай хэлэлцээр хийж байсан гэрийн буурь зэргийг очиж сонирхоё.
Булган сумын төвөөс баруун хойш 20 гаруй километрт тал бүрт цэнхэртэн цэлийх уужим талын хээлэнд торойх ганц толгой. Түүний баруун хөтөл дээр “Эх орныхоо төлөө эрэлхэг баатарлагаар тулалдаж явсан туслах бригадын гишүүдийн гэгээн дурсгалд зориулав” гэсэн бичиг бүхий гэрэлт хөшөө байх. Хөтөлийн өвөр бэлд Н.Шагдар, М.Маргаажаа, T.Амарзаяан нарын 14 эх оронч хөвгүүдийн шарил. тэндээс хөтөл дээрх гэрэлт хөшөө хүртэл цагаан чулуугаар хашсан явган зам бий. Эх орны баруун хилийн орчим Оспаний дээрэмчид, Гоминданий түрэмгийлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж, ард олны цээжинд түгшүүр зовнил хуралдсан хэцүү цагт чухал үүрэг гүйцэтгэж амь биеэ зольж явсан эдгээр дайчдад зориулсан энэхүү дурсгалыг ХЦТБ-ын гишүүд, хилчдийн анхдугаар чуулга уулзалтанд оролцогсод 1974 онд босгожээ.
Толгойн баруун өмнө талын бэлд жан цохиж (хэв цутгаж) хийсэн болов уу гэмээр олон дөрвөлжин судал бүхий шавар буурь, одоо хэр нь анхныхаа ул  мөрийг тов тодхон хадгалсаар байдаг аж.
Эх орны баруун хязгаар дахь Булган, Үенч, Алтай сумын нутаг, домогт Байтаг богд, Хавтагийн нуруу, Гурван хүүхэд уул, Уушиг, Бумбат, Шар булаг, Алаг толгой, Онгогийн уужим их тал  Бор цонжийн говь, Зах усны говь, Нарийн хар, Үенчийн цагаан түнгэ, Ямаан усны хавцал, Хонин ус, Тахь ус, Ёлхоны говиуд тэр чигээрээ эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа огоорон тэмцэж явсан эрэлхэг дайчдын захиасыг хадгалж, үе үеийн амьд түүхийг хөрс шороо, газар усандаа өлгийдсөөр цагийг өртөөлж, хүмүн олныг энгэр, цээжиндээ бүүвэйлэх ажээ. Ер энэхүү хязгаар нутгаас өөр газарт тэр бүр дайралдахгүй ховор чухаг бүхнийг судлан, гүйцээх гэвээс хэдэн сар жилийг элээх нь магад.


2. “Далай орон минь дархан хилтэй”
Алаг толгойгоос хойшоо 40 гаруй километр давхиад их Онгогийн талд очтол чийр хэмээх өөр хаана ч байдаггүй нэн ховор ургамал талыг бүрхжээ. Хулс шиг атлаа бараг хүний гарын бугуйтай дүйцэм бүдүүн үет иш бүхий энэ модлог ургамлаас тараг шиг цагаан давирхай ялгаран гарах ба түүгээр хүн болон мал амьтаны элдэв эмгэг, толгой тархи, бөөр, давсаг, нуруу ууц, эмэгтэй хүний савны өвчин, үе мөчний өвчнийг анагаадаг гэх. Ус чийг элбэг үед илүү сайн ургадаг ба нутгийнхны ярьж буйгаар ихэнхдээ 5-6 жилийн давтамжтайгаар ургацаа гүйцэж гардаг аж. Энэ жил чухам тэр давтамж нь тохиосон уу эсвэл хур бороо элбэгтэй байж зуншлага сайн болсны ач уу. бараг л зулзган ой мэт талыг бүрхэн ургажээ.
Бид 2 метр гаруй өндөр ургасан чийрийн дэргэд зургаа татуулцгааж, газраас нь хөрсний дээж авч, байр зүйн онцлог сэлтийг хэмжээд тэндээс Шар булгийн талаар өнгөрч, Хоёр цэргийн хавцлыг туулан, Ярантын застав, Булган голын сав дагуу үржил шимт хөндийг сонирхон, Гурван хүүхэд уулнаа саатаж, тэнд хамтран ажиллах учиртай Ховд их сургууль, ОХУ-ын Барнаулын их сургуулийн эрдэмтэн судлаачидтай нийлэн, Нарийн харийн нурууг хөндлөн огтолж, Байтагийн уул руу нэвтрэн орсон юм. 
Их, бага Онгогын тал, Улаан үзүүр, Цахт, Хар улааны барилдлага, Шувууны бааст,  Суварган уулсыг дамжин аргаль, янгир,  буга болон гөрөөс, мануул зэрэг мийгийн төрлийн нэн ховор амьтад, хонин арц, чийр зэрэг эмийн ургамал элбэг бөгөөд Монгол оронд ганцхан энэ нутагт л байх чийр хэмээх энэ ургамал их Онгогийн талд нийтдээ арван гурван га газрыг эзлэн ургадаг тухай сумын байгаль орчны байцаагч Гансүх тайлбарласан. Онгогын талын зүүн хойд хаяанаа их, бага Хар давын хормойд, Дундат болон Монгол улсын хилийн заагаас арван тав орчим километрт Баян модны харуул гэгдэх хилийн харуулын газар цайран үзэгдэнэ. Үзэсгэлэнт сайхан Булган голын сав хөндий дагуу 30 мянган га газрыг багтаасан Минжит Булганы тусгай хамгаалалттай газар байх ба бидний явж буй энэ хэсэг тэрхүү тусгай хамгаалалттай хэсэгт ордоггүй боловч зайлшгүй хамгаалалтанд авах ёстой хожмын чухал ач холбогдол бүхий байгалийн баялаг, ховор амьтан ургамалын орон бөгөөд хилийн орчим газар нутаг гэдгээрээ гойд анхаарал татаж байв. Сумын байгаль орчны байцаагч болон холбогдох хүмүүсийн өгүүлснээр энэ хавийн онцгой ач холбогдол бүхий 80 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд оруулахаар асуудал боловсруулан 2001 оноос хойш УИХ-д толилуулан, хөөцөлдөж байгаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэнэ.       
Ярант уулын орчим хилийн цэргийн дугаар сумангаас мордож, Булган голын гүүрээр гаран баруунтаах хадат өндөр дээрээс орчин тойрныг ажихад голын баруун зүүн талд Ярант болон Бумбатын уулс цэнхэртэн, чинагш тэнгэрийн хаяа хилийн дээсийг алдлан цэлийгээд, өмнө этгээдэд мяралзан мушгирсаар, мөн л улсын хилийг даван одох Булган голын сав хөндий нов ногоохон  ойн төглөөр хучигджээ. Тэрүүхэн доор уулын хормойд зам тавьж буй хятадуудын сууц оромж харагдана. Тэндээс машинтай хэсэг нөхөд хөдлөн бидний унаа машины зүгт очиж яваа харагдав. Булган голын баруун талаар хатуу хучилттай авто зам өмнө тийш зурайн одсон нь Хөшөөтийн уурхайг ашиглах төслийн хүрээнд тавигдсан зам юм. Үүнтэй зэрэгцэн голын зүүн хаяагаар бас нэг шинэ зам тавигдаж буй нь засгийн газрын мянганы зам төслийн босоо тэнхлэгийн дагуух зам аж. Засмал замын шаардлага их байгаа бусад газарт ингэж зэрэгцүүлсэн хоёр зам тавих нь бүү хэл сайжруулсан зам ч үгүй байтал энд чухам хөрөнгө хүч нь илүүдсэн юм шиг биелэг байдал гаргасан нь тухайн үед “Мо-Эн- Ко” компаны удирдлага яамдын ажил хариуцсан хүмүүс хэл амаа ололцоогүйгээс болсон гэх ч, уурхайг ашиглах төсөлд хөрөнгө оруулж буй этгээдүүдийн өөрийн үзэмжээр асуудалд хандах гэсэн санаа зоригынх нь илэрхийлэл биз гэсэн яриа хөөрөө байнга чих дэлсэх.
Замчдын оромж сууцнаас ирсэн мөнөөх машинаас гурван хүн бууж биднийг замчлан яваа Булган сумын ЗДТГ-ын машины дэргэд очив. Өмднийхөө халааснаас гараа салгалгүй гэдэгнэх биерхүү гэмээр хятад эр машины урд гупер болон хаалгыг хөлөөрөө өшиглөн таахалзана. 
Баруунтай “гурван хүүхэд”, “уушиг”ийн уулс үүлэн саарал зэрэглээн дунд нэгэнтэй тодорч нэгэнтэй алслаад, харгуйн бараа аглаг зэлүүдэд шурган одох мэт санагдан, сэтгэлд ямархан нэг уйт саарал үүлс хөвж, цээжний угыг час часхийтэл чимхэх лугаа халуун санаашрал эзлэн авах шиг болном. 
Үд хэвийхийн үест гурван хүүхэд уулын дэргэд очив. Машинаас бууж тэрхүү уулсыг хармагц бидний дунд гурван хүүхэд гэхээсээ зэрэгцэн зогсоо гурван баатар эрийг санагдуулсан сүрлэг уулс юм хэмээн гайхан бахдсан яриа хөөрөө өрнөж байлаа. Нэг санахад газраас ургасан үлэмж том ургамал гэлтэй нөгөө бодоход талын дунд босгосон аврага баримал ч юм шиг нэн сонин тогтоцтой ихэр гурван уул бидэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Ялангуяа дунд талын уул нь ямарч зүйдэлгүй цул элгэн хаднаас бүтсэн чухам хэвэнд цутгасан баримал шиг толийсон цайвар ханан уулс байв. Дэргэдэх хоёр нь мөн ялгаагүй тийн зүйдэлгүй шахам элгэн хадан бүтэцтэй ба гурвуулаа эгээ адилхан хормойн хэсгээсээ оргил хүртлээ олон зуун метр үргэлжлэх цилиндр хэлбэрийн уулс бөгөөд өмнө талынх нь уулын өвөрт элдэв өвчинд тустай рашаан байдаг аж. Гэвч энэ жил рашааны ундрага ширгэн хуурайшжээ. Аяллын хүрээнд энэ зун болон намар Ховд аймгийн нутаг дахь ховор рашаан ус бүхий олон газраар очиход хамгийн чанартай сайн гэгдэх хэд хэдэн рашаан ийнхүү ундрага нь алга болж, ширгэсэн байсныг санав. Тэрээр энэ байдлыг  холбогдох хүмүүс, эрдэмтэн судлаачид, мэргэжлийнхэн болон настан буурлууд, олон түмний анхааралд толилуулахгүй байхын аргагүй хэмээн бодсон билээ.
Энд бид хамтран ажиллах учиртай зарим нөхөдтэй уулзан зам нийлсэн тухай дээр үгүүлснийг уншигч санаж байгаа байх. Домогт Байтаг богд хийгээд Хавтагын их уулс нүдний үзүүрт үргэлжлэн бараантаж, тэр зүгт цэлийсэн говь талын дундуур хилийн шугам хөтлөнө. Эх орны дархан хилийг тодотгон хамгаалсан хилийн шугамыг, харж дэргэд нь зогсож байхад сэтгэл өег ч, нэг зүйл жаахан гундуухан санагдсан нь тухайн газар орны дагуух улсын хилийн шугамын хэтэрхий өгөршиж муудсан гэхээр дүр зураг юм. Хоёр улсын хилийн шугам хоорондоо төсөрхөн зайтай Дундат улсын хилийн шугам ойрын жилүүдэд сэргээгдэж шинэчлэгдсэн бололтой. Тэрээр төмөр болон цементен шон тэвхийн ярайж, чамгүй сайн чанарын тороор шугамын холбоосыг татсан нь алсаас харагдаж байхад манай талын шугамын шон моднууд өгөрөн хувхайрч, холбоос тор болох өргөс бүхий төмөр утаснууд сулдан доошоо унжсан нь олонтаа тохиолдоно.
Улсын хил хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн нэгд Улсын Хил Хамгаалах байгууллагын бүрэн эрхийг              “..улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршил, тэдгээрийг арчлан хамгаалах, хилийн тэмдгийг засварлах, сэргээх, босгох, улсын хил дээр үүссэн зөрчлийг зохицуулах…” хэмээн тодотгож, 15-ын 3-д  “..Улсын хилийн тэмдгийг арчлан хамгаалах, сэргээх, засварлах, улсын хилийн шугамыг тодотгох, шалгах ажлыг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу хийнэ” гэж заажээ. Хоёр улсын гэрээнд ямар заалт буйг мэдэхгүй ч, хилийн шугам тэмдэгийг арчлахад саад болох агуулга мэдээж үгүй биз. Хөрш улс тийнхүү хилээ арчлаж сэргээсэн нь тэрхүү гэрээнээс гадуур хийгдсэн ажил бас биш гэж санана. Энэ бүхнийг бодолцон манай хил хамгаалах байгууллага хийгээд Засгийн газар үүнд анхаарлаа хандуулахад буруутахгүй биз гэсэн яриа бидний дунд өрнөөд өнгөрөв. Заг, бударгана, бужгар өвс гэхчлэн модлог ургамал зонхилон ургасан хилийн бүсийн энэ хэсэгт айл мал цөөн, аглаг зэлүүд болоод ургамлын гарц сайн, бэлчээр нутаг өгөөж баян ажээ.
Нэг хэсэг говь талын дундуур жирийлгэж, бас нэг хэсэг бартаа саад ихтэй аараг толгодыг сүлжин, энхэл донхолыг туулсаар шөнө дөлөөр Байтагийн хилийн суманд ирж хоноглон маргааш өглөө нь сумангийн удирдлагын хамт тэндээс 20 орчим километрт байх “Командын шовгор” хэмээн нэршсэн хадат өндөрлөгийг зорив. Байтагийн нурууны олон харууц өндөрлөгүүдийн нэг болох энэ газарт 1947 онд хилийн томоохон зэвсэгт тулгаралт болжээ. Эх орныхоо дархан хилийг хамгаалан, чухамхүү эцсийн дусал цусаа газрын хөрсөнд шингэтэл харийн түрэмгийлэгчидтэй эрэлхэгээр тэмцэн амь үрэгдсэн Монгол улсын баатар Бадамын эх оронч үйл хэргийн ул мөр, дархан хил, эх орноо хамгаалж үлдсэн баатар хөвгүүдийн дайчин тэмцлийн түүхийг энэ өндөрлөг цагийн цагт сануулсаар байдаг аж.
Манай улсын дархан хилийн цаанаас улс гүрний энх түвшин байдлыг сарниасан түрэмгий бүлэглэлийн өнгөлзлөг, өдөөн хатгалаг үе үе эрчимжиж байсан цаг буюу 1947 оны 6 сарын эхээр гоминданы түрэмгий дээрэмчид Байтагын нуруугаар улсын хил нэвтрэн, өдгөө “Командын шовгор” хэмээн нэршсэн энэхүү өндөрлөгт гарч байр эзэлсэнийг мэджээ. Нэхийт (Монгол улсын баатар ) ахлагчтай хилийн сумангийнхан Байтагын өмнөд тал дээрх Талын харын үзүүр орчимд цэргүүдээ байрлуулан, Бадам (Монгол улсын баатар), Чулуундай нараар дайсан этгээдэд улсын хилээс гарч явахыг сануулсан тулган шаардах бичиг хүргүүлжээ. Бадам баатар бол хятад болон казак хэлтэй, эрдэм боловсрол, овсгоо самбаа, зориг золбоогооро тодорч, харь орны гүн рүү нэвтрэн, хэрэгтэй мэдээллийг олж ирэх, амьд хэл олзлох зэргээр удаа дараа чухал үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай хилчин, тагнуулч, дайсан этгээдийн заналт хүн нь байсан учир дайснууд тэр даруй барьж аван шаардах бичиг өгсөн дарга нараа хуурч зэвсэггүй авч ир хэмээсэн ба Бадамыг барьцаанд авч үлдэн Чулуундайг буцаасан байдаг. Бадам баатар нэгэнт өөрийн амь насанд цөв учирсныг мэдсэн ч Чулуундайгийн хойноос “Гоогоороо яв” хэмээн битүү утгатай үгиийг хашгирч амжжээ.
Дайсан этгээд шаардах бичгийг хүлээн аваагүйгээр барахгүй илчийг баривчлан авсаныг сонссон манай дайчид тэр зүгт урагшилсаар 6 сарын 5-ны өдөр гурван хэсэгт хуваагдан гол хэсэг нь өндөрлөгийн урд хормойноос баруун хэсэг нь Нарийн харгайтын зүгээс харин нөгөө тал нь зүүн этгээд дэх Их тахилт уулын зүгээс зэрэг дайран өндөрлөгийн оройд байсан мянга илүү хүнтэй гоминданы хүчийг 300 орчим хүнтэй хүчээр бут цохисон ба тэднийг очиход манай Бадам баатрыг онц хэрцгийгээр тамлан тарчилгаж, улайсгасан халуун төмрөөр биеийг нь нэвт сүлбэн, үсийг нь хуйхлаж, бүх эрхтнийг нь зэрэмдэглэн зовоож аминд нь хүрсэн байсан гашуун түүхтэй.
Өдгөө энэ өндөрлөгийн оройд гоминданийхны хориглож байсан нуувчны дэргэд улсын хилийн баганыг босгосон бий. Хилийн баганаас цааш харгайн өтгөн төгөл бүхий байтагийн уулс үргэлжлэх ба дурангаар харвал хярын оройгоор төсөрхөн зайтай чулуун овоонууд болон овооны ул мөр байсан тэмдгийг олж үзэж болно. 1963 онд улсын хил тогтоохоос өмнө тэрхүү овоо тэмдэгүүдээр хоёр улсын хилийг баримжаалан заагалдаг байжээ. Гэтэл жаран гурван оны хилийн хэлэлцээрээр одоогийн хилийн шугам байгаа газраас 40 гаруй километр гэгдэх үзэсгэлэн төгс, хийгээд өгөөж баян газар орон хөрш улсын хилийн дотор орсон байдаг.
Тэндээс баруун зүгт Бүдүүн харгайтын эхнээс цааш, Байтагийн нурууны гол өндөрлөг хэсэгт хэзээнээс нааш торгууд зоны тахиж шүтэж байсан Алтан овоо торойн харагдана. Гэтэл монгол түмний маань эцэг дээдсийн өргөл хүндлэлийг оршоосон ариун тахилгат тэр газар хүртэл хилийн цаана орсноор Монголчууд тэрхүү овоонд сэтгэл  сүжгээ оршоон, сүү, идээний дээжээ өргөж, тахилга үйлдэх эрхгүй болсон нь харамсалтай.
Хэдхэн жилийн өмнө буюу ерэн хэдэн онд Ярантын суманд алба хааж байсан нэгний ярьсан нь тус сумангиийн хариуцдаг бүсэд багтах Бумбатын уулнаа нутаглах нэгэн эмгэн “…энүүхэнээр хил даваад, 50 орчим километрт аавын маань өвөлжөө, хаваржаа буурь бууц нь байдаг юм. Тэр зүгт харах бүрийд сайхан ч гэлээ очиж чадахгүй болохоор сэтгэлд гунигтай юм даа” хэмээн хуучилсан байх. Нутгийнхан болон хилийн бүсэд байгаа айл хунараар явж судалвал энэ мэт яриа хөөрөө олныг сонсох бизээ.
Байтагийн нуруунд бидний мацаж гарсан “Командийн өндөрлөгийн” энгэр, бэлд нохойн хошуу, тошлой, улаалзгана, хармаг гэхчлэн төрөл бүрийн жимс, бас олон зүйл өвс ургамалаар нэн баялаг. Нарийн харгайт, бүдүүн харгайт, Улиастайн голууд хавцал хийгээд шугуй дундуур харгиатан урсаж, Хавтаг,  Байтагийн сунайсан өргөн нуруу наран доор атираатан, бараантаад Бор цонжын говиос цааш залгах цэлгэр алс нүднээ дуниартан цэлийнэ.
Өндөрлөгөөс буугаад Улиастайн гол дагуу уруудан Байтаг боомт, боомтоос 2 км орчимд байх хилийн багана дээр очиж үзэв. Боомт энэ өдрүүдэд нээлттэй байгаа гэх ч биднийг очиход орж гарч буй тээврийн хэрэгсэл хийгээд зорчигч харагдсангүй. Хилийн багана дээр очиход баганын цаанаас дурайсан засмал зам ирж багананд тулсан байх ба баганаас нааш тоос манаргасан шороон зам залгана. Үгүйдээ гэхэд боомтын байгууламж хүртэл 2-хон км засмал зам тавьчих боломжийг судалж амжаагүй байгаа юм болов уу гэх бодол бас л сэтгэл чилээв.
Олон улсын хоорондын харилцаа улам боловсронгуй болж, өндөр соёл, ёс суртахуунд түшиглэсэн дипломат харилцааны түвшинд аливаа асуудлыг авч үзэхийг эрхэмлэх болсон орчин цагт хил орчмын газар нутаг, түүхэн дурсгал хилчид, эх орончдын туулж өнгөрүүлсэн үнэт сургамж, халуун амины хэлтэрхий, бүлээн цусных нь дуслыг ариун шороондоо хадгалан буй хязгаар нутгийн сөөм газар бүхэнд ямар их үнэ цэнэ оршиж буйг ард олон, нэн ялангуяа өсвөр залуус, хүүхэд багачуудад ойлгуулан таниулах, хил орчмын нутгийн ховор сонин бүхнийг дотоод гадаадад сурталчилахад чиглэгдсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэхэд болохгүй гэх газаргүй санагдана. Чухам энэ талаар бид хилийн сумангуудын удирдлага, албан хаагчид, хилчин дайчидтай санал бодлоо солилцож, зарим шаардлагатай зүйлсийг судлаж мэдэхийг хичээж явсан бөлгөө.
Бид Байтагийн боомтоос баруун өмнө тийш татан Олон булагийн суманг зүглэв. Замын туршид хилчдийн баатарлаг үйлс, “Командын шовгор”-ын сэтгэл шимшрэм явдал бодогдож,
“Далай орон минь дархан хилтэй
Дархан хил минь дайчин харуултай…” хэмээх сайхан дууны үг, аялгуу цээжний зэрэглээг сүвлэн орж ирээд, Хавтаг, Байтагийн уулс, Бор цонж, Ёлхоны говь, Алтайн баруун хязгаар нутгийг өртөөлөн, нэгэнтэй бүдгэрч нэгэнтэй тодорсоор  байлаа.     

Үргэлжлэл бий ....

 

Comments 

 
#3 Õîâä 2011-03-25 16:42
ìàø ñàéõàí íèéòëýë áîëñîí áàéíà. Áóñàä öóâðàëàà õýçýý ãàðãàõ áý.
Quote
 
 
#2 b.nergui 2011-03-09 19:46
saihan niitlel bichsen baina
ta buhend ene saihan nutagiin zuragnuud bgaa baihaa
bi tungalag buyantiin shivnee nertei setguul bichej bgaa
ta buhen nadad nutagiin ter tusmaa buyant goliin zurag yavuulaach ta buhend sain saihniig husye

99003035
Quote
 
 
#1 Mongol 2010-12-04 19:45
saihan niitlel boljee
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ